МЭДЭЭ НЭМЭХ  

Янжинлхамууд минь, эрчүүдээ хааяа ч болов хайрла!

  • 1,579 уншсан
  • 9
  • 2014/04/21

Саявтархан “ Зууны мэдээ “ сонины хуучин дугаар эргүүлж суугаад ийм гарчигтай нэг өгүүллэг нийтлэгдсэнийг олж уншлаа. Энэ өгүүллэгийг дөрвөн хүүгийн эцэг болсон нэгэн эр / эрэгтэй хүн бичсэн шиг санагдсан / ёстой л сэтгэлийн угаас гаргаж тавьсан бололтой. Нийтлэлч миний бие бас хоёр хүүтэй жирийн нэг эх бөгөөд, дээрх өгүүлэл сэтгэлийн гүн дэх нууцхан түгшүүр, бухимдлын чавхдасыг чухам онож хөндөх шиг болов. Энэ тухай улам олон хүн, эмэгтэйчүүд хүүхнүүд төдийгүй эрчүүд өөрсдөө уншаасай хэмээн хүсч, цахим хуудаснаа дэлгэн тавилаа. Нуган үрс минь, үүнийг уншаад ядаж та нар өөрсдийгөө хайрлаач, өөрөө өөрийгөө хайрлахгүй юм бол хэн та нарыг тэгтэл хайрлах юм бэ?

 

Янжинлхамууд минь, эрчүүдээ хааяа ч болов хайрла!

“ Зууны мэдээ “ сонины  2014-03-19-ний дугаараас товчлон авлаа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол эрчүүдийг маань гутаан доромжилсон, нийгэмд хэрэггүй араатан мэтээр сурталчилсан утгатай зүйл маш ихээр ярьж бичих боллоо. Эмэгтэй хүн тэнд тэгж зодуулж доромжлуулж, эрх нь зөрчигджээ гэхээс биш эрэгтэй хүүхэд ээждээ, эхнэртээ, эгчдээ зодуулж, эрх нь зөрчигдөж байгааг огт хөндөж ярихгүй байна. Эрчүүдээ өмөөрч зоригтойхон үг хэлчих хүн энэ олон ухаантай, чадалтай эрчүүдээс олдохгүй болж.

Монголд тэтгэврийн насны иргэдийн 70-80%-ийг эмэгтэйчүүд эзэлж, үлдсэн 20-30%-ийг эрэгтэй хүн эзэлж байна. Энэ бол маш том аюулын харанга дэлдэж байна гэсэн үг! Манайд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 жилээс дээш давсан байна. Хүнд хортой нөхцөлд ихэвчлэн эрчүүд ажиллаж наснаасаа эрт хорвоог орхиж байгаа нь ч үнэн. Эрчүүд эмэгтэйчүүдийн л нэгэн адил зүтгэж зүтгэж арай гэж тэтгэвэрт гараад 2-3 жил болоод л нөгөө ертөнц рүү яваад өгдөг болж. Эмэгтэй хүн юу ууж идвэл сайн, ямар бүтээгдэхүүн хор болдгийг бие биетэйгээ зөвлөлдөөд хэрэглээд сурчихсан арчаатай хүмүүс. Биед нь ямар нэг зовиур мэдэгдвэл шуурхай үзүүлээд, эмчилгээ хийлгээд эрүүл саруул урт наслаад явдаг. Харин эрчүүд эсрэгээрээ. Баргийн өвчин зовлонг тоохгүй гүрийгээд , ямар ч хамаагүй өвчин намдаах эм тариа хэрэглээд яваад байна. Бүр болохоо байхаар нь нэг үзүүлтэл өвчин нь даамжирч эцсийн шатандаа ороод эдгэхэд хэцүү болсон байдаг. Юу ч хамаагүй идэж, хэдэн өдрөөр ч хамаагүй архи пиво ууна. Гоёж гангалахыг бараг мэдэхгүй. Дөчөөс дээш насны эрчүүд шинэ хувцас бараг авахгүй, жилдээ нэг дээл хийлгэж өмсвөл их юм.

Харин эхнэрүүд тогос шиг ганган. Бас залуухан. Нөхөр нь эхнэрийнхээ жолооч шиг харагдахаар хачин хааш яаш хувцастай. Монгол орноор иймэрхүү гэр бүлүүд цөөнгүй  байна. Яг үнэндээ Азийн, цаашлаад дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай монгол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү юу гэхээс дутахгүй эрх чөлөөтэй амьдардаг шиг санагддаг. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй Азийн орнуудын эмэгтэйчүүдийн эрх чөлөө хаагдмал шинжтэй. Арабын орны эмэгтэйчүүдийг бол бүр ярилтгүй. Энэ их эрхээ хамгаалахаар тэмцэж, шоу мөнгө хийж байгаа эмэгтэйчүүд тэнд ганц сар амьдраад үзвэл өөрсдийгөө ямар их, бүр хэтэрхий их эрх чөлөөтэй байгааг ойлгох байх даа...

...Нэлээдгүй эмэгтэйчүүд хань ижил үр хүүхдээ халамжлахаасаа илүү өөрийгөө нэгд тавьж, бусдын гэр бүл үймүүлж, үр хүүхдээ өнчрөөж, хэвлий дэх ургаа хөнөөж, маш олноороо гадаадын иргэдтэй гэр бүл болж байна. Үүнийгээ монгол эрчүүд архичин, арчаагүй, зоддог, дарамталдаг гэсэн хэдхэн үгээр тайлбарладаг. Тэр ч байтугай улс дамнасан залилан, хулгай, биеэ үнэлэх, эцэг эх, үр хүүхдээ зодох, нөхрөө унтаж байхад нь амь насыг нь хөнөөх гэх мэт жигшиж зэвүүцмээр, бичихэд хүртэл үзэгний үзүүр халтирмаар олон жигшүүртэй хэргийг тэд хийж байна. Үүнийгээ нөхөр дарамталж зоддог болохоор тэсгэлгүй цааш харуулчихлаа хэмээн маш амархнаар тайлбарлах жишээтэй. Ихэнх шүүгчид эмэгтэй хүн байдгийг та бид мэднэ. Тиймээс эмэгтэйчүүдэд аль болох хөнгөн ял өгөөд явуулдаг...

...Эрчүүдийг үзэн ядаад муу хэлээд байгаа эмэгтэйчүүдэд хэлэхэд: та нар бүгд л өвөөтэй,аавтай, ахтай, эрэгтэй хүүхэдтэй, дүүтэй байж таараа. Энэ эрчүүд чинь цаг нь ирэхээр эх орныхоо төлөө, та нарынхаа төлөө алтан амиа хайрлахгүй өгч чадна. Тэд чинь хүүхэд шиг гэнэн цайлган улсууд шүү. Өнөөгийн энэ хэцүү цаг үед асар их ачааг нуруундаа үүрч та нарын төлөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж байна. Ороо бусгаа амьдралын эрхэнд ажилгүй болж, архинд орж, цагаасаа өмнө өвчинд баригдан хэнд ч гомдлохгүй нөгөө ертөнцийг зорьсоор байна. Эргэн тойрноо ажиглаад үзээрэй. Айл саахалт, амраг садан, ажлын газрынхнаа хар! Хааяагүй л эрчүүд нь түрүүлж хорвоог орхиод байгаа биз...

... Айл гэр аз жаргалтай өнгөтэй өөдтэй байх нь гэрийн эзэгтэйгээс бүрэн хамаардаг. Төрөөс шинээр гэр бүл болж буй хосуудад зориулан 1 сарын сургалтыг зохион байгуулдаг болоосой. Гэрийн эзэгтэй хань ижил, үр хүүхдээ хатан ухаанаар хайрлаж, гэрийн эзэн хаан ухаанаар гэр бүлээ авч явахад суралцахад нэг сар бага хугацаа ч ерөнхий ойлголттой болно...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Янжинлхамууд минь, эрчүүдээ хааяа ч болов хайрла!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/07
    orchin uyed sain ers bailgui yahav. baij baina. gehdee l bidnii aav ovoogiin uyiinhen ingej gadnihand deerlehuulj baigaagui yum. hotoo har hujaa solongosuud ezelcheed ohid huuhnuud huchindej alaad baihad yu ch hiihgui amia bodool yavj baigaa. ulsiig erchuud udirdaj baina. yamar muu udridaj baina? gadnihnii toond hyazgaar togtoohgui uneheer archaagui uls. odoogiin erchuud deer uyiinhneesee buh yumaaraa dor bolson. zakuuchuud ih muuhai tsariatai boytei bolchihson. 1 l turihan hujaa tsaraitai . bugd urd zugiin erliiz yum bailgui

    0 0 Хариу бичих
  • MONGOLBUSGUI 2014/04/27
    UNEN UNEN MONGOL HUUHNUUD SHIG DAVARSAN HUUHNUUD HORVOO DEER BHGUI.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/23
    End gadaad erchiud ruu yawns feed baigaa huuhen yaw l daa. Oorion yawj baigaa buruugaa bitgii Mongol erchuuded tohood bail daa. Oortool gomdoh heregteish Dee. Gadad erchuud bolgon er hun baidgui yum. Mongol manai Mongol erchuultei adilaldak onoson zowj shanalsan ajiltai ajilgui, mongotei mongogui humuus bsidgiin sh Dee. Mongol erchuuliin tednees dawuu Ni setgeliin tengeetei humuus shuu manai erchuul. Gadaad huntei suussn nertei ajilgui zawson huuhnuud zundoo l BA da hoorhii.

    2 0 Хариу бичих
  • Mongol zaluu 2014/04/23
    hhmmm yar sonin yum boddin be ter araar tavisan ,taviulsan nuhduud yur ni uursduusu bolj iim asuudald ordog ene dr buh erchudiig hamargah hereggu!!!! adgiin teneg erchuud zunduu2 uguisgehgui hun hunee uurchildug gedgiig medhuu?! zgr l bie biene jinhnese unengese hairla za!! zuvhun mongol hosuudda ingej helmer bna... harin ter gadaad huntei suuna ntr gd surduuled bgamu ygad bgaan ter urt ustei bogino bodoltoi ohiduud zgr mongoloos zailj bolon2 hariin oronii heleer yriad erliiz huuhed teegeed gadad uvgund zoduulaad esvel or suraggui bolod suuldee hen negniig biere emchled or (erhtnii naimaa) suraggui bolno iim l zuil tohioldno (erun bol).... iim teneg bodol teej bna gd hayval haymar l bna gehdee chi mongol hun uchraas seremjluuleh heregtei bh oilgoh ni oilgono bizee...uhaantai araar tavidaggui halamjtai zaluus zundu bgashde zaaval bolohgu negnii ni songochod bugd gej heleh ni sohortoi adil buizaa...hun huniig uurchildug gedgiig medeh heregtei shuu (CHI YMAR BNA, HAJUUDAH CHIN TIIM L BOLNO ) "Yanjinlhamuud mine" .......

    1 0 Хариу бичих
  • naymaa 2014/04/22
    ali aliig ni bodxol xeregte.erchvvd mini odool yxaarch amidrahgvi dol xetsvvhen niigemd oxid maan ta nargvi amidrax ni bna shv.erchvvd min odrog amidar.ta nar min saihanzo

    1 0 Хариу бичих
  • naymaa 2014/04/22
    ali aliig ni bodxol xeregte.erchvvd mini odool yxaarch amidrahgvi dol xetsvvhen niigemd oxid maan ta nargvi amidrax ni bna shv.erchvvd min odrog amidar.ta nar min saihanzo

    0 0 Хариу бичих
  • .. 2014/04/22
    Yamar muuhai huvia bodson archaagvi uhaan muutai 2 hvn setgegdel bichsiin be heleh gsne ur hvred ustgala heleed ch oilgohgv

    0 0 Хариу бичих
  • boloroo 2014/04/22
    zygeer l sanaa bna gekdee mongol erchuud oorsdoo oorsdiigoo kairlaj surak keregtei baik , ali l kortoi arki darsiig ted sogtoloo uuk ymar kereg bna , tegeed bas ekneriinkee ygend orokgyi tednii l buruu shyy dee yr kyyked ger orondoo uureg riol baikgyi oorsdiink ni buruu shyy dee mongol emegteichyyd bol karin mundagaa mundag ted oorsdiigoo yaj iigeed saikan abaad ybchikaj chadna ; gadaad dotood kenteich ch suusan bai ter neek chukal bish medeej mongol emegteichyyd oorsdiigoo medej baigaa , ken ter emegteig setgeld kurtel ni kairlaj chadaj baigaa tiim sain kaniig l songoj baigaa shyy dee ùmongol erchyyd tiim l sain bol tegeed l onogdson gants kan emegteig unench shydarga kairlaad enkriileed karuulchikbal tegeed l boloo shyy dee . ted ikenk ni l ilyy dutuu um kaigaad l ekneree zoboogood l ubdag ni tednii buruu . kairlakadch kestyy kairlakgyi baikad ch ketsyy tiim l uls daa koorkii kezee biden shig archaatai soyoltoi bolno ter tsagt ta nar bidneer kairluulak baikn daa , tyynees bol bidniig gadaadiinkand aldsaar l baik bolok ni dee .

    0 0 Хариу бичих
  • zail 2014/04/21
    mongol erchuud shig dawarsan geruud haana bgaan

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох