МЭДЭЭ НЭМЭХ  

Хүмүүст хэрхэн таалагдаж сурах вэ?

  • 9,563 уншсан
  • 10
  • 2014/04/26

Бүх хүмүүс бусдын хайрыг татахыг хүсдэг боловч үүнийг яаж хийхээ мэддэггүй байна. Гэтэл энэ нь санаснаас хавьгүй хялбархан зүйл байдаг аж. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нэг бус удаагийн туршилтаар батлагдсан, хүмүүст таалагдах шилдэг аргуудыг та бүхний сонорт хүргэе.

 

Өөрийнх нь тухай их яриул

Хүн өөрийнхөө тухай их ярьж “ кайф “ авдаг аж. Судалгаанаас үзвэл энэ нь сайхан хоол идэх, их мөнгөтэй болох үед хүний тархинд бий болдог сэтгэл ханамжтай тэнцүү хэмжээний таашаалыг хүнд өгдөг байна. Тиймээс энэ сэдлийг гаргаж өгсөн хүнд хэн хэнээс  ч илүү талархалтай ханддаг гэнэ.


Аль болох олон асуулт тавь

Ярилцаж буй хүн чинь гаргасан алдаагаа өөрөө ойлгохоор, цаашид зөв шийдвэр гаргахад нь дөхөм болохуйц чиглүүлэх асуултыг сайн тавьж бай. Ингэвэл цаад хүн чинь танаас айж болгоомжлоод байх хэрэггүйг ойлгоод илүү нээлттэй, дотно ханддаг болно.


Тусламж зөвлөгөө хүс

Тусламж зөвлөгөө хүсэх нь хүнийг өөртөө татах шилдэг арга гэдэгтэй олон эрдэмтэн санал нийлж байгаа юм.  Ялангуяа нэр хүнд, туршлагаар дутмаг залуу хүн бусдаас тусламж хүссэнээрээ өөрийгөө эрүүл саруулаар сэтгэн боддог, ухаалаг нэгэн гэдгийг харуулаад зогсохгүй, харилцагч этгээдийн өөртөө итгэх итгэл, ажил гүйцэтгэх чадварыг нь нотлон харуулах мэт сэтгэгдэл төрүүлдэг учир сэтгэлд нь тавтайяа нийцдэг байна.


“ 2 асуулт “ гэдэг техникийг хэрэглэх

Ярианыхаа эхэнд цаад хүндээ таатай санагдах сэдвээр нь ямар нэгэн зүйл асуу. Харин дараа нь өөрт хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар ярих хэрэгтэй. Энэ нь бас л сэтгэл зүйн тоглолт юм. Эхний асуултаас үүдэн ярилцагч хүнд маш хүчтэй эерэг сэтгэгдэл бий болсон байдаг. Ийм тодорхой нэг зүйлээс үүссэн сэтгэл ханамж цаашдын ярианд заавал үр нөлөөгөө үзүүлж, байдал нөгөө талд ашигтайгаар эргэдгийг Нобелийн шагналт сэтгэл зүйч Даниэл Канеман өргөн хүрээтэй туршлагаар нотолжээ.


Сүүлийн 3 үгийг давтан хэлэх

Ярилцагч хүн таныг өөрийн эрхгүй сонсох нэг арга бий. Сэтгэл судлаач Лейл Лоундесийн үзэж байгаагаар энэ бол зүгээр л давтан хэлэх арга юм. Гэхдээ намуухан, хүндэлсэн хирнээ бага зэрэг эргэлзсэн өнгөөр харилцагчийнхаа хэлсэн сүүлийн 2-3 үгийг давтах юм байна. Ингэснээр та түүнийг анхааралтай сонсож, яриаг нь сонирхож, цааш үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж, өөрийнхөө хэлэх гэснийг хэлэх бололцоотой болдог гэнэ. Энэ арга ялангуяа хэлэлцээр хийх үед маш үр дүнтэй үйлчилдэг аж.


Бага зэрэг хов жив ярихад зүгээр, харин муу санаа агуулж болохгүй

Бусдын тухай хэрхэн ярьж байгаа чинь, өөрийн тань үнэлэмжинд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Хэрэв та бусдыг магтаж чаддаг бол таныг мөн л эерэгээр үнэлнэ. Хэрвээ муу хэлээд байвал хэн ч танд ойртохгүйг хичээнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүмүүст хэрхэн таалагдаж сурах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/15
    гэмгүй байвал хүний дургүй хүргэхгүйдээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/04
    Olon yum asuugaad bdag pisda nart durguie

    4 2 Хариу бичих
  • Зочин 2014/08/09
    ihenhiig n hergeldeg ym bn.dajgui sonirholtoi sanagdlaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/18
    tnx

    1 0 Хариу бичих
  • s 2014/05/01
    bi barag bugdiig n herehgledeg ym bndaa gehdee unshisan chin sonin bailaa

    2 0 Хариу бичих
  • Xorloo 2014/04/30
    Ooroo taalagdax ni chuxal, xamgiin gol ni orooliig baigaagar ni xvleen awch surax ni ilvv chuxal. Ogoomor bai.

    3 0 Хариу бичих
  • Nergui 2014/04/28
    Uuruu uuriinhuuruu l bai hund taalagdah albagui biz dee?

    3 2 Хариу бичих
  • bayaraa 2014/04/27
    yern turulhiin hund taalagddag humuus bdg shu. ted yg ingej l huntei haritsdag minii huvid sanal neg bna.

    3 0 Хариу бичих
  • zochin 2014/04/27
    yasan utaggui yum be hund taalagdah gej naad argiig chin heregleh yum bol ter hun unen teneg haragdana ymarch hun ooriinhooro bwal iluu olon hund taalagdmaar yum oorto setgel hangaluun bwal busdad taalagdah albgui bitii iim utaggui zuil hiij bail daa

    3 7 Хариу бичих
    • Буба 2014/04/27
      Та таалагдаж чаддаг байж болно. Таалагдаж чаддагүй хүн гэж бас байгаа. Бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд бас толгойгоо ажиллуулах хэрэг гарна шд. Чи их сайхан амьтан байна.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох