Нийслэл рүү тарваганы мах оруулахыг завджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар иргэн Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Ховд аймгаас 8 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, 00-85 ХОҮ улсын дугаартай хот хооронд зорчигч тээврийн автобусаар тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гурван зуун мянган төгрөгийн торгууль, хоёр сая долоон зуун хорин мянган төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай.