МЭДЭЭ НЭМЭХ  

Анaгаах ухааны гайхамшгууд

  • 2,317 уншсан
  • 3
  • 2015/01/23

Орчин Цагийн ангаах ухааныг үндэслэгчид
Нуухыг нь авах гэд нүдийг нь сохлохтой адилхан алдаа эмчилгээний үед элбэг гардаг байсан нь саяхны үзэгдэл. Харин ангаах ухааны анхдагчид болох эдгээр хүмүүс тэр бүхнийг өөрчилж чадсан юм.

ВАКЦИНЖУУЛАЛТ

Анaгаах ухааны гайхамшгууд

Эдуард Женнер (1749-1823) Англид XVIII зууны үед туурдаг халдварт цэцэг өвчинтэй дүйцэх хөнөөлт зүйл үгүй байлаа. Харин Женнер хүмүүст цэцэг өвчний нянгаас багахан тунг хийчихвэл тэдний бие илүү хүчтэй халдварыг эсэргүүцэх бэлтгэлтэй болно гэж тооцоолжээ. Ийнхүү Женнер олон хүний амийг аварсан цэцэг өвчний ВАКЦИНЖУУЛАЛТЫГ сэдсэн билээ.

АРИУТГАХ

Анaгаах ухааны гайхамшгууд

Луй Пастер Хүмүүс нян xорууг хүний биеийг өвчлүүлхэд хэтэрхий жижигхэн гэж боддог. Харин Францын химич Пастер хичнээн жижгээсээ үл хамаарч нян нь булчин задрах өвчин гэх мэт аймшигт өвчнүүдийг үүсгэх чадвартайг баталсан юм. Мөн тэрбээр аливаа нянг буцалган устгаж болохыг харуулсан нь бидний нэрлэж заншсан АРИУТГАХ арга юм.

АРИУТГАХ БОДИС

Анaгаах ухааны гайхамшгууд

Жозеф Листер (1827-1912) XIX зууний үед хүмүүс мэс заслын дараа нас барах нь тун элбэг байжээ. Харин Британийн эмч Листер ариутгаж цэвэрлээгүй багаж болон бохир гараар мэс ажилбар хийсний улмаас үлдсэн нянгууд өвчтөнийг бүр халдварлуулан, бүр үхэл болж буйг олж тогтоожээ. Тэрбээр бас мэс заслын багаж хэрэгслийг ариутгах шархыг өвчин үүсгэгч бичил биетүүдийг зогсоогч АРИУТГАХ БОДИСООР эдгээх зэрэг аргыг гаргасан юм. Ариутгалын арга үр дүнгээ өгч мэс заслын дараа нас барах хүмүүсийн тоо эрс багас

Рентген цацраг

Анaгаах ухааны гайхамшгууд

Вильгельм Рентген (1845-1923) Германы физикч Вильгельм Рентген шатамхай хийн дундуур цахилгаан гүйдэл гүйлгэх туршилт хийж байгаад маш хачирхалтай үзэгдэлтэй учирчээ. Ингэж тэр биет зүйлсийг нэвтлэх чадалтай цацраг туяаг нээсэн юм.Чухам юутай харилцаж буйгаа ч сайтар мэдээгүй тэрбээр нээлтээ X-цацраг (Рентген цацраг) гэж нэрлэсэн юм. Рентген цацраг хь ангаах ухаанд ясны бэртлээс авахуулаад бүх төрлийн хорт хавдрыг илрүүлэх хүртэл маш өргөн хүрээтэй хэрэгллэгдэж байжээ.

ПЕНИЦИЛЛИН

Анaгаах ухааны гайхамшгууд

Александр Флеминг (1881-1955) Энэ шотланд эмч лабораторийн шилэн таваг дээр нян үржүүлж байхдаа зарим таваг дээр нь хөгц тогтсон байхыг олж харжээ. Тэр тавагнуудаа гаргаж хаяхынхаа өмнө өөрийн үржүүлж байсан нянгууд хөгц устгасан байж болохыг ухаарав. Ийнхүү нээсэн бодисоо тэр ПЕНИЦИЛЛИН хэмээн нэрийдсэн бөгөөд хамгийн анхны антибиотикийг гаргаж авсан нь тэр байлаа.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Анaгаах ухааны гайхамшгууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/02
    Гарчгаа засаарай. Хэлний үзүүрийн -н учраас "анагаах" гэж бичих ёстой.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/26
    Гоё мэдээ байна баярлалаа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/26
    Unheer gaihaltai

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох