МЭДЭЭ НЭМЭХ  

Хувьсгал дэгдээгчид

  • 1,583 уншсан
  • 0
  • 2015/01/23

Танай хаан эрх чөлөөг чинь нухчин дарж байна уу? Төр засаг чинь ямар ч нэмэргүй байна уу?
Хэрэв тийм бол хувьсгал эхлүүлэх хэрэгтэй... гэвч хэн тэр хувьсгалыг нь удирдах вэ?

Максимлиан Робеспьер

Хувьсгал дэгдээгчид

Максимлиан Робеспьер (1758-1794) Фрацын энэ улс төрч язгууртнуудыг үзэн яддаг, тэдний төлөөлж буй бүx зүйлийг тэвчдэггүй нэгэн байлаа. Тиймдээ ч 1791 онд Фрацын хувьсгалын удирдагчдын нэг болж хаан,хатнаас авхуулаад БҮXИЙ Л ЯАЗГУУРТЫ ТОЛГОЙГ ЦАВЧСАН юм. Түүний засаглалын үеийг ''Хядлагын засаг'' хэмээн нэрийддэг аж. Учир нь максимлиан даруй 30,000 хүнийг цаазын илдэнд тушаасан билээ.

Хувьсгал дэгдээгчид

Энэхүү Цаазын илд нь Францын xувьсгалын бэлгэ тэмдэг болсон юм.

Симон Боливар

Хувьсгал дэгдээгчид

Симон Боливар (1783-1830) Өмнөд Америкт Симон Боливараас алдартай хүн тун цөөхөн. Цэрэг, улс төрийн нэрт удирдагчийнхаа хувьд тэрбээр Испанийн Эзэнт гүрнийг Венесуэль, Болив, Колумб, Перу,Эквадoр болон Панамаас шахан гаргасан юм. Испанийн хаант төр түүнд талархаагүй нь мэдээж ч Боливар Латин Америк даяар БААТАР болон мөнхөрсөн билээ.

Хувьсгал дэгдээгчид

Боливарын алдарт сэлэм эзнийхээ баатарлаг үйлсийн бэлгэ тэмдэг болсон юм.

Владимир Ленин

Хувьсгал дэгдээгчид

Владимир Ленин (1870-1924) Большевикуудын удирдагч Ленин бол Карл Марксын коммунист үзэл суртлыг дагагч билээ. Тэрбээр 1917 онд ОРОСЫН XУВСЬГАЛЫГ удирдаж хааныхаа гэр бүлийг (сүүлд нь бүгд алуулсан) түлхэн унагаад Зөвлөлт Xолооот хэмээх коммунист улсын анхны удирдагч болсон.

Хувьсгал дэгдээгчид

Ленинг нас барсны дараа нь түүний цогцсыг занданшуулж шилэн хоргонд байрлуулсан ба одоо ч түүнийг улаан талбай дахь бунханаас олж харж болно.

Мао Зедун

Хувьсгал дэгдээгчид

Мао Зедун (1893-1976) Өөp нэг коммунист шүтээн бол Мао юм. Тэрбээр 1949 онд Улаан армийг удирдан Үндэснийүзэлтнүүдийн эсрэг ялалтанд хүрч БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫГ байгуулсан түүхтэй. Түүхий засаг барьсан эхний дөрвөн жилд алдар сүрийн төлөө улайрал, эх адгагүй харгислалын хөлд 1,5 сая хүний алтан амь үрэгдсэн гэдэг. Үүнийг нь эс тооцвол Маог Хятад улсыг орчин үеийн их гүрэн болгож өгсөн хүн хэмээн ард түмэн нь хүндэтгэн дээдэлдэг билээ.

Хувьсгал дэгдээгчид

Хятадын бараг ихэнхи хүн Мао даргынхаа өмсдөг шиг хүрэм өмсдөг байлаа.

Фидел Кастро

Хувьсгал дэгдээгчид

Фидел Кастро (1926-) Кубын дарангуйлагч Фулгенсио Батистыг түлхэн унагах гэсэн түүний анхны оролдлого Мексик рүү дайжихаас аргагүй болсоноор нь төгссөн юм. Тэнд өөрийн адил хувьсгалч Аргентины ЧЕ ГЕВАРЕ (1928-1967)-тай нийлэн нилээн хүч хуримтлуулсныхаа дараа Кубад ирж 1956-1959 оны хооронд коммунист намаа удирдан тун их амжилт олжээ. АНУ-ын Тагнуулын Төв Газрынхан түүнийг буулган авах гэж бараг 50жил мөрөөр нь хөөцөлдсөн ч санасандаа хүрч чадаагүй билээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хувьсгал дэгдээгчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох