МЭДЭЭ НЭМЭХ  

Шүүлтийн өдөр

  • 10,489 уншсан
  • 11
  • 2015/01/24

Дэлхийн соронзон туйлууд өөрчлөгдөх гэж байгааг эрдэмтэд бүгдээрээ л мэдэж байгаа. Гарагуудын жагсаал буюу бүх гараг нэг шугам дээр зэрэгцэн ирэх үед энэ явдал болно гэж үзэж байна. Гарагууд “тарж одсоны” дараа үүсэх хонгилоор Нарны импульс манай гараг руу саадгүй орж ирэх болно. Чухам энэ л бусад бүх процессийг хурдасгах юм.  Квант шилжилт, туйлууд солигдох, гарагуудын эргэлтийн тэнхлэг өөрчлөгдөх гэх мэт үзэгдэл болж болзошгүй.

Ойрын үед дэлхий дээр урьд өмнө болж байгаагүй томоохон хэмжээний байгалийн гамшиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаа эрдэмтэд олон бий. Шинж тэмдэг ч хангалттай их байгаа аж. Дэлхий маань шархаа долоож буй амьд амьтан шиг л байна. Хүмүүс бид ч дэлхийдээ үнэхээр хахир хатуу хандах юм. Байнга гарах болсон олон төрлийн гамшгууд: газар хөдлөлт, үер, цунами, хар салхи зэрэг нь Дэлхий “эсэргүүцэл илэрхийлж” буй хэрэг юм.

Дэлхий гараг механик хуулиар биш, харин биологийн хуулиар хөгждөг амьд биет гэдэг онолын дагуу эрт орой хэзээ нэгэн цагт тэрээр сөрөг арга хэмжээ авч л таарна.


Катарсисаар эмчлэхүй

КАТАРСИС гэдэг нь гадаад дотоод бүх асуудал туйлын хурцадсан үед түрэмгийлэх аргаар цэвэрших гэсэн утгатай үг юм. Энэ нь дээр өгүүлсэн соронзон туйл солигдох процесс байж болох талтай. Гэхдээ соронзон туйл солигдох үзэгдэл манай гараг дээр өмнө нь болж байсан, дэлхий гарагийг сүйрэлд хүргэх асуудал биш, тэгээд ч тийм гэнэт болдог ч процесс биш. Гол нь орчин цагийн шинжлэх ухаан энэ талаар тодорхой туршлагагүй учир эртний манускрипт бичээсүүдийг сайтар судлах шаардлагатай болж байна. Хэргийн учир нь хүн төрөлхтний хөнөөлт үйл ажиллагаанд үзүүлэх Дэлхийн хариу үйлдэл юм.


Дэлхийн соронзон туйлууд

Дэлхийн соронзон талбай 2000 жилийн өмнөөс суларч эхэлсэн ч, түүний огцом уналт 500 жилийн өмнө тэмдэглэгдсэн гэнэ. Энэ нь сүүлийн 50 жилд идэвхжиж, 1994 оноос хүчтэй хэлбэлзэл мэдрэгдэж эхлээд байна. Дэлхийн өмнөд соронзон туйл байрнаасаа хэдэн зуун зарим үед хэдэн мянган км-ээр хазайх болжээ. Манай гарагаас Шуманы давтамж гэж нэрлэгддэг 7,8 Герц давтамжтай долгион гардаг. Энэ бол Дэлхийн ритм, «зүрхнийх нь цохилт» юм. Энэ давтамж дээшилж эхэлжээ. 1999 онд – 11,2, 2000 оны сүүлээр – 12 Герц болсон байна. Шуманы давтамж 13 Герц хүрэх үед туйлууд солигдоно гэж үздэг.


«Бид бүгдээрээ үхэхгүй ч бүх зүйл өөрчлөгдөнө»

Нэгэн суут зөнч ингэж хэлсэн байдаг нь Дэлхийн соронзон туйл солигдох үед гарах ихээхэн өөрчлөлтүүдийн талаарх эрдэмтдийн бодолтой гайхалтай нийцэж байгаа юм. Оросын эрдэмтэн, физик-математикийн ухааны доктор, Байгаль-нийгмийн шинжлэх ухааны Олон улсын Академийн гишүүн Е.Н. Вселенский Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлдээ: “Дэлхийн соронзон туйл солигдоход гарагийн цахилгаан соронзон талбай түр тасалдана. Үүнээс болж манай соёл иргэншлийн талаарх бүх мэдээллийг агуулсан гарагийн мэдээллийн эрчим хүчний талбай сүйрэх аюултай. Компьютерээс гадна хүний ой санамж нь Дэлхийн цахилгаан соронзон талбайн нөлөөгөөр оршин байдаг учир үүнээс болж хүн ой санамжаа алдах аюул учирч болзошгүй. Одоо амьдарч байгаа хүмүүсийн болон өмнө амьдарч байсан бүх хүмүүсийн зовлон шаналал, алдаа төөрөгдөл бүгд арчигдаж болзошгүй. Гараг болон хүмүүсийн аура нь бүрэн цэвэрших болно” гэжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шүүлтийн өдөр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Red Mars 2015/06/08
    ashgui de saihan boloh yum bna

    0 0 Хариу бичих
  • orj-verei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 1 Хариу бичих
  • Tuvshuu 2015/01/25
    Shaana bz l ghees

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    Ene bol khuran sudart ali heden zun jiliin umnu tailbarlagdsan bgaa yumnuud shdee. Delhii suireh shinj temdeg ni ali hediin ehelsen bgaa. Uniig islamiin buh erdemted batalsan, odoo ch gesen bnga tailbarladag. Uheheesee umnu buyan huraaj nugelee naminchilahgui bol yu bolohiin eronhiidoo gadarlaj bgaa gej bodoj bna.

    3 7 Хариу бичих
    • Зочин 2015/11/27
      aluurcin terrosit islam laluud ymar nowshooroo erdemten bdin...xarxaas durgvi xvrmer saxal vsende barigdsan oroosn daawun dotroo omxiirson zawaan ymnud

    • Зочин 2015/02/22
      ter islamtaigaa doloon uuliin tsaaguur dald or!

    • Зочин 2015/01/25
      Islamiin erdemten gej yu baidiin?

  • ggman 2015/01/25
    hmm zuzu tegvel sansar luu yavsan humuus hudlaa bolj taarlaa ochood oi sanamjgui boltson yum bna l daa.

    6 0 Хариу бичих
  • baingiin-unshigch 2015/01/25
    Deer bga bicsentei sanal neg bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/24
    Мэдээллийн давхарга байдаг гэдэг бол үнэн. Японы арлууд дээр амьдардаг нэг төрлийн мичнүүдэд чихэрлэг төмсийг цэвэрлэж идэх аргыг зааж өгтөл Энэтхэг болон бусад газруудад амьдардаг ижил төрлийн мичнүүд бүгд цэвэрлэж яг адилхан цэвэрлэж идэж сурсан байсан гэдэг.

    3 3 Хариу бичих
  • --- 2015/01/24
    сайн л биз .надад л лав үхэх байсан ч харамсах юм алга. бидний хойч үе бохирдсон заваан ертөнцөд төрж байснаас цэвэрлэгдсэн дэлхий дээр шилэгдмэл тэвчээртэй амьд үлдсэгсэд нь амьдарвал хамаагүй зөв

    23 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох