МЭДЭЭ НЭМЭХ  

Өмнөд Солонгост л харж болох зарим хачирхалтай зүйлс

  • 19,603 уншсан
  • 11
  • 2015/01/22

Өмнөд Солонгосын нийслэл, 10 сая хүнтэй Сөул хот 2010 оны “Хамгийн шилдэг дизайнтай хот”-оор шалгарч байсан билээ. Бараг 2,5 мянган жилийн түүхтэй энэ хот үнэхээр үзэсгэлэнтэй, тийм болоод ч Сөүлийг зорих жуулчид жилээс жилд нэмэгдсээр байгаа биз. Солонгосчууд ч гэсэн үндэстэн бүрийн өвөрмөгц онцлогийг үгүй хийсээр байгаа даяарчлалын довтолгоонд үл автан уламжлалт олон ёс заншлаа хадгалан үлдэж чадсан гайхалтай ард түмэн юм. Гэвч эдгээрийн зарим нь гаднынханд дэндүү хачирхалтай санагдана.

Өмнөд Солонгост “бие засах” асуудалтай холбоотой наргиан ихэд түгээмэл

Алхам тутам ийм сэдэвт хошигнолтой тааралдаж болно. “Хүндрэх” процесс нь өөрөө маш зугаатайд тооцогддог тул үүнийг янз бүрийн хэлбэрээр, маш тод томруун дүрсэлсэн хөшөө баримлын бүхэл бүтэн парк бий гээд бод доо. Нарийн боовны газруудад өтгөн ялгадас хэлбэртэй амттан зарж, бэлэг дурсгалын дэлгүүрт нь энэ сэдвийг “маш дэлгэрэнгүй хөндөх” болно. Солонгосчууд үүнийгээ гаж буруу зүйл гэж огтхон ч боддоггүй ажээ. Хэн ч юунд ч санаа зовохгүй, бүгдэд хөгжилтэй  байдаг бололтой.


Нөхөрсөг тэврэлт

Европт эр эм хүмүүс олон нийтийн газар тэврэлдэн үнсэлцэж, ер нь яаж ч байсан бараг тоохгүй. Харин эр нь эртэйгээ, эм нь эмтэйгээ ингэж байвал тэднийг гарцаагүй “гомо, лесби” гэж бодох болно. Харин Өмнөд Солонгост энэ талаар өөр үзэлтэй байдаг. Залуу хархүү, бүсгүй хоёр олон нийтийн газар бие биендээ эрхлэх нь байж болшгүй ичгүүрт явдал. Харин нэг хүйсний 2 хөтлөлцөн явж, бие биенийхээ өвдөг дээр суугаад үс толгойгоор нь оролдон эрхэлж байхыг ердийн хэрэг гэж үзнэ.


Гоо сайхны хагалгааны лидер орон

Өмнөд Солонгос нь хүн амын тоонд ноогдох гоо сайхны хагалгаагаар дэлхийд тэргүүлдэг. Энд чадварлаг мэс засалчид маш олон, тэгээд ч Европ болон АНУ-ынхаас хямд төсөр тул гадаадынхан ч  зорьж ирэх нь цөөнгүй. Жил ирэх тутам энэ бизнес хүчээ авч байгаа гэнэ. Өмнөд Солонгост зовхины мэс засал хамгийн түгээмэл хийгддэг байна. «Европ» маягийн нүдтэй болох гэсэн эр эм олон залуус эрүүл мэндээ үл хайхран “хутган дор” хэвтдэг байна.


Амраг хосод зориулсан мини буудал

Хос залуус олон нийтийн газар бие биедээ анхаарал тавиад байж чаддаггүй. Гэр оронд нь эцэг эхийн хараа хяналт чанга. Олон зуун жилийн ёс заншил иймээс хойш яалтай ч билээ. Гэхдээ солонгосчууд өнгөн дээрээ уламжлалт ёс жаягаа алдахгүйгээр зугаацаж болох аятайхан арга олжээ. Залуу хосууд үнсэлцэхийн тулд европчууд шиг ойр хавийн цэцэрлэгт хүрээлэн бараадах биш, харин үй олноор байх мини-буудлууд руу очдог байна.


K-Pop хөгжим

K-Pop гэдэг нь корей поп гэсэн үг. Энэ өвөрмөгц урсгал нь Өмнөд Солонгостоо төдийгүй, Азийн орнуудаар нилээд нэрд гарчээ. Хамтлагууд нь 16-21 насны охид хөвгүүдээс бүрдэнэ. K-Pop урсгал нь ритм-н-блюз, хип-хоп, цахилгаан поп хэв шинжийг хослуулан, голдуу англи хэлээр дуулдаг аж. Энэ урсгалыг маш олон тооны залуус шүтэн биширдэг байна.


Айюммас

Айюммас гэж ахимаг насны авгайчуудыг хэлнэ. Солонгосчуудын нэг онцлог бол ахмад настнуудаа ихэд хүндлэн үздэг ажээ. Ингэхлээр нас ахисан хатагтай нар нийгэмд хүндтэй байр эзэлж бараг юу дуртайгаа хийх боломжтой болдог гэнэ. Тэд үүнийг сайн далимдуулдаг. Нийтийн тээвэр дотор жинхэнэ “ архайна”. Учир нь бүгд тэдэнд зам тавьж, суудал чөлөөлж өгнө. Тэгээд л залуучуудын өмссөн хувцас, биеэ авч яваа байдлыг шүүмжилж өгнө дөө. Залуучууд тоохгүй байгаа царай гаргавал нулимах ч энүүхэнд ажээ. Гайхалтай нь, энэ үед хэн ч уурлаж, эсэргүүцэж чаддаггүй аж.


Архидалт

Өмнөд Солонгост архи уух үзэгдэл нийтийг хамраад байна. Ажил тарсны дараа гудамж хөл дээрээ тогтож ядсан иргэдээр дүүрнэ. Гэхдээ согтуучууд нь гайхалтай “томоотой” соёлтой, зөрчилдөөн гарах нь туйлын ховор гэнэ. Зарим нь ажлын алжаал тайлж уудаг бол зарим нь албан шахалтаар уудаг гэнэ. Залуучуудыг дарга буюу удирдах ажилтан нь урьсан бол татгалзах аргагүй байдаг аж. Ингээд л эхэн үедээ хүчээр ууж байсан бол сүүлдээ дурлаж уудаг болох нь тэр.


Ижилхэн хувцаслах

Европт адил хувцас өмссөн хүмүүс эвгүй байдалд ордог бол Өмнөд Солонгост энэ нь түгээмэл хандлага гэнэ. Залуучууд албаар адилхан хувцаслана. Иймэрхүү маягаар тэд дотнын нөхөд гэдгээ илэрхийлдэг аж.


Шуурхай хүргэх үйлчилгээ

Хаа газрын хоол хүргэх үйлчилгээ ер нь дажгүй ч, Өмнөд Солонгост бол бараг л нүд ирмэх зуур ирнэ. Захиалагч утсаа тавьж амжаагүй байхад шахам л, хонх дуугарч хоол ирдэг гэж байгаа. Идэж дуусаад савыг нь гадаа хаалганыхаа хажууд тавьж орхиход л болно.


Богино банзал

Өнөө үед богино банзлаар хүнийг гайхашруулна гэж бараг л байхгүй. Гэтэл Өмнөд Солонгосын охид гайхуулж дөнгөдөг гэнэ. Тэд дэндүү богино банзал өмсдөг тул шатаар өгсөх үедээ цүнх сав  эсвэл сонин зэргээр халхлахад хүрдэг байна. Олон нийт яах ч үгүй. Харин мээмээ бага зэрэг гаргасан цамц өмсчихвөл хорон ёж үг, шоолсон харцнаас зайлж чадахгүй. Тэр дундаа айюммас нартай таарчихвал ёстой болгож тавьдаг гэсэн.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өмнөд Солонгост л харж болох зарим хачирхалтай зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • 허ㅏ 2015/09/12
    Heden onii mmedeelel we... Bas arai hudla yrihin

    0 0 Хариу бичих
  • Ххх 2015/09/11
    Арай дэндүү хэтрүүлгэтэй болжээ. Уг орны соёлыг тохироогүй үгнээс болж буруу ойлголт өгөхөөр би хувьдаа үгүйсгэж байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/11
    muusain gajiguud

    1 0 Хариу бичих
  • vnen-helj 2015/04/05
    Eoe edtoi yag vnen helj deedhee nyygaad doodhoo gargaad bdag manaihan bol deedhee il doodhoo daldlaad bdag.byydald hyrtel 2 eregtei orj ireh ni engiin vzegdel bvr vnsrltseed.gehdee shuniin tsagaar gadnaa gilamtsag dotroo palantsagaa gj

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/02/24
    Айюммас-АЖИМА зүгээр л нөхөрт гарсан эмэгтэйг дууддаг хэллэг ,манайхаар бол эелдэгээр эхнэр ,хар яриагаар бол авгай.энэ японоос орчуулсан юм шиг ээ.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322212 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    1 6 Хариу бичих
    • Lhagvasuh Sengee 2015/04/23
      асуух юм байна миний гэр бүлийн хүн итгээд хийгээд мөнгөө яаж авахаа мэдэхгүй байна

  • Зочин 2015/01/23
    Neg ym yaltachgu buruu bn hogshchuule hundeldeg autobus unaand suudal tawij ugdug ntr bol yostoi guishuude hogshchulin suudag sandal tendeel suuwal suuna teren duuren bwl zaluu humuusin urd zogsjil bdg. Solongoschud yostoi tanihQ hugshchuuld hundetgeltei bn gj bhQ ted nariig toohchgui

    5 1 Хариу бичих
  • Eee-xoorxii 2015/01/22
    bitgiii xachin um tawiach. Shal xudlaa medeelel bna. Omnod solongos shig xamgiin mia uls baixgui. Tovchxindoo bux zuiliig engiin xoorxiileltei xuni nudend zugeer l xudlaa dulaaxan baidliig bii bolgodog uls. Chaavaas

    11 7 Хариу бичих
    • Зочин 2015/04/24
      Yamar aimar ataarhuu um bee

    • eee-xoorxii 2015/01/22
      Bie zasax-zugeer medremjgui teneglel. Noxorsog tevrelt-xalamj tawisan sarmagchin. Goo saixnii xagalgaa-bugd nuurnii gajigtai uls. Zochid buudal -barigdmal ardchilsan utga bxgui bas ichemxii. K pop- za ene bol yrix um bxgui. Xeden medremgui xuuxduudiin xoortsoglol. Bujig gariin xodlgoon ineedtei xe xe. Aimmas-xogchuuliin xeerxel. Arxi-show utga aldagdsan. Ijil xuvtsaslalt-xuuxduudiin xoorxiilttei sanaa. Turgen xool-denduu olon xoolnii salvar. Bogino banzal-bogino banzalaa deesh ni shuuj chadaxgui ulsuud omsox gej. Zugeer l oorsdiin style gej xoortsogloltsgoodog


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох