Ханиадыг эмгүйгээр эмчлэх улаан манжингийн сироп

Ойрын үед ханиадны вирусын ид дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед манай ээжүүд эмийн эмчилгээнээс татгалзаж гэрийн аргаар буюу эмийн бус аргаар хүүхдүүддээ эмчлэх талаар эрэл хайгуул хийх болжээ. Ингээд та нартаа интернет орчинд ээжүүдийн хэрэглэж байгаа эмгүй эмчилгээний жорын нэг болох улаан манжингийн сироп бэлтгэх аргыг хүргэе. 

Энэ нь хий ханиалгад маш сайн нөлөөтэй бөгөөд хүндрээгүй тохиолдолд эмийг орлож чадах үйлчилгээ үзүүлж чаддаг учраас ээжүүдийн дунд ихээхэн хэрэглэгдэж байгаа билээ. Үүнийг бэлтгэхдээ шинэ хатуу улаан манжинг томоос нь сонгон авч, иш хэсгийн хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна. Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар хэрэглэж болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан аяганд хийн печинд 30 сек халаана. Ингэснээр багахан хэмжээний сироп бэлдмэл гарах бөгөөд үүнийгээ өдрийн 3 удаа цайны халбагаар өгнө.

Хөхүүл ханиад дарна. Хамгийн багадаа 4 сартай хүүхдэд өгнө.
- 4-с дээш сартай хүүхдэд жижиг халбаганы талаар өдөрт 3 удаа
- 3-с дээш насны хүүхдэд жижиг халбагаар өдөрт 3 удаа
- Том хүүхдэд жижиг халбагаар 3-4 цаг тутамд нэг
- Том хүн том халбагаар 2 цаг тутамд нэг ууна.