МЭДЭЭ НЭМЭХ  

Ноёрхолоо тогтоосон хатагтай нар

  • 2,797 уншсан
  • 3
  • 2015/01/22

Гарамгай хатад буюу ноёрхолоо тогтоосон хатагтай нар
Ихэнхи хатад хаадынхаа сүүдэрт дарагдаж үлддэг. Харин цөөхөн хэд нь тэр сүүдрийг ярж, түүхэнд домог болон мөнхөрсөн билээ.

5.Виктория хатан

Ноёрхолоо тогтоосон хатагтай нар

Виктория хатан (1819-1901) Виктория БРИТАНИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХАТАН ХААН болохдоо дөнгөж 18 настай байлаа.Бие жижигтэй ч бэлчээр томтой энэ хатан дэлхийн газар нутгийн дөрөвний нэгийг эзлэн орших асар том гүрнийг 450 сая хүн амтай нь 64 жилийн турш удирдсан юм. Түүний 42 ач, зээ европын ихэнхи улсын хаан ширээг эзлэн сууж байсан нь Викторияг бүр ''Европын эмэг эх'' хэмээн нэрлэгдхэд хүргэжээ.

4.Агуу Их Екатерина

Ноёрхолоо тогтоосон хатагтай нар

Агуу Их Екатерина (1729-1796) ''Их'' болохын тулд ОРОСЫН ХАТАН хамгийн эхлээд авааль нөхөр Оросын хаан III Петрээс ангижрах хэрэгтэй болжээ.Дараа нь тэр Оросын эзэмшилийн газар нутгыг тэлж, гэгээрэл боловсролыг үлэмж дэмжсэн юм. Харамсалтай нь энэ бүx шинэчлэлийн үр шимийг зөвхөн баячууд л хүртсэн тул Оросын ядуус Екатеринаг ''Их'' удирдагч хэмээн боддоггүй ч байж мэднэ.

3.Мария Тереза

Ноёрхолоо тогтоосон хатагтай нар

Мария Тереза (1717-1780) Эцэг VI Карл төгссөний дараа Мария АВСТРИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХАТАН ХААН болсон юм. Тэрбээр австрий армийг шинээр зохион байгуулж, хүн апдаа албан боловсролд хамруулж эхэлсэн нь онгон буурсан эзэнт гүрнийг ахин амьдруулсан билээ. Мария 16 хүүхэд төрүүлсэнээс хоёр нь хатан, нэлээд хэд нь гүнгийн авхай болж, хоёр хүү нь Ариун Ромын Эзэн хаанд өргөмжлөгдсөн юм.

2.Клеопатра

Ноёрхолоо тогтоосон хатагтай нар

Клеопатра (МЭӨ 69-30) ЕГИПЕТИЙН ХАТАН үлэмж үзэсгэлэнтэй шигээ хэтэрхий хөнөөлтэй нэгэн байв. Тэр Ромын жанжин Юлий Цезарийг уруу татаж, өөрийнхөө дүү бас нөхөр болох Фараоны эсрэг турхирсан юм. Дараа тэр Ромын бас нэг жанжин Марк Антониг ашиглан охин дүүгээ хөнөөжээ.

1.Хатшепсут

Ноёрхолоо тогтоосон хатагтай нар

Хатшепсут (МЭӨ 1508-1458) Египетийн хачин этгээд амьдралд хоёр туйл л байнуу гэхээс дундаж шугам үгүй билээ. Энэ эмэгтэй эцэг нэгт дүү Фараон II Тутмостой гэрлэжээ. Тутмос хар залуугаараа нас барсан тул хатантан өөрийгөөЕгипетийн шинэ ФАРАОНААР зарлав. Тэр эр хүний xувцас өмсөж сахал хүртэл зүүдэг байлаа. Гэлээ ч түүний хаанчилсан 22 жилийн дотор Египет маш их хөгжин цэцэглэжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ноёрхолоо тогтоосон хатагтай нар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • bas-zochin 2015/01/25
    aguu eh ogodoi haantain arhidaj ywsan bolhoor sain meddeg ym shig bn lee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    Victoria bol buhniig zahirsan erh medeltei udirdagch bgaagui zugeer belegdliin chanartai toriin terguun bsan busdiigaa bodoh yum bol.odoogiin angliin hatan haan odoo dahiad 2 hon jil amid baihad tuuniig guitslee

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/23
    Энд Өгөөдэй хааны хатан Туркен /Турхан -ч гэдэг/ орж болох байх. Өгөөдэй бор дарсанд шунаж төрийн хэргээс хөндийрөх үед бас тэнгирт хальсаны нь дараа хатан нь ордны элдэв хуйвалдаан зохион байгуулж үнэн хэрэг дээрээ дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг захирч байсан тухай түүхээс уншиж байсан.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох