МЭДЭЭ НЭМЭХ  

Бушменууд

  • 15,273 уншсан
  • 15
  • 2015/01/22

Африкийн зах хязгааргүй саванна. Энд ус ховор, хоол унд ч элбэг биш. Зарим үед 50 градус хүрч хална. Энд, Калахарийн элсэн цөлд эцэг өвгөдийн үеийн зэрлэг амьдралаар амьдарсаар байгаа бушменууд суурьшдаг. Соёл иргэншил хаа хаагүй түгэн тархсан энэ үед бушменууд өөрсдийн бөглүү ертөнцөд амьдрахыг эрмэлздэг. Тэд өвөрмөгц зан заншил, үлгэр домгийн баялаг сангаа хадгалж, эцэг өвгөдийнхөө ариун сүнсийг шүтэж амьдардаг ард түмэн.   

Оройн цагаар том түүдгээ тойрон суугаад үр хүүхэддээ энэ бүхнийгээ ярьж өгдөг. Одоо бушменуудын амьдрал бүр хэцүү болжээ. Тэдний газар нутгийг фермерүүд булаахаас гадна жуулчдад үзүүлдэг дархан цаазат газар болгох нь элбэгшив. Нэг бол зайлан одох, нэг бол хөлсний ажилчин болох хоёрхон гарц л тулгараад байна. Явна гээд хайчих билээ? Газар тариалан, мал аж ахуй эрхэлж сурах л болж дээ.

Бушменуудын ертөнцөд омог гэдэг ганцхан нийгмийн нэгж бий. Омог нь тодорхой газар нутгаар нүүдэллэн амьдардаг хэд хэдэн гэр бүлээс тогтоно. Тэдэнд удирдагч байхгүй, харин нэр хүндтэй гэр бүлээс гаралтай ахлагчид бий. Ахлагчид ямар нэгэн хөнгөлөлт, материаллаг давуу эрх эдлэхгүй. Бушменууд хоол ундаа идэхээс эхлээд ан хийх, жимс ургамал түүх хүртэл бүх зүйлийг хамтдаа хийнэ. Гал түлсэн ч цуг, нэг нийтийн түүдэг асаана. Ярихдаа хүртэл зэрэг зэрэг ярина. Нурманд булж шарсан жаахан шувууны махнаас бүгд хувь хүртэнэ. Гэхдээ нас, хүйс, омогт эзлэх байр суурь огт хамаарахгүй бүгд тэнцүү хуваана.

Шувуу болон бусад ангийн мах бушменуудын хувьд ховор олдох тансаг хоол ажээ. Тэд ерөнхийдөө цагаан хоолтон, голдуу түүврийн аж ахуй эрхэлж жимс ногоо төдийхнөөр аргацаана. Голлон цуглуулагчид нь эмэгтэйчүүд. Тэд саванна руу хэд хэдээрээ явж хоол цуглуулдаг. Тэнд ууртай догшин хирнээ шалиг тачаангуй бабуйн сармагчин байдаг хэмээн айдаг тул хэзээ ч ганцаараа явдаггүй.

Бушменуудыг түйвээж сандаргахгүй л бол тэд маш тайван, уур уцаарыг мэддэггүй хүмүүс. Хоорондоо маш эвтэй, бие биедээ тусч, эв санаа нэгтэй, үргэлж найрсгаар зөвшилцөн асуудлыг шийддэг ажээ. Ийм байж л амьдралын хүнд нөхцөлийг давж гардаг бололтой. Бушменуудад гэр орон гэж байхгүй, шаардлагатай үед эмэгтэйчүүд хуурай мөчир, өвс ногоогоор овоохой босгочихно. Эмэгтэйчүүд нь хорвоогийн бүх бүсгүйчүүдийн нэгэн адилаар гоёл чимэглэлийн зүйлд дуртай. Тэд хэдэн цагаар сууж сувс хэлхэх боловч хүүхдүүдээ ганц мөч ч мартахгүй.

Бушмен эмэгтэйн ойлголтоор хүүхдээ хайрлана гэдэг нь сайн хооллоно гэсэн үг юм. Тэд олдсон бүхнийг хүүхэддээ өгдөг. Хүүхэд нь өвдөх юм уу, өлсвөл тэд маш шаналан зовдог. Энэ утгаараа бушмен хүүхэд гэртээ бол «бурхан» нь. Гэхдээ бушмен хос 3-аас дээш хүүхэдтэй байх нь үгүй. Энэ нь африкийн малчдаас бараг 2 дахин цөөн юм. Цөлийн тарчиг нөхцөлд олон хүүхэд тэжээх ямар ч арга байхгүй учраас энэ биз. Бяцхан бушменуудын хувьд саванна бол тоглож наадах талбай нь. Тэд томчуудыг сайтар ажиглаж дуурайхыг оролддог. Ер нь хүүхдэд бага балчраас нь омгийн амьдралын дүрмийг мэдрүүлдэг байна.

Бушменууд нь пигмейчүүдийн нэгэн адилаар дэлхийн хамгийн эртний дуу хөгжимтэй омог юм. Дуу, хөгжим, бүжиг гурав нь бушмен хүнийг төрөхөөс авахуулаад үхтэл нь дагалддаг. Төрөл бүрийн зан үйл гүйцэтгэхэд тусгайлан зориулсан бүжгүүд байдаг. Жишээ нь, хүүхэд төрөхөд, хурим хийхэд бүжиглэх бүжиг нь өөр өөр хэмнэлтэй, аялгуу эгшигтэй байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бушменууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Jiju Narantsetseg 2015/06/10
    jinhene goe uursdiinhuuruu l amidarch bn shdee saihan sanagdlaa

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/28
      Chi tegeed ooriihooroo mal deer garaach hudlaa shaagaad bdg pizdakuud bhinma

    • Зочин 2015/09/28
      Ха ха яг

    • Зочин 2015/09/28
      chi ochood hamt amidraach

  • kk 2015/05/23
    amidraliin hurd sanaand orchiloo

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    Бурхад галзуурах цагаар

    1 0 Хариу бичих
  • t 2015/01/25
    http://TheWeeklyJob.com/?id=329407 мөнгө олох хамгийн амархан арга. үнэхээр өгдөг юм байна. би анхны 400 доллараа авчихлаа. та гэртээ ажил дээрээ фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. энэхүү линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. тэрхүү линкээ хүмүүст тараа. таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. цалингаа долларын данс, вэстэрн унион-р авч болно.энэхүү линкээр ороход register now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод user name дээр нэрээ өгнө, password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, email address дээр эмайл хаягаа оруул, address талбарт ulaanbaatar, mongolia гэж өгнө, cheque pay to(your name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа register энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. жич: нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/23
    Угсаатны зүйн тайлбар үзэж байгаад бушмены нэг салбар зулус аймгийг Монголжуу төрхтний овогт оруулдаг гэж бичсэн байхыг уншиж байсан. Энэ зураг дээрх хүмүүс ч гэсэн негройд гэхээсээ монголойд -той төстэй харагдаж байна

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/01/22
    Манай нүүдлийн амьдрал, Африкийн ийм хэлбэрийн амьдрал бол оршин тогтнох хамгийн сонгодог арга зам. Өнөөдрийн энэ түрээс, тог, хоол, унааны мөнгөө төлөх гэж ажилладаг, төлж дуусмагц дахиад л дараагийн сарынх нь төлбөр гардаг галзуу нийгэм, галзуу систем нэг л өдөр нурж унана.

    14 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/22
    Burhad lav Galzuursan bh

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/22
    Ene omog bitgii l ustaasai bilee .

    4 0 Хариу бичих
  • tseegii 2015/01/22
    huurhiiduu on tsag ursaj baihad dagaad hugjuusei bilee urgelj ingej amidrah hund l bdag bh

    0 1 Хариу бичих
    • Jiju Narantsetseg 2015/06/10
      tednii hubid amidral imml bdag ted mash jargaltai bn shdee bair mashintai bolloo geed tednii hubid jargal bish

  • Зочин 2015/01/22
    Ted bidnii ovog deedes.tednii tsarai torh ni buh aristnii shinjiig hadgalsan

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/22
    huurhun shuu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох