МЭДЭЭ НЭМЭХ  

Parkour гэж юу вэ?

  • 626 уншсан
  • 4
  • 2015/01/21

Та замыг юу гэж боддог вэ? Зам гэдэг зөвхөн гудмаар холхилдох хүмүүс эсвэл хоорондоо сүлжилдэн давхих машинуудын явдаг зүйл гэж үү, тиймээ таны зөв. Гэхдээ би хүний явдаг замыг хэлж байна. Дараа та гадагш гарахдаа хаа ч юм бэ явж байгаад ойр хавийн байгаа эд зүйлс, хүмүүс цаашлаад хүрээлэн буй орчноо сайтар ажиглаад нэг үзээрэй. Танд юу харагдах бол маш олон төрлийн гадаргууг та олж харах болно, байшингууд, хашаанууд, модод, гудамжны сандал ер нь юу ч харагдаж магад. Гэхдээ тэр бүхий л гадаргуу дээр зам бий гэвэл та итгэх үү?

Удалгүй 1902 оны 5-р сарын 8-нд Saint-Pierre, Martinique байх үед нь Pelée хэмээх галт дэлбэрэн оргилсон агаад тэрээр тэндхийн 700 гаруй хүний хамт арайхийн эсэн мэнд зугтан гарч чадсан гэдэг. Энэхүү явдал нь түүнд хүчтэй сэтгэгдлийг үлдээсэн бөгөөд хүнд гэнэтийн аюулаас зугтан гарах атлетик чадвар үнэхээр хэрэг болдгийг ойлгожээ. Тэрээр дараа нь Францын Reims-ийн коллежид биеийн тамирын багшаар ажилд орсон бөгөөд түүний хичээлээ заах аргачлал нь хаа ч байхгүй өвөрмөц байлаа. Тэрээр оюутнуудад нөгөө л нэг сагс воллейбол, эсвэл байдаг л элдвийн сунгалтын дасгалуудыг заахын оронд байгальтай дасан зохицож, хүрээлэн буй орчиндоо уусах талаар сургалт явуулах болжээ. Жишээлбэл: зүгээр алхах гүйх үсрэхээс эхлээд нэг биетээс нөгөөд шилжих, тэнцвэрээ олох, авирахаас гадна шидэх, усанд сэлэх гээд л) Энэ бүхнийгээ гурван үндсэн хэсэгт хуваажээ.

Монголд ACTION CREW, BGN TRACEURS, UNKNOWN CREW гэх мэт хэд хэдэн PARKOUR & FREERUNNING crew байдаг.

Parkour гэж юу вэ?

Нэрний хувьд бол Le Parkour нь l'art du déplacement буюу “Хөдөлгөөний урлаг” гэсэн утгатай Франц үг билээ. Parkour бол төрөл бүрийн саад, хаалтыг өөрийн мэдрэмж, хурд хүч, тэнцвэр болоод авхаалж самбаа чадварын тусламжтайгаар даван гарч төрөл бүрийн хэлбэртэй гадаргуунууд дээр дамжин шилжиж, жирийн хүмүүсийн хувьд хэзээ ч байж боломгүй мэт тэр л нарийн төвөгтэй газруудад өөрийн замыг олон хурдлах маш сонирхолтой спортын нэгэн төрөл билээ.

Parkour-аас олж авах үр дүн :

Parkour гэж юу вэ?

+Ахин хэзээ ч давтагдашгүй мэдрэмж, залуу насны эрч хүчийг мэдрэх болно +Таны хамгийн үнэт зүйл болох эрүүл мэнд +Гайхамшигтай бие бялдар +Тэсвэр хатуужил, хүч чадал, хурд +Өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэл санаа, урам зориг,эрч хүч +Стресс,бухимдилгүй болох +Чөлөөт цагаа үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөх +.... +эцэст нь та жинхэнэ өөрийгөө олж авах болно.

DAVID BELLE - Үндэслэгч

Parkour гэж юу вэ?

Энэ хүний аав цэргийн хүн байсан бөгөөд хүүдээ цэргийн сургуулилтуудыг зааж өгсөн байдаг. Хожим нь энэхүү цэргийн сургуулилтыг хот суурингийн нөхцөлд зохицуулан хөгжүүлсэн.

Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/Parkour
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Parkour гэж юу вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • parkour 2015/01/24
    Mongold hna iim surgalt damjaa bdag ym bol hyag eswel utasni dugaarig in medhuu admina

    0 0 Хариу бичих
    • -------BGN-TRACEURS 2015/01/26
      IIM SURGALT ODOOHONDOO NEEH YWAGDAAD BDAGGVI BAGANUURT MANAI BGN TRACEURS GEED CREW BAIDAG ENE L 7 HONOGTOO 1 TSUGLAJ BELTGELIIN ZAALAND BELTGEL HIIDEG

  • Зочин 2015/01/21
    ene humuus ih gemtdeg bhda

    0 0 Хариу бичих
    • BGN-TRACEURS 2015/01/21
      АЛЬ БОЛОХ ГЭМТЭХГҮЙ ТАЛААС Л БЭЛТГЭГДЭНЭ


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох