Угаарын хийнд найман хүн хордож нас баржээ

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 41 иргэн эмчилгээ хийлгэж байна.  Угаарын хийнд найман хүн хордож нас барсан. Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байгаа аж.

ЦЕГ-аас мэдээлснээр угаарын хийнд хордож  амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй гэв. Үүнээс урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриаллаа.

Мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй,  хяналтын цэгүүд ажиллаж байгаа бөгөөд түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ.