МЭДЭЭ НЭМЭХ  

Астрал аялал

  • 9,880 уншсан
  • 25
  • 2015/01/21

Астрал аялал Астрал аялал хийж сурвал физик биеэ орхиод сүнсэн биеэ ашиглаж чаддаг болох нь ээ. Гайхамшигтай… Энгийнээр хэлэхэд гайхамшигтай Та бодсон даруйдаа хүссэн газраа очихыг, шувуу шиг нисэхийг, хана нэвтэлж явахыг, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзахыг, үл үзэгдэгч хүн болохыг хүсч байсан уу? Тэгээд ингэж бодсоныхоо дараа хэзээ ч бүтэхгүй зүйл гэж үзээд толгойноосоо авч хаяхыг оролдсон уу? Тэгвэл энэ бүгд боломжтой гэдгийг дуулгамаар байна. Тийм ээ, гэхдээ физик биеэр биш сүнсэн биеэрээ энэ бүгдийг байтугай өөр маш олон гайхалтай зүйлсийг хийж болдог гэнэ. Бидэнд харагдах энэхүү махбодын гадуур хэд хэдэн энергийн бие бүрхсэн байдаг. Тэдгээрийг эфир, астрал, менталь, каузал, интутив, кетерэн бие гэхчилэн нэрлэдэг байна. Хүн гүн нойронд автаж, бие нь бүрэн тайвшрах үед астрал бие биенээс гарч явдаг аж. Нисэх, унах зэрэг зүүд нь астрал биеийн аялалтай холбоотой байх магадлалтай байдаг аж. Гэвч ихэнх хүмүүс гүн нойрондоо энэ бүгдийг ухамсарлаж мэддэггүй бөгөөд сэрмэгцээ бараг бүгдийг мартаж орхидог байна. Гэхдээ сэрүүн зүүдлэх үед хүн зүүдэндээ бодож, мэдэрч чаддаг. Та зүүдэлж байгаа мөртлөө өөр өөрийгөө унтаж байна гэж мэдэрч, сэрүүн байгаа юм шиг бодож чадаж байвал сэрүүн зүүдэлж байна гэсэн үг. Астрал аялал хийдэг хүмүүсийн гол нууц бол тэд сэрүүн зүүдэлж чаддаг буюу гүн нойрондоо өөрийгөө ажиглаж байдаг аж. Улмаар тэд биенээсээ гарч өөрийгөө хардаг байна. Агаарт хөөрч, хана нэвтлэн ийш тийш сэлгүүцдэг аж.

Астрал аялал

• Цаг хугацааны хуулиас гажин өнгөрсөн, ирээдүйн хүссэн үе мөчид очно.Гизагийн пирамид хэрхэн баригдсаныг харах буюу 3000 онд ямар шинэ технологи төрөхийг мэдэж болно. • Татах хүчнээс чөлөөлөгдөнө. Чөлөөтэй доош унаж, Эверестийн оргилд хөөрөн гарч, хоосон огторгуйд хөвөн дүүлэх буюу өөр хүссэн бүхнээ хийнэ. • Тэнгэр огторгуйд Суперменээс ч илүү өндөрт, илүү хурдан ниснэ.

Астрал аялал

• Ямар ч газар нэн даруй очно. Хүссэн даруйдаа очих нь астрал аяллын хамгийн энгийн болоод сайхан үйл явдал юм. Онгоцны буудал дээр дугаарлан зогсох буюу аялалд явахаар мөнгөө хураах шаардлагагүй болно. • Хана нэвтлэн алхаж эртний байгууламжуудыг үзэн, физикийн хуулийг зөрчдөг болно. • Асурын ертөнцүүдэд зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ.

Астрал аялал

• Асурын ертөнцүүдэд зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ. • Астрал секс хийх. Бодит Ертөнцийг Өөрөөр Мэдэрснээр 3 Хэмжээст Ертөнцөд Хүссэнээрээ Амьдарч Сурах • Өөрийгөө өндөр түвшинд ухааран ойлгосноор амьдралын зорилго, жинхэнэ утга учрыг ухаарах болно. • Нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ зочилж, цагийг хамт өнгөрөөн тэднийгээ аз жаргалтай, сайхан амьдарч байгааг мэдэж авна. • Үхэл, нислэг болон бусад айдсуудаас сална.

Астрал аялал

• Астрал аялал хийхэд шаардлагатай бүтээлч төсөөллийг сурснаар зорилгодоо хялбар бөгөөд хурдан хүрэх болно. • Далд мэдрэхүгээ хөгжүүлснээр өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах боломжтой. Таны астрал бие физик биеэс тусгай физик хэмжигдэхүүний тусламжтайгаар гарж астрал ертөнцөөр аялахыг астрал аялал гэнэ.Астрал бие физик бие хоёр хоорондоо мөнгөн утсаар холбогддсон байдаг ба энэ мөнгөн утас тасрашгүй бат бөх, сунах чадвартай.

Астрал аялал

Таны астрал бие физик биеэс тусгай физик хэмжигдэхүүний тусламжтайгаар гарж астрал ертөнцөөр аялахыг астрал аялал гэнэ.Астрал бие физик бие хоёр хоорондоо мөнгөн утсаар холбогддсон байдаг ба энэ мөнгөн утас тасрашгүй бат бөх, сунах чадвартай. Астрал хийх үед өрнөх үе нь 1-Бэлтгэх үе (Энэ үе нь өөрийнхөө оюун санаагаа цэгцэлж биеэ сулруулан астрал аялал хийхэд бэлэн болох үе юм.)

Астрал аялал

2-Өрнөл (Бэлэн болсон астралаа физик биенээсээ гаргах үе бөгөөд хамгийн чухал үе ба таны зүрх чинь дэсэлж чичирхийлэлд орох болно.Энэ нь үед маш тайван байх бөгөөд сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. ) 3-Гаралт (Астрал бие физик биеээс гарж астрал ертөнцлүү орох үе)

Эх сурвалж: https://mn.wikipedia.org
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Астрал аялал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

25 Сэтгэгдэл


  • Зочин 2016/08/20
    zugeer zuudee udirdahiig heldeg yum boluu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/06
    http://themindunleashed.org/2013/06/10-effective-techniques-to-experiencing.html

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/16
    http://mongolnom.mn/product/36 Ene nomon dr bugd bicheestei bgaa

    0 0 Хариу бичих
  • Zochin 2015/02/05
    Astral project gd surgaltarhuu ym mongold bdgshsee teriig mdseg ch ymu terend yvdag hvn bvl itsiig n heleed uguuch

    0 0 Хариу бичих
  • zZochin 2015/02/02
    Bi zuudendee husseneeree hodolj husseneeree bodoj chddg ene zuud ym chin gj bodood ondor baishingaas usreh gh met zuiliig hiij chddg ene engiin zuil uu bugd tegj chddg bh gj bodood neeh toodoggui ene hewiin zuil mon uu

    2 0 Хариу бичих
    • Зочин 2016/08/20
      astral aylal hiihed naadah chine mash dawuu tal bolno Tehgui bol demii buruu bodol bodood gentiin zuilees aij tsochdog hun bol yosy=toi demii

    • Adilhan-bodoltoi-bn 2015/02/20
      Bi ch bas ingej bdag mash olon udaa, uuriiguu neg hvntei yarij bgaag ni gadnaas ni hardag, unduruus vserch uuriin biyeiig hudulj bgaag mederdeg, genet biye zasmaar sanagddag tgsn murtluu serj bolohgvi ene saihan zvvdiig udaan tesgeh heregtei gj bodoj tesdeg, bi vvniig neg toodoggvi bainga tohiolddog hewiin zvil l gj boddog

  • Зочин 2015/02/02
    Энийг хж үзсэн мддг хүн бну :p

    1 0 Хариу бичих
  • Ccc 2015/01/31
    Яаж ингэж сурдаг юм болоо?? сүнсэн бие л гэсэн юм чин цаг агаар халуун хүйтныг мэдрэхгүйл бздэ??

    0 0 Хариу бичих
  • Azure 2015/01/27
    Би тэгвэл 5, 6н жилийн өмнө бараг астрал аялал хийсэн юм байна шт.. Өндөр байшингаас уначихаад зүүд байна гээд дахин2 унаад л байсан. Унаж байгаа мэдрэмж нь их гоё байсан болохоор дахин2 унаад л байсан. Мэдсэн бол арай өөр юмнууд хийдэг байж :P

    5 0 Хариу бичих
  • OOO 2015/01/27
    Ene chin tegeed zuud l gsn ug bizde ?

    1 0 Хариу бичих
    • tiim-shu 2015/03/16
      barag l

  • Зочин 2015/01/25
    bi bas haya untaj bhda yumnaas unaj bna geel genet tsochij sereel,ooriinhoo tsochsonoos bolj aigaad bdgshd. tanidag humuuseesee asuuhaar bas tegdeg gd bdg

    0 1 Хариу бичих
  • ASTRAL 2015/01/25
    Surug tal gj brg bhgushde sunsen biyre aylhdaa yunaas ch aihgui bh heregte yahav tgj aylhad suns chutgur devig bgagar ni shuuld harj balmagdah bh bas tgj aylahd suns chin grad yvtsan bhd mahan biynd chin yur suns orohvi gj aih hereggui tr ni tasrashgui mungun utsaar holbootoi bdg

    0 0 Хариу бичих
    • Nadad-bol-elbeg-tohiodog 2015/02/20
      Ihenhidee iim zvvd zvvdeldeg, biye zasmaar sanagdahaar ene zvvdiig dahiad vrgeljlvvlmeer bn gd tesdeg uuruu vvniigee medreed bdag

    • g 2015/02/01
      Ooroo ingj ayalj vzsn yumuu?

  • Зочин 2015/01/25
    tegeed sorog taluudin delgerengui higed ogvol uug n

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/06/03
      Sorog tal n astral aylaldaa dontood mahan biyende ormorgui sanagddag boldog. Bas biyneesee garad mash iheer yumnas aij bolohgui tgwel suns chin ter chigtee zailna

    • TEMVVLEN- 2015/01/26
      СӨРӨГ ТАЛ ГЭЖ БАЙХГҮЙ

  • Зочин 2015/01/23
    буцаад биедээ ору чадахгүй байх, сэвэл өөр сүнсэн биений хорлолд өртвөл яах вэ

    1 0 Хариу бичих
    • Zverdee 2015/02/20
      Tiim yum bolohgvi ene ni gadnii nuluu, changa duu, ogtsom tsochihod uuriin biye chin uhaan orno

  • Зочин 2015/01/23
    astral aylaliin surug tal n yu ve? insidious shig sunsnii yrtontsod gatsah bolomj bii bolvuu?

    0 0 Хариу бичих
    • Physic-bol-aguu 2015/01/23
      Sunsen biy mahan biydee orohgui saatah

  • Зочин 2015/01/23
    Ene vneheer vnen bol goe l bna

    0 0 Хариу бичих
    • zochin 2015/01/23
      vnen vnen bolomjtoi gadaad hvmvvs ih sonirhdog


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох