МЭДЭЭ НЭМЭХ  

Өмдийг анх хэн өмссөн бэ?

  • 4,702 уншсан
  • 4
  • 2015/01/19

Олон зуун жилийн турш өмд зөвхөн эрчүүдийн өмсдөг хувцас байсаар ирсэн. Өнөө үед зарим улсад өмд өмссөн эмэгтэй хүн сүмд орох, олон нийтийн газраар явах хориотой байдаг. Нилээдгүй олон компани офисийн эмэгтэй ажилтнууддаа өмд өмсөхийг зөвшөөрдөггүй байна. Францад эмэгтэй хүн өмд өмсөхийг хориглосон хоригийг саяхан, 2013 онд л хүчингүй болголоо шүү дээ. Энэ улсад сүүлийн 200 жилийн турш эмэгтэй хүн зөвхөн морь унах, дугуйгаар явах үедээ л өмд өмсөж болох заалттай байжээ.

Харин 2000 орчим жилийн өмнө байдал шал өөр байсан гэж хэлж болно. Өөрсдийгөө ихэд соёлжсон гэж үздэг грек, ромчууд хитон, туник гэж нэрлэгддэг даавуун нөмрөг хөдөрдөг байв. Эр хүний бахархал болсон эрхтнээ нуух нь дээдсийн хүрээлэнд зохимжгүй зүйл хэмээн тооцогддог байлаа. Өмдийг зэрлэгүүдийн мөн...эмэгтэйчүүдийн хувцас гэж үздэг байжээ.

Өмд анх нүүдэлчин аймгуудад бий болсон гэж үздэг. Өмдгүйгээр морь унаж холын замыг туулах нь ямар ч боломжгүй байсан хэрэг. Хар тэнгисийн эрэг хавийн сэрүүн уур амьсгалтай газар нутгийг эзлэн суурьшсан грекчүүд энэ хувцсыг зохих ёсоор үнэлж, өөрсдөө ч өмсөх болсон байна. Өмнөд Сибирь болон Хятадын баруун хойд хэсгээр нүүдэлчин скифүүдийн соёлыг судалж байсан  эрдэмтдийн олсон археологийн олдвор ч өмд анх эмэгтэй хүний хувцас байсныг баталсан юм. Энэ үед өмдийг арьс, эсгий, ноос, бөс даавуугаар оёж цэцэг навч, шувуу зэрэг хээ угалзаар чимэглэдэг байсан гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өмдийг анх хэн өмссөн бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/12
    Өмд дөрөө хазаарын амгай гэх мэт зүйлсийг монголчууд дэлхийд тараасан гэж байгаа

    2 0 Хариу бичих
  • mn 2015/01/22

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/20
    Европчууд өмд өмсөхийг монголчуудаас анх сурсан гэдэг. Монголчуудыг анх европ руу дайран ороход дэрсэн шаахайтай, нүцгэн гуяатай, хөдсөн нөмрөг нөмөрсөн, жаднаас өөр зэвсэггүй хүмүүс угтаж байсан бөгөөд сэлэм, нум сум зэрэг дэвшилтэт зэвсэг, ширэн хуяг дуулга, өмд, гутал зэргийг тэд тэгэхэд л анх харсан түүхтэй.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/19
    Өмд ч өмсч мэддэггүй байсан барууныхан биднийг "зэрлэгүүд" гэж нэрлэдэг байлаа.

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох