Б.Шаравын

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал” хөгжмийн бүтээл нь 35 дах жилдээ та биднийг хөглөж байна. Анх 1984 оны 11сарын 25-нд зохиогдож байсан бол одоо 2019 оны 11 сарын 25-нд Үндэсний урлагийн их театрын тайзнаа Чингис Хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын хөгжим "Сэрсэн тал 35 " хүндэтгэлийн тоглолт болно.

Б.Шарав хөгжмийн зохиолчийн үндэсний найрал хөгжимд зориулсан “Сэрсэн тал” удиртгал бол түүний хамгийн олон удаа тоглогдсон бүтээл. Мөн Үндэсний урлагийн их театр, Морин хуурын чуулга зэрэг мэргэжлийн чуулга, театруудын хувьд ч хамгийн олон удаа тоглосон бүтээл нь “Сэрсэн тал” аж.

Сонирхуулахад, өнгөрсөн жил Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав хэмээх энэ эрхэм хүмүүний нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн анхдугаар наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хөшгөө нээж Монголын сонгодог урлаг, дуу, хөгжмийн ертөнцийнхний том баяр болсон.