МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг

  • 32,302 уншсан
  • 28
  • 2014/04/25

Бидний оюун ухаан нэн гайхалтай бөгөөд одоо болтол тайлагдаагүй оньсого, таавар л гэсэн үг. Зарим нэг хачирхалтай үзэгдэлд шинжлэх ухаан тайлбар хийж чадаж байгаа ч  яагаад ийм зүйлс бий болдгийг мэдэхгүй л байна. Эдгээр хачирхалтай үзэгдлүүдийн ихэнх нь та бидэнд тохиолддог зүйлс. Энэ талаар товч танилцуулъя.

Дежа вю - “ Өмнө нь харж байсан мэт “ сэтгэгдэл

Ямар нэгэн үйл явдал урьд өмнө нь болж байсан мэт сэтгэгдэл хүмүүст цөөнгүй удаа төрдөг. Жишээ нь, анх удаагаа очиж байгаа газартаа урьд нь очиж байсан мэт, тухайн юмс үзэгдэл “ сайн танил “ мэт санагдах үзэгдэл юм. Дежа вюгийн 3 хэлбэр байдаг.

Дежа вю яагаад үүсдэг вэ?

Үүнийг тайлбарлах хэд хэдэн онол бий.

Ой санамж:

Дежа вю нь өөр хоорондоо бага зэрэг ялгаатай ч маш олон адилхан зүйлийг багтаан санаж байдаг ой ухааны маань нэг үйлдэл байж болно. Жишээ нь, та өмнө нь орж байсан нэг зоогийн газартайгаа маш адилхан ресторанд орвол танил л санагдана шүү дээ.

Мэдрэл:

Бидэнд шинэ дурсамжийг бий болгож бас мартагнуулж байдаг гиппокамп хэмээх тархины нэг хэсэг түр зуур баримжаа алдаж, сааталд орсноос дежа вю үүсдэг байж болзошгүй.

Анхаарал:

Бидний санамсаргүйгээр хүлээн авсан зүйл дараа нь нөлөөлдөг байж болно. Өөрөөр хэлбэл, нүдний өмнүүр зурсхийгээд өнгөрсөн , сайн харж ч амжаагүй зүйл хожим нь танил санагдаж болох юм.

Эпилепс: / уураг тархины гадаргуугийн саажилтаас болж ухаан алдаж татах өвчин/

Ийм өвчтэй хүмүүс их хэмжээгээр дежа вюг мэдэрдэг байна.

Стресс:

Мөн стресст орсон эсвэл их түгшсэн үед дежа вю их тохиолддог болох нь батлагджээ.


Дежа веку – “ өмнө нь туулж өнгөрсөн мэт “ мэдрэмж

Дежа вю-д орсон хүмүүс дежа веку-г мэдэрнэ. Дежа вю нь юмыг өмнө нь харсан мэт сэтгэгдэл бол дежа веку нь нарийвчлан “ таньдаг “ мэдрэмж юм. Жишээ нь, та амт, үнэр, дуу чимээг таньж байгаа мэт болно. Бас цаашид юу болохыг мэдэж байх мэт хүчтэй мэдрэмж төрнө.


Дежа визите – “ Өмнө нь очсон газар мэт “ мэдлэг

Энэ бол харьцангуй ховор тохиолдох үзэгдэл юм. Өмнө нь огт очиж үзээгүй, хэнээс ч хаанаас ч мэдээлэл аваагүй атлаа шинэ очсон газрыг сайн мэдэж байх удаа гардаг. Дежа веку түр зуурын үйл явдалтай холбоотой байдаг бол, Дежа визите орон зай, газар зүйтэй холбоотой байдаг. Дежа вюгийн дээрх хэлбэрүүд хүнд байж боломгүй, хэвийн бус зүйл мэт санагдаж, заримдаа айлгадаг байна.


Дежа сенти – “ Өмнө нь мэдэрч байсан мэт “ сэтгэл

Энэ бол хүний нэгэн цагт мэдэрч байсан зүйлийн илрэл шиг байдаг. Бидний сэтгэлийн гүнд хадгалагдаж, хэн нэгний дуу хоолойг сонсох, бодол санаагаа илэрхийлэх, юм унших үед гэнэт “ санагддаг “ байна. Гэхдээ огт хачирхмаар, гайхмаар сэтгэгдэл төрүүлдэггүй аж.


Жаме вю – “ хэзээ ч хараагүй мэт “ төөрөгдөл

Жаме вю бол дежа вюгийн эсрэг үзэгдэл бөгөөд танил юм үзэгдлээ танихгүй байх тохиолдлыг хэлнэ. Тухайн газар оронд очиж байснаа, тухайн хүнтэй уулзаж байснаа мэдээд байгаа боловч таньж чадахгүй байна гэсэн үг юм. Нэгэн туршилтын үеэр эрдэмтэд 92 сайн дурынхнаар “ хаалга “ гэдэг ганц үгийг минутанд 30 удаа бичүүлжээ. Үр дүнд нь  оролцогчдын 68% нь жаме вюг мэдэрч “ хаалга “ гэсэн үг бодит зүйл болох эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Үүнээс үзвэл жаме вю тархи ядарсны үр дагавар байж болох юм.


Преск вю – “ Аман дээр гарч ирэх “

Ойрхон байнаа гээд л байгаа боловч яг хэлэх гэхээр санаанд орж ирдэггүй тохиолдол зөндөө байдаг. Энэ бол преск вю. Преск вю нь маш хийсвэр боловч салж өгдөггүй учир их  зовиуртай мэдрэмж. Хүн мартсан үгийнхээ эхний үсгийг мэдэж байх ч юм уу, ямар нэг төсөөлөлтэй байх боловч бүтнээр нь санах гэж нилээд зовдог. Тэгээд санамагц санаа маш ихээр амардаг байна.


“ Ниргэсэн хойно нь хашгирах “

Энэ бол хэрэг өнгөрсөн хойно оройтож тохирох үг олох, шийдвэр гаргах үзэгдэл юм. Хүн доромжлох үед тохирсон хариуг нь барьж чадалгүй өнгөрөөсөн атлаа, сүүлд нь маш мэргэн цэцэн үг санаанд орж ирэх, тухайн үед зөв шийдвэр гаргаж чадаагүй буруутчихаад, хожим нь ингэдэг, тэгдэг байж хэмээн амаа барих нь хэн хүнд тохиолддог л явдал. 

Төстэй мэдээлэл : Хүний биеийн хамгаалалтын ер бусын механизмууд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

28 Сэтгэгдэл


  • soniniin 2015/08/29
    nadad bol bvgd l vnen sanagdlaa haaya ingeed bdag shde...yag2

    1 0 Хариу бичих
  • uka 2015/05/03
    Yamar neg gazap nutgiig xapaxaap omno n amidapc bsan c yum sg mash dotno sanagdaad bdag ene alind n opox we

    0 0 Хариу бичих
  • tulgey 2015/01/21
    zarim n estoi shaaj ogjiinaa bolildoo lalruda

    2 2 Хариу бичих
  • YAANAA 2014/10/08
    Bi bur yag ene medeeg umnu ni unshij bsan yum shig sanagdchlaa. bas yag ingej comment bichij bsan yum shig

    8 0 Хариу бичих
  • - 2014/05/26
    надад бол зөндөө зөндөө тэр өмнө нь болж байсан өмнө нь харж байгаагүй мэдрэмж бол маш их болдог

    3 1 Хариу бичих
  • muugii 2014/05/24
    Asuuyaa zarimdaa hairtai xvmvvsiinhee xajuud bxdaa ch yumuu belgiin ajil xiix ved gantsaardmal xogiin medremj turuud bxiin tseej xov xooson xav xaranhui

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/29
      gichii chin uur hunt bolchoo yu zavaarsan yanhan be

    • emegtei 2014/10/08
      Chi honinii ord bas 24nastai yuu bas hajuudah huniihee setgel sanaag sain mederdeg uu

    • Зочин 2014/05/25
      Salaach tgd... Uhsnee hiiged hamt bgaad bdag yum

  • zochin 2014/05/18
    Yg umnu ni bolj bsn ym shig sanagddag. Minii bodloor hun mash baga hemjeenii ireeduig zugnuh chadvartai baij boloh ym esvel zvvdendee ch ymuu halit zugnusun ymaa ergeed amidral deer udajmbaij tohiolddog

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/18
    Энэ 7-г бүр маш дэлгэрэнгүйгээр уншиж судалмар юм бна

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/18
    Дежа вю, жамэ вю , дэжа сэнти, дэжа висите эдр bvgd France vgnuudiin galig bna shd

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/08
      yun lag yum, taniig france heltei gedgiig chini medchihlee gej

  • mblax 2014/05/17
    (Y)

    2 0 Хариу бичих
  • -- 2014/05/17
    энийг өмнө нь уншиж байсан ч юм шиг

    8 1 Хариу бичих
  • - 2014/05/17
    nadaa lav Преск вю Дежа сенти zarimdaa tohiolddog Дежа визите olon udaa tohioldoj baisan suuldee bur ooroosoo aij ehelsen tanihgui gazar baigaa hernee haana yu baigaag medej baidag

    3 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/08
      boolood baij dee gej, boogiin hereglelee olj avsan uu hu? :-)

  • Зочин 2014/05/17

    2 0 Хариу бичих
  • tnks 2014/05/17
    nirgesen hoin n hashgirah 7 honogiin zaval 3 odort n tohioldiishd

    8 0 Хариу бичих
  • binderiya 2014/05/17
    bayarlalaa ahin saihan medeelel huleej baina

    2 0 Хариу бичих
  • DEJA-VU 2014/05/11
    ene 7 g yag udaa tohioldoj bsn 1.2.7 bnga shuu

    1 1 Хариу бичих
  • шүрээ 2014/05/04
    баярлалаа үнэхээр сонирхолтой хэрэгтэй мэдээлэл юм аа

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/27
    Маш гоё нийтлэл байна

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/27
    Маш гоё нийтлэл байна

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/25
    w

    2 0 Хариу бичих
  • tugsuu 2014/04/25
    vnen2

    2 0 Хариу бичих
  • ariunaa 2014/04/25
    tiim ee yag tegdeg bh gesen bodol torj bna

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/25
    xaxa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох