МЭДЭЭ НЭМЭХ  

Хүнсний асуудлийг хялбарчлахуй

  • 553 уншсан
  • 0
  • 2015/01/22

Хадаглалт даах хүнс хүсвэл шар манжин л тарьдаг, Түргэн хоолний хэрэг гарвал түүхий шар манжин идчихдэг байсан үе саяхан. Тэгвэл тэр байдлыг эдгээр эрхмүүд өөрчилсөн юм.

Та үүнийг мэдэх үү? Анхны төмөр лааз маш xатуу байсан тул онгойлгоx гэж алх лантуунд тулдаг байв

Хүнсний асуудлийг хялбарчлахуй

Петр Дьюрант (1766-1822) Европт Наполеоны дэгдээсэн дайны гал ид авалтсаж байх үед армид цэргүүдээ аюул багатай хүнсээр хооллох шаардалгаатай болжээ.Чингээд францчууд хүнсээ халааж,ариутгаад шилэн лонхонд хийж нөөшлөх болов уунийг дуулсан британы худалдаачин Дьюрант хүнсийг нөөшлөхдөө амархан хагардаг шилний оронд төмөр лааз ашиглах санааг анх сэджээ.Ийнхүү анхны төмөр лааз 1810 онд бүтээгджээ.Хүнсээ лаазалж эхэлсэнээс хойш 50 жилийн дараа онгойлгогч бүтээжээ.

Анхны хөргөгч

Хүнсний асуудлийг хялбарчлахуй

Кларенс Бөрдсай (1886-1956) Америкийн зохион бүтээгч Кларенс Бөрдсай хойд туйлд ажиллаж байхдаа нутгийн хүмүүсийн барьсан загас яах ийхийн зуургүй хөлдөхийг харжээ. Агшин зуурт хөлдсөн тэр загаснуудын амт ярихийн аргагүй сайхан байлаа. Бөрдсай тэндээс Нью-Иорк муж дахь гэртээ харьсныхаа дараа хоромхон зуур хөлдөөх аргыг болосруулжээ.Бөрдсай хоромхон зуур хөлдөөх аргаа 1924 онд нээсэн юм.

Анхны бичил долгионы зуух

Хүнсний асуудлийг хялбарчлахуй

Перси Спенсер (1894-1970) Перси Спенсер бол бичил долгион гаргах машинуудыг бүтээсэн америк зохион бүтээгч юм. Нэг өдөр тэр олон машиныхаа нэгд тун ойрхон зогсож байгаад халаасандаа хийсэн шоколад нь хайлж буйг мэдэрчээ. Дараа нь тэр эрдэнэшишээр туршилт хийн, Бичил долгионыг хоол унд хийхэд ашиглаж болхыг мэдсэн гэдэг. хамгийн анхны бичил долгионы зуух 1947 онд 3000 фунт стерлингийн үнтэй гарсан нь цочирдом өндөр үнэ байжээ.

Та үүнийг мэдэх үү? Өнөөдөр дэлхийн 119 гаруй МакДОНАЛДСын 31,000 гаруй салбар ажиллаж байна.

Хүнсний асуудлийг хялбарчлахуй

Рэй Крок (1902-1984) Дунд сургуулиасаа гарсан ч америкийн хамгийн амжилттай бизнесменүүдийн нэг болж чадсан Рэй Крокт тэр үеийн түргэн хоол хэт удаан санагдаад байжээ. Чингээд тэрээр Хенри Фордын үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн дамжлагын аргыг ашиглавал хоолыг илүү хурдан бэлтгэж болно гэж тооцов. Энэ санаагаа 1959 онд МакДОНАЛДС хэмээх жижигхэн зоогийн газарт туршсан юм. Крок зоогийн газруудынх нь бүх хачиртай талх амтны хувьд ялгаагүй байхаар зохион байгуулжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүнсний асуудлийг хялбарчлахуй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох