Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүрүүдэд шингэн тамхи худалдахыг зогсоолоо

Өмнөд Солонгосын хамгийн том дэлгүүр дэлгүүр GS25 нь үнэр, амттай шингэн тамхи зарахаа зогсоосон гэж GS Retail компаниас мэдээлэв.

Тус улсын эрүүл мэндийн сайд АНУ-д  тамхитай холбоотой хэд хэдэн хүний амины хэрэг гарснаас хойш олон нийтэд шингэн тамхины бүтээгдэхүүн зарахаа зогсоохыг анхааруулж, борлуулалтыг түр зогсоосон юм.

Эргэн сануулахад, АНУ-д олон зуун хүн өвдөж, бүр  амь насаа алдаад байгаа электрон тамхитай холбоотой хуулийн зохицуулалт манай улсад алга байхгүй. Хилээр утаагүй буюу электрон тамхийг цахилгаан барааны ангиллаар материал бүрдүүлэн, чөлөөтэй оруулж ирж байна. Үүнээс харахад АНУ-д үүсээд байгаа нөхцөл байдал манай улсад ч үүсэх эрсдэл байна.

Энэ сарын 9-ны өдрийн байдлаар АНУ-ын 21 мужид 22 иргэн электрон тамхи хэрэглэсний улмаас уушгины өвчний улмаас нас барсан, 1299 хүн өвдсөн байна.