МЭДЭЭ НЭМЭХ  

Египтийн эртний нууц технологиуд

  • 3,098 уншсан
  • 0
  • 2015/01/22

Эрт цагийн Египтийн Параон хаад ноёдын амьдарч байсан хамгийн нууцлаг газрын нэг болох Саккарын Серапеум хэмээх эрдэмтэдийн толгойг гашилгасан олон нууцыг агуулж буй эртний газар доорхи нууцлаг байгууламж элсэндээ дарагдан өдий хүртэл оршин тогтносоор байна.1850 онд архелогич Огюст Мариетта Египтид судалгаа хийж явахдаа уг газар доорхи нууцлаг байгууламжийг олсон байдаг.Уг нууцлаг байгууламж дотор голдуу эртний язгууртан гаралтай хаад ноёдын бунхан байхаас гадна хэн анх яаж бүтээсэн нь мэдэгдэхгүй маш нарийн технологийн аргаар бүтсэн 100тонн бүхий аврага том чулуун хавтангууд байдаг.Серапеумын туннел гэж анх Орос эрдэмтэд нэрлэсэн уг хонгил дотор ойролцоогоор 25 ширхэг аврага чулуун хавтан бий.

Египтийн эртний нууц технологиуд

Магадгүй эрт цагийн Египтийн хаад ноёд өөрсдийнх нь бунханг хэн ч хөндхөөргүй бат бөх байлгахын тулд олон зуун боолуудаар аврага том чулуун бунхануудыг бариулсан байж болно.Гэвч тэр үеийн хүмүүсийн хэрэглэж байсан багаж хэрэгсэл 70-100тонн бүхий аврага чулуун хавтангуудыг зүгээр л бяслаг зүсэж байгаа мэт тэгш хувааж дийлнэ гэж үү? Дөрвөлжин чулуун хавтан бүр дээд талдаа давхар чулуун хавтантай бөгөөд доод хавтантайгаа бүх өнцөг булан нь энэ тэнцүү таардаг байна.

Египтийн эртний нууц технологиуд

Эрт цагийн Египтийн урчуудын арга ухаан орчин үеийн хүмүүсийн бүтээсэн өндөр технологи бүхий төхөөрөмжтэй эн зэрэгцэхүйц байна гэдэг байж боломгүй юм.Тэд хэрхэн 100тонн аврага чулуун хавтанг голоор нь тэгш хувааж мөн нэг ч хэм алдалгүй тэнцүү хэмжээтэй огтолцуулав гэдэг нь нууц.Алдарт гизагийн пирамидыг хэрхэн барьсан нууцыг эрдэмтэд одоо хүртэл тайлж чадаагүй байхад Серапеумын Туннел дахь аврага чулуун хавтангуудын нууц бүр ч ээдрээтэй санагдана.

Египтийн эртний нууц технологиуд

Маш хатуу боржин чулуугаар бүтээсэн дээрхи хавтангуудыг Египтууд өөрсдийн гараар бүтээсэн гэдэг нь итгэхэд бэрх бөгөөд тэд гарцаагүй өндөр технологи бүхий лазерын тусламжтай уг чулуунуудыг бүтээсэн гарцаагүй юм.Гэвч тэр цагийн хүмүүст яаж лазерын төхөөрөмж байж болох вэ?

Египтийн эртний нууц технологиуд

Зарим түүх шастирын бичээст Египтийн Параонууд Пирамид барихын тулд ондоо гаригийн өндөр хөгжилтэй хүмүүстэй холбоо тогтоож тэдний тусламжтайгаар нарийн хийц бүхий аврага том пирамидыг бариулж хариуд нь тэдэнд маш их алт эрдэнэс өгсөн хэмээн нотлогдоогүй баримтууд байдаг.Гэхдээ дээрхи нарийн хийц бүхий хүнд чулуун хавтангуудыг харвал тэд үнэхээр харь гаригийнханы тусламжтай барьсан болов уу гэж бодмоор.

Египтийн эртний нууц технологиуд

Учир нь хавтан бүр дээр эртний египтийн сийлбэр бичээсүүд байдаг бөгөөд тэднийг маш муруй бохир сийлсэн байдлаас нь авч үзвэл сийлбэрийг жирийн хүмүүс бүтээсэн харин хавтангуудыг өөр зүйл бүтээсэн гэдэг нь тодорхой байгаа юм.

Эх сурвалж: ufo.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Египтийн эртний нууц технологиуд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох