МЭДЭЭ НЭМЭХ  

Орчин үеийн хот болгонд заавал баймаар зүйлс

  • 4,428 уншсан
  • 1
  • 2015/01/21

Энд үзүүлсэн төхөөрөмжүүдийн зарим нь аль хэдийн амьдрал дээр хэрэгжээд эхэлчихсэн, зарим нь туршилтын шатандаа, бас зарим нь төсөл төдий явж байгаа ч, хайртай хот маань хурдан ийм  сайхан юмнуудтай болчихоосой гэж хүснэ.


Үргэлж хуурай, бас цэвэрхэн байдаг сандал. Бороо орсны дараа хажууд нь байх бариулыг эргүүлээд хуурай талыг нь дээш харуулаад суучихна. Норсон тал нь доош хараад хатаж л байг.


Зайтай газрыг зааж гэрэл асдаг авто зогсоол


Урт шаттай газар хажуугаар нь гулсуур хийчихвэл хүүхдүүдэд (томчуудад ч гэсэн) хөгжилтэй бас аюулгүй байх болно.


Иймэрхүү хогийн савтай болбол хүмүүс хогоо хаа хамаагүй хаяхгүй дээ. 


Пластик сав мэтийн дахин боловсруулдаг хаягдлыг хүлээн авч оронд нь автобусны билет өгдөг аппарат. Бээжинд ийм аппаратууд ажилд оржээ.


Элсэн цаг хэлбэртэй гэрлэн дохио


Хотын гэрэлтүүлэг ийм байвал ямар вэ?

Гэрэлт мод: Энэ төхөөрөмж нь өдрийн турш хуримтлуулсан нарны гэрлийг ашиглан шөнө, оройн цагаар хотыг гэрэлтүүлэх юм байна. Нар гармагц мэдрэгч нь гэрлийг унтраана.


Гудамжны наранцэцэг: Энэ төхөөрөмж нь орой дээрх цэцгийн дэлбээ мэт фотоэлектрон хавтангууддаа нарны энергийг хуримтлуулж, харанхуй болмогц дор суурилуулсан чийдэнг асаана.


EnergyMe систем: Гэрлийн шонд бэхэлсэн дасгалын хэрэгсэл дээр хэн ч очоод хэдэн дасгал хийж болно. Тэр хүний гаргасан эрчим хүч гэрлийг асаана.

Дасгалын төхөөрөмжүүд нь гүйлтийн зам, дугуй, хөлийн, чээжний, гарын, нурууны гэх мэт ямар ч хэлбэртэй байж болно. Дасгал хийж дуусмагц та хэдэн ккал “шатаасан” байна, таны ачаар гэрэл дахин хэдий хугацаагаар асаж чадахыг харуулна.


Салхин сэнс: Салхины хүчээр цахилгаан хуримтлуулах төхөөрөмжийг хотын салхи ихтэй газар байрлуулна. Өдөржин эргэлдэх салхин сэнс тусгай батарейг цэнэглэж байна. Энэ энергийг хотын гэрэлтүүлэгт ашиглах юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орчин үеийн хот болгонд заавал баймаар зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • bold 2015/03/07
    үнэхээр сайхан юм байна.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох