Гурван уулзварт зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ

Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ихээр ачаалалдаг гурван уулзварын гэрлэн дохионд өчигдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа. Үүнд, Баруун 4 замын уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулзварууд хамрагдаад байна.

Замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын судалснаар хамгийн ачаалладаг дээрх гурван уулзварт зүүн эргэхийг хоригловол хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Баруун 4 замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88 хувиар буюу цагт 479 автомашин нэвтэрч байсан бол 766.2 автомашин болж өснө.