МЭДЭЭ НЭМЭХ  

Андромед галактикийн зургийг маш тодорхой авч чаджээ

  • 6,030 уншсан
  • 19
  • 2015/01/21

Манай Сүүн зам галактикийн хамгийн ойрын хөрш, Адаг чуулгын мананцарын (Андромед) ер бусын тод, том, сайхан гарсан зургийг бид харж нүд хужирлах боломжтой боллоо. NASA-гийн  Хаббл сансрын телескоп энэ зургийг авсан байна.

Диск хэлбэртэй Андромед (M31) галактик нь биднээс 2 сая гаруй гэрлийн жилийн зайтай оршдог, 40 орчим мянган гэрлийн жилийн орон зай бүхий аварга галактик юм. Андромед галактикийн гэрэл зураг бүхэлдээ 4,3 гига байт хэмжээтэй учир энэ зургийг бүхэлд нь харахын тулд өндөр нягтаршил бүхий 600 дэлгэц хэрэгтэй гэнэ. Ийм гайхалтай зураг авсан Хаббл телескопын хүчин чадлыг бишрэхээс өөр аргагүй. Түүний тусламжтайгаар 61 000 гэрлийн жилийн зайтай орших оддыг ч сайн харж ажиглах боломжтой ажээ.

Энэ нь бид наран шарлагын газар, энд байгаа элсэн ширхэг бүрийн зургийг авсантай адил юм. Зураг дээр Андромед галактикийн диск хэлбэрийг бүрдүүлэгч 100 сая гаруй одод тодорхой харагдаж байна. Үүнийг зүгээр нэг гэрэл зураг гэж үзэхээсээ илүү Андромед галактикийн “газрын зураг”, 100 гаруй тэрбум галактикаас бүрдэх Хязгааргүй Ертөнцөд давамгай олноор орших спираль галактикуудыг судлах төв цэг гэж хэлж болно. Ертөнцийн олонх од эрхэс ийм сүр жавхлан төгөлдөр оддын хотын дотор оршдог байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Андромед галактикийн зургийг маш тодорхой авч чаджээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

19 Сэтгэгдэл


  • laitai 2016/03/25
    Tasarhai

    0 0 Хариу бичих
  • Tsevelmaa Mandakh 2015/04/11
    Гэрэлийн хурд 1секд =300000м өөрөөр хэлбэл 1 гэж тоолох хооронд 300 км туулах хурд ийм хурдаар 2000 жил явна гээд бодоход хэцүү байгаа биз.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/11
      tiishd sansriin aylal oor galaktik bas shine ertontsrv aylan gedeg baargol hudla sanagdaj baino ern mini nasch hvrehf inged bodhor haramsmaar yum

    • Goldman 2015/04/11
      300 биш 300000 мян км. шүү.

  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/04
    Энэ бол 2 сая гэрлийн жилийн зайтай энэ бол маш эртний зураг шүү дээ энэ авсан гэрэл 2сая жил гэрлийн хурдаар бидэнд ирж байгаа гэсэн үг.

    5 0 Хариу бичих
  • muugii 2015/01/23
    adminaaa uur galakticiin garigiin zurgiig ni yr ni her nariivchlaltai awch chadagiin bol ooo ? Ugui ym a gehed yadaj manai galaktic bga uur odnii systemin garigiin zurag gej yerosoo alga getel od bolgon yadaj 1 garigtai gdg shu dee http://www.spacetelescope.org/images/heic1502a/zoomable/ ene deer bol od ni haragdahgui l ym bn daa manai hubble-iin huchin chadal her ym be? Jishee ni bi altangadas od heden garigtai ymar garigtai talaar medeelel olsongu alga manai galakticiin od shuu deee yaj holbogdoh u admina eswel minii door setgegdel uldeegeech

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/25
      Ene chini manai galaktikt hamgiin oir bolood l hamgiin nariivchlaltai garch bgaa bhgui yu.hamgiin oiriin yum hamgiin sain haragddag bhgui yu.busad odnii gariguudiinh ni zurgiig nariivchilj avah ajil dongoj ehelj bn.odoogoor delhiitei tostei baij magadgui naiman garig ilruulcheed bn.

  • andromeid 2015/01/23
    gerliin jil gej gerel asah hurdtai haritsuulsan haritsuulalt teheer aimaar holbgaa biz hezee ch hun torolhton tend ochij chhdhgui

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/26
      gerel asah hurd gej yu ch baidiin. Gerliin jil gedgiig ene doorh hun goe tailbarlasan baina.

    • Зочин 2015/01/25
      Gerliin jil gej gerliin jild tuulah zaig helj bgaa.

  • Зочин 2015/01/23
    Аймаар юм аа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/21
    Manai galaktik 75say gerliin jiliin zaitai shuudee, tegeed ch delhii suun zamiin zahad baidaggui. Oor galaktik 2 say gerliin jiliin zaitai baina gedeg yu l bol. Tegeed ch tiim oir galaktikiig buhleer ni zurgii ni avah bolomjgui. Bitgii ingej tarhi ugaaj baildaa

    0 13 Хариу бичих
    • zochin 2015/01/23
      Манай галактикийн диаметр 100 мянган гэрлийн жил гэж уншиж байсан санагдаж байна. Тэгэхээр андромедиа хүртэл 2 сая гэрлийн жил гэдэг бол бломжтой тоо л юм шиг санагдаж байна.

    • 432424 2015/01/22
      Uuruu yur ni 1 gerliin jil gej yu bdgiig meddiimuu zailuul

    • Зочин 2015/01/21
      Medemhiireh geed yadjih ymaa, Wiki orood uz 2.5 say gerliin jiliin zaitai bn.

  • - 2015/01/21
    Үнэхээр бишрэхээс өөр арга алга гайхалтай

    4 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/11
      tiimshvv harin nar bol 8 minuutin omnoh nar haragdaj baigaan

    • Зочин 2015/05/12
      2 say gerliin jiliin zaitai hol bgaa galactikiin zurgiig avsan gdeg chin ene zurag 2 say jiliin omnoh baidliig ni odoo bidend haruulj bn gsen ug


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох