МЭДЭЭ НЭМЭХ  

Дубайн хан хүүгийн үлгэр шиг амьдрал

  • 8,209 уншсан
  • 5
  • 2015/01/26

Жинхэнэ хан хөвгүүд, гүнж нарын үлгэр шиг амьдралыг тольдохоос илүү сонирхолтой зүйл гэж байхгүй биз.

Та бүхэнд АНЭУ-ын угсаа залгамжлах хан хөвгүүдийн нэг, Дубайн хунтайж Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактумыг танилцуулъя. Ойр дотныхон нь түүнийг Фазза (Fazza) гэж дууддаг.

Шейк Хамдан бол дэлхийд хамгийн нэрд гарсан хан хөвгүүдийн нэг.  Тэрээр 1982 оны 11-р сард одоогийн эзэн хааны гэр бүлд төрсөн бөгөөд, өндөр боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, бас царайлаг сайхан залуу гэж алдаршжээ. Олон хүмүүс түүнийг диснейн Аладдинтай адил гэлцдэг.

Шейх Хамдан Дубайн Рашидын дунд сургууль, дараа нь Их Британий хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Сандхерстийн Цэргийн сургуулийг дүүргэжээ. Түүнчлэн Лондон хотын Эдийн засгийн коллеж, Дубайн Төрийн удирдлагын коллежийг тус тус төгссөн байна. Фазза 18 тэрбумаас илүү америк долларын хөрөнгөтэй.

Дубайн ханхүү олон төрлийн сонирхолтой аж.

Тэрээр загасчлах тун дуртай.


Спортын эрсдэл ихтэй төрлүүдийг сонирхоно.


Түүнээс гадна Эрхэмсэг хунтайж морь унахдаа нэн гарамгай тул Азийн орнуудын олимпийн наадмын алтан медалийг хүртэж байжээ.


Ер нь амьтанд их хайртай, шонхроор ан хийнэ, гэртээ арслангийн зулзага тэжээдэг.


Гэрэл зураг сонирхдог ханхүү маань өөрийнхөө хуудсан дээр яаж сайхан зураг авах талаар харамгүй зөвлөгөө өгдөг гэнэ.


Ханхүү хандив тусламжийн арга хэмжээнд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт идэвхтэй оролцож ихээхэн дэмжлэг үзүүлдэг аж.


Мэдээж Дубайн ханхүүгийн хувьд улс төр, олон нийтийн бусад арга хэмжээнд тасралтгүй оролцоно.


Ингэтэл түүнийг яагаад Физза гэж дууддагийг сонирхуулъя. Шейх Хамдан ах дүү долуул боловч, хаан аавынхаа яруу найргийн авьяасыг өвлөж төрсөн цорын ганц хүү нь. Бичсэн шүлгээ Физза буюу  «хурд, амжилт» гэсэн утгатай нууц нэрээр хэвлүүлдэг байна.


Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан зураг, өгүүллэгээр хэн нэгэн хүнийг дүгнэж болохгүй л дээ. Гэхдээ л Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактум бол ямар ч гүнж, аль ч улс орны иргэд мөрөөдөж байдаг төгс ханхүүгийн биелэл болсон залуу юм.

Түүний зургийг харж, боловсрол, зан араншин, авьяас, сонирхол, адал явдлаар дүүрэн амьдралынх нь тухай товч боловч мэдээлэл авсан олон хүн одоо 32 настай ханхүүгийн зүрх сэтгэлийн асуудлыг туйлаас сонирхож байгаа бизээ.

Дубайн ханхүүгийн хувийн амьдрал маш нууцлаг бөгөөд, 2008 онд сүй тавьсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцалсан байна. Одоо ханхүү албан ёсоор “чөлөөтэй”. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дубайн хан хүүгийн үлгэр шиг амьдрал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • yoooh 2015/03/14
    buten neriin heleh gej yu bolwoo

    0 0 Хариу бичих
  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    1 0 Хариу бичих
  • boldoo 2015/03/07
    Хүн эцэг эхээс төрөхдөө баян төрдөгүй гэдэг. Энэ Фазза бол төрөхдөө замбараагүй баян төрсөн юм байна

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/26
    Jargaltai amitan yum aa

    0 2 Хариу бичих
  • GNaranmonh 2015/01/26
    olon sonirholtoi medee medeelel taniltsuuldag N.Ganbat tanid bayrllaa.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох