МЭДЭЭ НЭМЭХ  

Алга болсон вант улсууд

  • 2,126 уншсан
  • 0
  • 2015/01/23

Далайн давалгаан дор алга болсон, сөнөсөн эсвэл уулсын дунд нууцлагдсан амар амгалан улсууд, хүчирхэг соёл иргэншлүүд дэлхий дахины олон үлгэр домогт гардаг. Одоо ч тэдний тодорхой байршил, оршин буйг нь батлах нотолгоог хайсаар байгаа. Гэвч ихэнхдээ зүрх сэтгэл, оюун бодол нь хамгийн ариун хүмүүс л эдгээр газрыг олдог гэдэг.

Ис хот.Франц

Алга болсон вант улсууд

Ис хот.Франц Далайн түвшнээс дор байгуулагдаж далангаар хамгаалагдсан хотын тухай домог Британид байдаг. Далангийн хаалганы олон түлхүүр хаанд нь байдаг байдаг боловч нэг удаа түүний охин түлхүүрийг хулгайлаад, өөрийн хайрт залууг хот руугаа оруулжээ.Тэгтэл их ус хотыг үерээр хучиж гэгээнтэн хаан хоёроос бусад бүх хүнийг живүүлсэн гэдэг.

Атлантид.Эртний Грек

Алга болсон вант улсууд

Атлантид.Эртний Грек Эртний грекийн гүн ухаантан Платоны бичсэнээ Атлантид арал нь сүйт бүсгүй Клитодоо зориулан далайн бурхан Посейдоны бүтээсэн төгс соёл иргэншилт газар байжээ. Тэдний хөвгүүд бүгд амар тайван, ухаан төгс хаад байсан боловч хэдэн үеийн дараа Атлантидыг сувдаг шунахай хэрүүлч захирагчид удирдах болов. Иймд ичиж зовсон Посейдон далайн усыг хутган хөдөлгөж, Атлантидыг цунамид живүүлжээ.

Китеж. Орос

Алга болсон вант улсууд

Китеж. Орос 12-р зуунд Оросын Светлояр нуурын эрэг дээр нэг хот баригджээ. ямарч цайз бэхлэлтгүй уг хотруу Монголчуудыг довтлох үед хотынхон ердөө залбирчмөргөсөн гэдэг. Тэгтэл газрын гүнээс ус гэнэт оргилон, хот нуурын усанд живжээ. Энэ домогт өгүүлсэнээр зүрх сэтгэл нь ариун хүмүүс уг хотыг харж усан дор дуулалдахыг нь сонсож чаддаг гэнэ.

Шамбал (Шангри-ла)

Алга болсон вант улсууд

Шамбал (Шангри-ла).Төвд Гималайн кунлун уулсын хаа нэгтээ нуцлаг орших шангри-ла бол газрын диваажин юм.Төвөдийн энэхүү үлгэрийн орон нь найман дэлбээт лянхуа цэцэг шиг харагддаг бөгөөд тэнд ариунаас ариуун хүмүүс амьдардаг гэж үздэг байв

Мю.номхон далай

Алга болсон вант улсууд

Мю.номхон далай Номхон далайн усанд доош живсэн энэхүү газрыг алга болсон томоохон тив гэж тооцдог. Атлантидын адил эрт цагт өндөр хөгжилтэй соёл иргэншлийн өлгий байсан уг газар сонин байдлаар үгүй болжээ. Өөр нэг алга болсон соёл иргэншил бол Лемур бөгөөд энэ нь номхон далай энэтхэгийн далайн хаа нэгтээ буй ажээ.

Долоон алтан хот.Америк

Алга болсон вант улсууд

Долоон алтан хот.Америк Африкийн Арабчуудын булаан эзлэлтээс болж Испаниас зугтаж, дүрвэсэн долоон номлогчийн байгуулсан гэх домогт долоон хотын хоёр нь Куибира, Сибола юм. Испанийн аянчид Төв болон Өмнөд Америкаар аялж байхдаа алтаар баригдсан асар баяан долоон хотын тухай үүх түүх сонсжээ. Тэгээд эдгээр хотыг нутаг нэгт долоон номлогчийнхоо байгуулсан хот хэмээн үзсэн байна

Хавайк.Полинези

Алга болсон вант улсууд

Хавайк.Полинези Шинэ зеландын Маоричууд өөрсдийн өвөг дээдсийг Номхон далайн үлгэрийн арлаас завиар ирсэн гэдэгт итгэдэг.Үхсэнийхээ дараа тэрхүү газар руу бүгд эргэн очдог гэж үздэг боловч яг хаана байдгийг нь хэн ч мэддэггүй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алга болсон вант улсууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох