МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн алдартай 10 музей (II хэсэг)

  • 3,146 уншсан
  • 0
  • 2014/01/22

6. Ватиканы музей

Ватиканы музейд Рим-Католик сүм хийдийнхний хэдэн зууны туршид цуглуулсан баялаг цуглуулга бий. Үүнийг жил бүр 5 сая орчим хүн ирж үздэг. Энэ музей нь бие даасан 22 салбартай бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь сонгодог уран баримлуудыг агуулсан Пия-Климентийн музей юм. Пинакотека Брерад/ зургийн музей / дундад зууны болон реннессансын ховор нандин бүтээлүүд, Египтийн Григорианы музейд эртний Египтийн үзмэрүүд, Этруссийн Григорианы музейд этруссчуудын олон тооны эдлэл хэрэгсэл тавигдсан байдаг. Гэвч мэдээж,Ватиканы музейн хамгийн гол үзмэр нь Микеланджелогийн зурсан “Сикстины дарь эх” болон Рафаэлийн танхим билээ. 

Рафаэлийн танхим


7. Хааны ордон-музей. Тайвань

Хятадын үндэсний музейнуудын нэг болох энэхүү музейд эртний хятадын түүхийн дурсгалт зүйл болон урлагийн бүтээлүүдээс бүрдсэн 696 мянга орчим үзмэр бий. Эдгээр нь неолитийн үеэс эхлээд Цин угсааныхны хаанчлалын төгсгөл /1644-1912/ хүртэлх 8000 гаруй жилийн хятадын түүхийг өгүүлнэ. Цуглуулгын ихэнхийг хятадын хаад өөрсдөө бий болгосон гэдэг. Энэ музей нь Тайваны нийслэл Тайбэй хотод байрлах ба жилд 4,4 сая орчим хүн зочилдог юм байна. Гол үзмэр нь уран зураг, дүрс бичиг, мөн 200 мянган боть хүрэх эртний ховор ном зохиолууд юм. 


8. Үндэсний соёлын галерей. АНУ

Вашингтонд байдаг энэ музей нь 1937 онд  АНУ-ын Конгрессийн шийдвэрээр байгуулагдсан бөгөөд, жилд 4,2 сая хүн ирж үздэг гэнэ. Цуглуулгын сангийн ихэнхийг болон галерейн барилга барих  хөрөнгийг америкийн саятан – банкир Эндрю Уильям Меллон гаргажээ. Энд байгаа уран зураг, гэрэл зураг, баримал болон бусад гар урлалын зүйлс нь дундад зууны үеэс эхлээд өнөөг хүртэл барууны соёл хэрхэн хөгжсөнийг харуулдаг юм байна. Америкт ганцхан байдаг Леонардо да Винчигийн зураг, америкийн уран барималч Александр Колдерийн бүтээсэн дэлхийд томоохонд тооцогддог мобиль / кинетик уран баримал / зэргийг эндээс үзэж болно.

Джиневра де Бенчиийн хөрөг. Леонардо да Винчи


9. Помпиду төв. Франц

1969-1974 онд Францын ерөнхийлөгч байсан Жорж Помпидугийн тушаалаар байгуулагдаж, түүний нэрээр нэрлэгдсэн энэ Соёл урлагийн үндэсний төв нь Парис хотод байдаг ба хай-тек стилийн барилгатай гэнэ. Энд жилд 3,5 сая хүн ирдэг ажээ. Уг төв нь асар том нийтийн номын сан, Европ тивдээ томоохонд ордог Орчин үеийн соёлын үндэсний музей, Акустик болон хөгжим судлалын институт зэргээс бүрддэг.

Помпиду төв


10. Орсегийн музей. Франц.

Париж хотод, Сена мөрний зүүн эрэгт байрлах энэ музейг жилд 3,6 сая хүн үзэж сонирхдог ажээ. Музей 1898-1900 оны хооронд боз-ар стилээр баригдсан төмөр замын хуучин станцын барилга дотор байдаг гэнэ. 1939 оноос уг станцын богинохон замууд том хэмжээний галт тэргийг  угтаж хүчрэхгүй болсон тул станцыг нураах шийдвэр гарсан ч, тэр үед Соёлын сайд байсан Жак Дюамель эсэргүүцэж, станцыг Францын түүхийн дурсгалт газар болгожээ. Хэдэн жилийн дараа музей болгох шийд гарснаар 1986 оны 12-р сард анхны зочдоо хүлээн авсан түүхтэй. Уг музейд 1848-1915 оны үеийн францын соёлын бүтээлүүдийг байрлуулсан байдаг. Энд  Моне, Мане, Дега, Ренуар, Сезанн, Ван Гог нарын зэрэг импрессионист болон постимпрессионист стилийн зураачдын хамгийн том цуглуулга бий. 

Орсегийн музейн төв танхим

Хэрвээ та уг мэдээний I хэсгийг үзэж амжаагүй бол энд дарж үзнэ үү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн алдартай 10 музей (II хэсэг)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох