МЭДЭЭ НЭМЭХ  

Турахыг хүсэгч залхуучуудад зориулсан зөвлөгөө

  • 14,346 уншсан
  • 2
  • 2014/04/23

Хоолоо сойж өөрийгөө зовоолгүйгээр жаахан жин хаячихмаар байгаа биз. Тэгвэл бид тусалж чадна шүү. Бид ерөөсөө ногоо, замаг, будаа санал болгох гээгүй. Зүгээр л өөрийн бие организмын метабол процессуудыг / хоолыг бие махбодид ашигтай энерги болгон хувиргах процесс / жолоодох талаар маш энгийн зөвлөгөө өгөх гэж байна. Ингэснээр та сайн хооллож, бүхэл өдөржин компьютерийн ард суусан ч элчлэгээ “шатаасаар” байх болно.

Хайруулын тавганд хоол хийх үедээ зөвхөн чидун жимсний /оливийн / тос л хэрэглэж байгаарай

Оливийн тос нь яг адил хэмжээтэй цөцгийн тосноос 29-өөр бага ккал агуулж байдаг. Ганц удаа хэрэглээд үр дүн нь харагдахгүй ч 7 хоногийн турш хэрэглэхэд дунджаар 290 ккал шатаадаг байна.


Жижиг тавганд хоол идэж бай

Бас өнгө нь цэнхэр байх юм шүү. Цэнхэр таваг бидний тархийг төөрөгдүүлж, их идэж байгаа мэт бодогдуулдаг гэнэ. Түүнээс гадна цэнхэр, хөх өнгийн сав суулга, бусад хэрэгсэл ч гэсэн хоолны дуршлыг багасгадаг байна.


Хоол идэх бүрдээ эхлээд 1 стакан ус уу

Энэ нь бие махбодийн бас нэг метабол үйлчилгээг ажиллагаанд оруулж байгаа юм. Таны гэдэс усаар дүүрч их идэж чадахаа больдог. Өдөртөө хангалттай хэмжээний ус уугаад байвал таны биед орох элчлэг дор хаяж 9%-иар багасана.


Хоолондоо соусны оронд бусад амтлагчуудыг хэрэглэж бай

Соусанд маш өндөр хэмжээтэй элчлэг агуулагдаж байдаг. Ганц халбага майонез 90 ккал байх жишээтэй. Түүнээс гадна халуун ногоо болон бүх төрлийн перец нь бодисын солилцоог хурдасгаж, хоолны шингэлтийг удаашруулдаг учраас аман дотор чинь тийм айхтар түймэр асааж байгаа юм.


Хийжүүлсэн ундаанаас татгалз

Хичнээн сайн дэглэм барьдаг байлаа ч хийжүүлсэн ундаанаас татгалзаж чадахгүй бол ямар ч үр дүнгүй. Ганц лааз ундаанд 150 ккал агуулагдаж байдаг. Ер нь бие организмд хамгийн хэрэггүй хүнс бол газтай ундаа юм.


Кофений сүүг ор тас март

Цэвэр хар кофенд калор огт байдаггүй гэж хэлж болно. Цаашид ч сироп, цөцгий, сүү гэх мэт жингээ нэмэхийг хүсэгчдэд зориулсан идээ ундаанаас татгалзаж сур.


Пиво уухдаа болгоомжтой бай

Нэг чухал дүрмийг тогтоож ав. Ундааны найрлага хэдийчинээ нарийн байна, төдийчинээ их калор агуулж байдаг юм шүү. Хүйтэн пиво уумаар байгаа бол ганц аягыг ууж болох юм. Согтууруулах бодис ихтэй пивог онцгой тохиолдолд бага бага порцоор хэрэглэж байгаарай.


Ажил дээрээ аль болох ихээр зогсоо байхыг хичээ

Суугаад л байвал илүүдэл жинтэй болохоор барахгүй, бие галбир чинь эвдрэх болно. Эрдэмтдийн гаргасан судалгаагаар 1 цаг сууж ажилласны дараа бие организмын элчлэг хайлуулах фермент ялгаруулах процесс 90% удааширдаг байна.

Түүнээс гадна ажлын цагийн талыг сууж өнгөрөөдөг хүмүүс зүрх судасны өвчинд өртөх, ялангуяа зүрхний шигдээс болох тохиолдол 54% нэмэгддэг байна. Тиймээс аль болох зогсож ажиллаж байгаарай.


Гэр орныхоо ажлыг өөрсдөө хийж бай

Ингэснээр та нилээдгүй хэмжээний мөнгө хэмнэж, гэр орноо цэвэр цэмцгэр байлгахаас гадна биеийн хүчний хөдөлмөр хийх боломжтой болно.


Боломж л олдвол зугаалж, салхинд гарч бай

Өөрийн тусын тулд хийж чадах хамгийн ашигтай ажлуудын нэг бол хүүхдээ салхилуулангаа алхах явдал юм. Алхах нь инсульт, чихрийн шижин өвчнөөс хамгаалах сайн арга бөгөөд, түүгээр ч зогсохгүй бэлгийн чадавхийг сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.

Алхаа хэмжигч олж аваад өдөрт дор хаяж 10 000 алхам хийхийг бод. Миссурийн Их сургуулийн судалгааны багийн дүгнэлтээр өдөрт 20 минут нохойгоо салхилуулдаг хүмүүс жилд 6 кг турдаг болох нь тогтоогджээ.

Эдгээр зөвлөгөөний үр дүнд таны 7 хоногт авч буй элчлэг дунджаар 10150 ккал-аар багасах боломжтой. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Турахыг хүсэгч залхуучуудад зориулсан зөвлөгөө
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • jjjj 2016/06/01
    Byrlla

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/10/25
    баярлалаа их хэрэгтэй мэдээлэл байна

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох