Нүүрсэн доор чулуу, мах нуун хилээр гаргахыг завджээ

Тээвэрлэж явсан нүүрсэн доороо чулуу, мах нуун хилээр гаргах гэж байсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн М Гашуунсухайт боомтын хилээр нэвтрэхдээ чиргүүлтэй нүүрсний дор 24 шуудайтай 600 килограмм чулуу, 6 шуудайтай 143 килограмм малын мах нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Уг зөрчлийг хуулийн дагуу шалгаж эхэлсэн.

Улсын хилээр байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай байдаг юм гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.