Курт Кобайны ноосон цамц 334 мянган доллараар зарагдав

"Нирвана" хамтлагийн дуучин агсан Курт Кобейны ноосон цамц Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 334 мянган доллараар зарагдаж дээд амжилт тогтоожээ. Bloomberg-ийн мэдээлж буйгаар тамхины галд түлэгдсэн ул мөртэй, нэг товч нь унасан цамцыг эзэмшигч дөрвөн жилийн өмнө 137 мянган доллараар худалдан авч байжээ. Шинэ цуглуулагч харин нэрээ нууцлахыг хүссэн байна.

Курт Кобейн амиа хорлохоос зургаан сарын өмнө "MTV Unplugged" тоглолт дээр энэ цамцыг өмсөж байсан юм.