МЭДЭЭ НЭМЭХ  

Хүүхдийн тэрэгний супер загварууд

  • 2,779 уншсан
  • 0
  • 2015/01/24

Зарим дизайнер, инженерүүд, бүр автомашины томоохон компаниуд хүртэл ер бусын, аятай, аягүй загвар хийцтэй хүүхдийн тэргээр гайхуулах юм. Жишээ нь:

Бэтмобиль

Супер баатруудад дуртай аав ээжүүд, тэдний бяцхан үрст "Бэтмен" загварын тэрэг их таалагдаж байгаа гэнэ. Бас аавууд өөрсдөө давхих гэдэг юм биш үү?


Жинхэнэ эр хүний унаа

Skoda автокомпаний бүтээл Skoda vRS Mega Man-Pram нэрт тэрэг. Тэд шинэ загварын хамгийн хурдан машинаа “угааж” ийм тэрэг зохион бүтээсэн гэдэг. Энэ тэрэг жинхэнэ “газар сайгүй явагч” юм байна. Өндөр нь 2м, ардаа тольтой, холын тусгалын гэрэлтэй, ямар ч бартааг туулж чадах 20 ямхын хөнгөн цагаан дугуйтай гэнэ.


Mad Max зугаалгын тэрэг

"Галзуу Макс" киноны сэдвээр хийгдсэн, хамгийн хурдан, цагт 85 км хурдалж чадах тэрэг. Харин нялх амьтанд ийм хурд ямар ч хэрэгтэй юм, тэгээд ч аюулгүй байж чадах уу гэдэг нь оньсого хэвээр үлдэж байна. Металл бүрхүүлтэй, 2 яндантай, 10 морины хүчтэй хөдөлгүүртэй гэж байгаа. Бас аяга тогтоогчтой.  Мэдээж 85 км/цаг хурдалсны дараа сүү уулгүй яахав.


Унадаг дугуй-тэрэг

Энэ тэргийг олон улсын дизайнер, инженерүүдийн баг бүтээжээ. Харахад ердийн тэрэг боловч 20 секундын дотор дугуй болгон хувиргаж болно. Сая төрсөн нялх хүүхдийг ч, 6 нас хүрсэн хүүхдийг ч зөөж болдгоороо ашигтай. Зузаан хөнгөн цагаан хайлшаар хийсэн тул хүнд ачааг сайн даана.


Зугаалгын скейтборд-тэрэг

Залуу аав ээжүүдэд нэн таалагдаж байгаа загвар. Хүүхдээ хараанаасаа гаргалгүй зугаацаж явах аятайхан байлгүй яахав.


Ирээдүйн жолооч нарт зориулсан зуны тэрэг

Бат бэх хөнгөн цагаан суурьтай, зэвэрдэггүй материалаар хийсэн, арьсан доторлогоотой, гоёмсог далавчтай. Ээж аавууд хүслээрээ дизайныг нь өөрчилж болох юм байна.


Нярайн Mercedes Benz тэрэг

Машин үйлдвэрлэгчид үндсэн бүтээгдэхүүндээ чимэг болгож хүүхдийн тэргэнд ихээр анхаарал хандуулдаг болоо юу даа?  Энэ тэрэг үндсэн үүргээсээ илүүтэйгээр урлагийн бүтээл болсон шиг байна. Энэ тэргийг эвхэж болно. Ганц дутагдал нь жижиг сажиг зүйл хийх зайгүй гэнэ.


Zigo – дахин нэг унадаг дугуй, тэрэгний хослол

Үнэн хэрэгтээ энэ бол “1-д 4” зарчмаар хийгдсэн хослол. Хүүхдийн тэрэг, унадаг дугуй, ачааны тэрэг, ачаатай гүйх төхөөрөмж болдог байна. 30 секундын дотор дугуйг тэрэг болгож болно.


Үүргэвчин тэрэг

Австралийн QuickSmart фирмын энэ тэрэг үүргэвчинд багтдаг. Аялалд авч явахад тун эвтэйхан. Онгоцоор нисэж байгаа бол гар тээш болгоод барина. 3 хөлтэй, зөөлөвч бүхий багтаамжтай суудалтай, хөлний тавиур, аюулгүйн бүс, жижиг зүйл хийх сагс гээд л үгүй дутуу юмгүй. 6 сартайгаас эхлээд 4-5 насны хүүхэд суусан ч болно.


Зугаалгын Roller Buggy тэрэг

Энэ тэргийг гулгах тавцан болгож ч болно. Нярай хүүхдийн суудалтай, эсвэл жолоочийн суудалтай хэрэглэсэн ч болно. Харин аюулгүйн талаасаа жаахан асуудалтай байгаа юм.


Нярайн өндгөн тэрэг

Жон Нотт хэмээх дизайнерын энэ бүтээл пуужин шиг харагдаж байгаа ч эцэг эхчүүд халуун өдөр хүүхдээ ийм юманд суулгахыг хүсэхгүй биз.


Трансформер TrioBike тэрэг

Triobike бол Данийн гэр бүлийн 3 дугуйт үйлдвэрлэдэг компанийн бүтээл бөгөөд хүүхдийн тэрэг болгон өөрчилж болно. 5 шатны аюулгүйн системтэй, хойно урдаа гэрэлтэй, дискэн тормозтой техник юм.


Doona: универсал тэрэг

Doona компани хүүхдийн тэрэг болж хувирдаг машины суудал бүтээжээ. Эцэг эхчүүд 1-2 жилдээ машиндаа хүүхдийн суудал авах шаардлагагүй болж байгаа юм. Суудлыг маш хялбархан тэрэг болгон хувиргана.


3 дугуйт сансрын хөлөг

Ийм сансрын хөлөгт суух дургүй хүүхэд гэж байхгүй дээ. Урдаа, мөн 2 хажуудаа салхинаас хамгаалах шилэн цонхтой, бас хаалгатай.


Babyoom тэрэг

3 хүртэл настай хүүхдэд тэрэг, 3-6 настангуудад дугуй болох төхөөрөмж. Харин дараа нь дэлгүүр явахдаа хэрэглэдэг тэргэнцэр болгож болно. Ийм тэрэг удаан хугацаагаар хэрэглэгдэж гэрт болон машинд үлэмж зай хэмнэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүүхдийн тэрэгний супер загварууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох