МЭДЭЭ НЭМЭХ  

Далд боолчлолын зарчмууд

  • 7,045 уншсан
  • 8
  • 2015/01/20

Та бидний амьдралд хэвийн мэт санагдах эдгээр үзэгдэл үнэн хэрэгтээ огт байж болшгүй зүйл гэдэгтэй та санал нийлэх үү?


1. Эдийн засгийн дарамтын улмаас хүмүүс байнга л ажиллаж байх хэрэгтэй болдог. Орчин үеийн “боол” чадахын хирээр, зарим тохиолдолд үхэн үхтлээ ажилладаг ажээ. Ингэж 1 сар ажиллаад олсон мөнгө нь 1 сарын хоол унд, 1 сарын орон сууцны төлбөр, 1 сарын бусад хэрэгцээг чадан ядан хангана. Ихэнх тохиолдолд хүрэхгүй байх нь элбэг. Ингэхлээр бид  ердөө ганц сар амьдрах мөнгөтэй байдаг гэсэн үг. Өндөр настнууд огт мөнгөгүй, тэд тэтгэврээ бүгдийг хоол унд, орон сууцандаа өгөөд таарна.


2. Далд боолчлолын 2 дахь механизм нь тв-сурталчилгаа, пиар зэргийг ашиглан онц хэрэгцээгүй бараанд зохиомол эрэлт хэрэгцээ үүсгэх явдал юм. Орчин цагийн “боол” шинэлэг бүтээгдэхүүний араас эцэс төгсгөлгүй хөөцөлдөж, энэ хэрэгцээгээ хангахын тулд байнга ажиллах хэрэгтэй болно.


3. Эдийн засгийн дарамтын 3 дахь механизм бол орчин үеийн хүмүүс улам ихээр татагдан орсоор байгаа зээлийн систем юм. Яагаад ч юм бид 3 сая төгрөгийн үнэтэй барааг зээлээр 5 саяар авдаг зуршилтай болоод байна.


4. Дараагийн механизм бол “төр улс” гэдэг хуурмаг ойлголт. Бид Эх орныхоо төлөө ажиллаад байна гэдэг ч, яг үнэндээ нэгэн нууц эзэнд л ажиллаж байдаг. Мөнгөн урсгалын ихэнх нь түүний халаасанд орно. Яагаад “боолчууд” бүх насаараа хичнээн мэрийж ажилласан ч ядуу хэвээрээ л байгаа юм бэ? Яагаад “боолчууд” аливаа ашгаас хувь хүртэж болохгүй гэж? “Боолчууд”-ын татварын мөнгө хаачдаг юм бэ? Иймэрхүү асуулт гарч болзошгүй л гэж “Төр улс” гэдэг ойлголтыг бий болгодог юм.



5. Дараагийнх нь инфляцийн механизм. Цалин нэмэгдээгүй байхад юмны үнэ өсөөд байдаг нь “боолчууд”-ыг далдуур сэмхэн дээрэмдэж байна гэсэн үг. Иймээс орчин үеийн “боол” улам л ядуурах хандлагатай байна.


6. 6 дахь механизм бол үнэ төлбөргүй ажиллуулах явдал. Үүний тулд эх оронч уриа лозунг ашиглаж, ажлын байрны зааварт байдаггүй төрөл бүрийн ажлаар дарах, илүү цагаар ажиллуулах...гээд тоочиж дуусашгүй олон арга бий.
Хамгийн хор хөнөөлтэй механизм бол хийж буй ажлын бодит өртгийг нууцлах явдал. Ажилтны санхүү тооцооны мэдлэг хангалтгүй, удирдлагын гаргасан тооцоо дүгнэлтийг хянах боломж мөхөс зэргээр нь далимдуулж тэдний гар дээр очих мөнгөнөөс байнга “хумсалж” байдаг.


7. Дээрхээс дутуугүй хор хөнөөлтэй өөр нэг механизм нь ажлын байрны дарамт, хүчирхийлэл юм. Нэр төрд халдах, сайшаал урамшууллыг хасах, илүү цагаар цалингүй ажиллуулах гэх мэт бие бялдрын болон сэтгэл санааны олон хэлбэрийн дарамт бол орчин үеийн далд боолчлолын хамгийн аюултай механизм юм.


Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Далд боолчлолын зарчмууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • АН-гарах болгондоо Монгол 2015/06/19
    АН-Монголыг сүйрүүлдэг. Ард түмэн маш хүнд байдалд орж ядуурдаг бол АН-хан баяжаад обьектуудыг нууцаар авсан байдаг. МАН-нь арай гайгүй. Ядаж ард түмэн үгүйрч ядуурахгүй.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/23
    odoo humuus eniig oilgoj ehleed Mongoliin nuudliin amidraliig nileen sonirhoh bolson.

    2 0 Хариу бичих
  • Zochin 2015/02/14
    boolchilloos garah neg arag bna yuch bitgii hii tegeedl bolloo mash engiin bgaaz kkkk

    3 0 Хариу бичих
  • Zochin 2015/01/31
    zuv shd. yag l uneniig helj.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/20
    30 жилийн емне европын орнуудад гэрийн эр хун ганцаараа ажиллаад олон хуухэдтэй гэр булээ дажгуй тэжээгээд есгеед амьдарч болдог байсан бол одоо эр, эм 2 уулаа ажиллаад хэрэгцээгээ бурэн хангаж чадахгуй байгаа. Энэ бол боолчлол. Монголд бур хунд хэлбэртэй.

    7 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/20
    conspiracy theory Mongold demii l ed dee. Dongoj hogjih geed hol deeree denjignej baigaa ulsiin hun ardiig bitgii ajil hii gesen surtalchilgaa tiim zow bish ee.

    6 7 Хариу бичих
  • saruul 2015/01/20
    yagaad iim ergui sethuitei baidag bainaa

    1 10 Хариу бичих
    • Зочин 2015/02/26
      харин тиймээ. Залхуу нь дэндсэн мудакууд. Ухаандаа улсаас сар болгон Араб энэ тэр шиг их хэмжээний халамж авах гээд л байгаа тэнэг харахаас бөөлжис хүрмээр хөдөөнийхөн гэж. Арга ч үгүй дээ энэ балиар балар эртний зан, залхуу 2оосоо болоод хамаг малаа зуданд алдсан, голомтоо тонож ломбарддаг хүн сүгнүүд. Ийм юмнуудыг сонсож уншихгүй танихгүй байсан нь дээр


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох