Сүнсний баяр тэмдэглэхийг хориглолоо

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам Ерөнхий боловсролын сургуулиудыг сүнсний баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргажээ.

Учир нь тус яаманд уг баярын талаар зарим эцэг эхчүүдээс гомдол ирсэн аж. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4, 5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр, тэмдэглэх сар, өдрийг тус тус хуульчилсан байдаг. Харин Сүнсний баяр эл жагсаалтад багтаагүй тул Ерөнхий боловсролын сургуулиуд тэмдэглэхийг хориглох чиглэлийг БСШУС-ын яамнаас өгөөд буй аж.