МЭДЭЭ НЭМЭХ  

Түгжирч байхдаа цаг нөгцөөх аргууд

  • 3,300 уншсан
  • 4
  • 2014/04/22

Та замын түгжрэлд орчихоороо яадаг вэ? Хэрэв чиглэлийн унаанд сууж яваа бол бас ч гайгүй, буугаад алхчихаж болно. Харин өөрийнхөө машинаар явж байгаад таг зосчихвол ч....Хэн нэгэнд уураа гаргамаар... ер нь хэцүү л юм болдог шүү дээ. Яг ийм үед сэтгэл санааг тайвшруулж, бас цагийг ашигтай өнгөрөөх хэдэн арга хэлж өгье.

 

Хүний өөрийн ялгаагүй аль ч унаанд заавал радиостанц, FM байдаг. Ийм сувгуудаар байнга хонжворт таавар, тоглоом явагдаж байдгийг бид мэднэ. Оролцоод үзэхгүй юу. Ядаж өөрийгөө сориод авна биз.

Хэрвээ ийм зүйл санаанд чинь таалагдахгүй байгаа бол аудио ном ямар санагдаж байна? Эсвэл өөрийгөө боловсруулж, хэл сурч, үг чээжилж байж болно шүү дээ.


Өөр хувилбар: Машиндаа тодорхой йогийн дасгал хийж болно. Ингэснээр хүзүүний остеохондроз, бүслэхийний радикулит, суудлын мэдрэлийн үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлж болно.


Бас машиныхаа дотор талыг цэвэрлээд авбал сайн. Угаасаа сайн цэвэрлэе гэвэл цаг орчим болдог шүү дээ.


Утсаар ярих бүх ажлаа амжуулж болно. Тэр тусмаа ярих юмсан гэж бодсоор мартчихдаг хүмүүс рүүгээ одоо л залгаж, мэнд амрыг нь асуух цаг.


Машиндаа дуртай кино, дуртай нэвтрүүлгээ тухтай үзэж болно. Үүний тулд таблет, нөүтбук, смартфон зэрэгтэй болж авбал зүгээр.


Машинд чинь үгийн сүлжээтэй ямар нэгэн сэтгүүл эсвэл ном заавал байгаа даа.


Гоо сайхандаа анхаарал тавь. Ялангуяа эмэгтэйчүүд хөмсгөө зулгааж болно, юм оёж болно.


Цаг нөгцөөх хамгийн зугаатай, хэрэгтэй арга бол хэн нэгэнтэй танилцах, жаахан сээтгэнэх явдал юм. Хажуугийн машины жолооч бас л цаг нөгцөөх гэж ядаж байгаа шүү дээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түгжирч байхдаа цаг нөгцөөх аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/07/04
    Би ч шилээ хааж аваад дуулах л дуртай. Ялангуяа сонгодог дуу.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/30
    Teneg zovolgoo

    0 1 Хариу бичих
  • ddd 2014/04/22
    fff

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/22

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох