МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн сүрлэг 10 хөшөө

  • 8,308 уншсан
  • 5
  • 2014/04/21

Дэлхийн орон бүрт жуулчдын сонирхлыг татсан эрт, эдүгээгийн олон дурсгалт зүйлс байдаг. Цайз бэхлэлт, орд харш,  гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд жуулчдын нэг их сонирхдоггүй хөшөөнүүд хааяагүй бий. Өнөөдөр соёлт хүн бүрийн заавал мэдэж байх шаардлагатай агуу хөшөөнүүдийг танилцуулъя.

Аврагч Христийн хөшөө

Бразилийн Рио-де-Жанейрод байдаг, дэлхийн хамгийн алдартай хөшөөнүүдийн нэг. Жилд 1,8 сая хүн энд ирж, үзэсгэлэнт Пан-ди-Асукар уулын бэлд орших хот, Копакабана, Ипанема хэмээх алдартай наран шарлагын газрууд, «Маракана» нэрт аварга том цэнгэлдэх хүрээлэн зэрэг Бразилийн бэлгэ тэмдгүүдийг харан нүд хужирладаг аж. 


Моаи

Чилийн Пасхи аралд оршдог галт уулын үнсэн чулуулгаар хийгдсэн хөшөөнүүд. Бүх хөшөө зүйдэлгүй, нэгэн цул чулуугаар хийгдсэн. Зарим хөшөөний өндөр 6 метр гаруй, жин нь 20 тонн хүрдэг. Сүүлд 20 метр урт, 270 тонн жинтэй дуусгаагүй хөшөө олдсон байна. Энд нийт 997 моаи бий. Эдгээрийг хэн, яаж, юуны тулд босгосон талаар тодорхой мэдээлэл байдаггүй.


Бяцхан лусын дагина

Дани улсын нийслэл Копенгаген хотод байдаг Андерсений үлгэрийн баатрыг дүрсэлсэн хөшөө. Өндөр нь 1,25 метр, жин нь 175 кг боловч үлгэрийн сэдэвт хамгийн гайхалтай хөшөө гэсэн алдрыг зүүхэд нь саад болоогүй юм.


Будда бурхны хөшөө

Хятадын Сычуань мужид 3 голын уулзвар дээр, Линъюньшань уулын зузаан хясаанд босгосон энэ хөшөө нь Будда бурхны хамгийн өндөр баримлуудын нэг юм. Бүтээн босголтын ажил нь Тан угсааныхны хаанчлалын үеэс (713 он) эхлэн 90 жил үргэлжилжээ. Хөшөөний өндөр нь 71 м, мөрний өргөн 30 м, гарын хурууны урт 8 м, хөлийнх 1,6 м, хамрын урт 5,5 м гэнэ. Энэ хөшөө ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгджээ.


Нельсоны багана

Их Британы Лондон хотод оршдог, адмирал Горацио Нельсоны дурсгалд зориулан босгосон хөшөө юм. 5,5 метр өндөр хөшөөг 46 метрийн боржин чулуун багана дээр босгосон байдаг. Хөшөө өмнө зүг, Их Британы Эзэн хааны тэнгисийн цэргийн флотын HMS Victorу хөлөг зогсоо зүг рүү харж байдаг гэнэ. Гитлер Их Британыг эзэлж чадвал энэ баганыг Берлинд аваачихаар төлөвлөж байсан ажээ.


Агуу Сфинкс

Египтийн Гиз хотод Нил мөрний баруун эрэг дээр байдаг, эртний дэлхийн хадгалагдан үлдсэн уран баримлуудын нэг. Элсэн дээр хэвтээ арслангийн дүрийг цул шохойн чулуугаар сийлэн хийсэн уг баримлын нүүрийг Хефрен фараоныхтой ( МЭӨ 2500 он ) адилхан гэлцдэг. Энэ фараоны пирамид эндээс холгүйхэн оршдог юм байна. Хөшөөний өндөр 20 м, урт нь 73 м бөгөөд эрт цагт урд хоёр хөлнийх нь хооронд бяцхан хийд байсан гэдэг.


Эрх чөлөөний хөшөө

АНУ-ын Эрх чөлөөний арал дээр орших энэ хөшөөг Америкийн бэлгэ тэмдэг, мөн эрх чөлөө, ардчиллын бэлгэ тэмдэг гэж нэрлэдэг. Гайхалтай нь, Америкийн энэ бэлгэдлийг францчууд урлаж бэлэглэсэн юм байна.


Шээж буй хүү

Энэ бол Бельгийн Брюселль хотын хамгийн алдартай газруудын нэг юм. Хөшөөг хэдэн онд, хэрхэн барьсан нь тодорхойгүй. 15-р зууны үеэс, магадгүй 1388 оны үед баригдсан байх гэсэн таамаглал бий. Нэгэн домогт Гримбергений дайны үеэр III Готфрид хааны бяцхан агийн өлгийг модонд өлгөж хотынхныг зоригжуулж байсан бөгөөд байлдааны үеэр хүү модон дор тулалдаж байсан цэргүүдийн толгой дээр шээж байсан түүхийн дурсгалд зориулж хөшөөг босгосон гэж бичжээ. Бас асаж буй түймрийг шээсээрээ унтраасан зоригт хүүгийн дурсгалд зориулж хөшөөг босгосон гэсэн хувилбар ч байдаг юм байна.


Шива бурхны хөшөө

Непалд орших энэ хөшөө бол Шива бурхны хамгийн өндөр хөшөө, ер нь дэлхийн хамгийн өндөр хөшөөнүүдийн нэг юм байна. Зэс, цемент, цайр, гангаар хийгдсэн энэ хөшөөний барилга хэдхэн жилийн өмнө л дууссан бөгөөд Непалын орчин үеийн дурсгалт зүйлсийн нэг болж байна.


Венера Милосская

МЭӨ өмнөх 130-100 оны үед бүтээгдсэн, эртний Грекийн Афродита бурхны энэхүү суут баримал нь одоогоор Луврт байдаг ажээ. Дэлхийн хамгийн алдартай бөгөөд хамгийн эртний хөшөөнүүдийн нэг.  Хугарч унасан гар нь түүнд онцгой өнгө төрхийг оруулж өгсөн юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн сүрлэг 10 хөшөө
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/21
    zarim ni arai ch surleg bish ym bna aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/09
    Uu ymar bandiin ym be Chingis haanii hushuu baigaa gej ih naidsandaa

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/03
    Тэгвэл Ялалтын хөшөө 55 м Дорнод аймгын Сүмбэр сум Хамар даваанд байдаг

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/22
    Mash saihan medee bn

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/21
    gaihaltai yumaa iim niitlel gargasand bayarlala

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох