МЭДЭЭ НЭМЭХ  

Европын эротик, секс музейнууд

  • 11,681 уншсан
  • 3
  • 2015/07/30

Музейн уламжлалт үзвэрүүдээс уйдаж залхсан, илүү тэсрэлттэй, сонирхолтойг эрэлхийлэгч зарим хүмүүст зориулж Европын хамгийн сонирхолтой эротик, секс музейнуудыг танилцуулж байна.

 

Musee de l'erotisme, Париж

Мулен Руж кабарегаас зуугаадхан метрийн зайтай, “Улаан дэнлүүний гудамж”-д Парижийн Musee de l'erotisme / Эротик музей / оршино. 7 давхрыг эзэлсэн энэ музейд уран зураг, баримал, график дүрслэл, гэрэл зураг зэрэг олон төрлийн үзмэр бий. Мөн эротик киноны багавтар танхимтай. Үзмэрүүдийн зарим нь хэт илэн далангүй, зарим нь инээд хүрмээр хөгийн байх ажээ. Энд зөвхөн Францын төдийгүй Япон, Энэтхэг, Африкийн орнуудын эмсийн хүрээлэнгийн үйл ажиллагааны  тухай харуулсан хэсэг ч бий. Музейн тасалбарын үнэ 8 евро. Хаяг: 72 bd de Clichy, Paris.


« Венерагийн сүм » нэрт сексийн музей, Амстердам

Тийм ээ, энэ бол эротик музей биш, яг секс музей юм. “Улаан дэнлүүний гудамж”-наас холгүй, 17-р зууны үеийн нэгэн шилтгээн дотор байрладаг. Энд уран зураг, гэрэл зураг, бодит үзмэрүүдээс гадна секс аттракцион хүртэл бий. Жилд хагас сая хүн ирдэг энэ музейн зарим үзмэрүүд жаахан айлгаж магадгүй шүү. Жишээ нь, үүдэнд байгаа хүүхэлдэй гэнэт шивнэн дуудаж пальтогоо ярж үзүүлдэг гэнэ. Эротик аялалын үнэ 4 евро. Хаяг: Damrak 18, Amsterdam.


Беата Узегийн эротик музей, Берлин

Энэ музейг 1996 онд цэргийн нисгэгч байсан Беата Узе гэгч эмэгтэй байгуулсан бөгөөд үзмэрийн хувьд мөн л баялаг. Эротик киноны танхим, том хэмжээний секс-шоптой. Үнэ 9 евро. Хаяг: Joachimstaler Strasse, 4, Berlin

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Европын эротик, секс музейнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Ganbat Baasanjav 2015/04/20
    Гоё юмаа

    0 0 Хариу бичих
  • Tsogt Taij 2015/04/20
    https://youtu.be/a3Jj56piUf0 үзээрэй

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/04/28
    Tegej bgad ochij urlagiin nvder harii baiz

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох