МЭДЭЭ НЭМЭХ  

Толгойдоо “ юмтай “ эзэн хаадын хачирхалтай түүх

  • 18,879 уншсан
  • 15
  • 2014/04/28

Византийн эзэн хаан II Юстин байнга хий юм сонсдог, албатуудаа толгойноос нь хазах дуртай хүн байжээ

Италийн газар нутгийн үлэмж хэсгийг персүүдэд найр тавин өгснийг бодоход хэцүүхэн хаан байсан бололтой.  Ер нь орчин үеийн хэмжүүрээр Юстин хаан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байвал зохих нэгэн байсныг бодоход тэр үед хэн дуртай нь хаан болох боломжтой байж гэж бодогдмоор.

Эрдэмтэд энэ хааны талаар бусад хачирхалтай баримтуудыг олж чаджээ. Заримдаа Юстин чихэнд нь дуулдаад байгаа хий юмнаас зугтаж, чанга орилон орон доогуур шургадаг байсан гэнэ. Түүнийг эндээс гаргахын тулд баяр ёслолын үед л хэрэглэдэг байсан найрал хөгжмийг тоглуулдаг байжээ. Тэр үед эмчилгээний тодорхой арга байгаагүй тул хааны солио хөдлөхөд хажууд нь байх нэн аюултай байв. Хааныг тайтгаруулах гэж оролдвол толгойгоо хазуулдаг байжээ.

Сүүлдээ нэг арга олж, хаантныг дугуйтай сандал дээр суулган ордон дотуур түрэн давхих болжээ. Энэ нь хааныг ихэд зугаацуулж, ямар нэгэн аюултай үйлдэл хийхийг нь сатааруулдаг байж. Өвчин нь хөдөлсөн үедээ хэнийг ч хамаагүй шоронд суулгаж, цаазаар авахыг тушаадаг байсан тул их “аюултай этгээд “ баймаар, гэвч хэн ч түүнийг хаан ширээнээс нь зайлуулж зүрхлээгүй л байгаа юм даа.


Францын хаан IV Карл өөрийгөө чоно хэмээн итгэдэг байжээ

Энэ хааныг “ Солиотой хаан “ гэж нэрлэдэг байсан ч 1380 онд 12 настайдаа хаан ширээнд суугаад, Францыг 44 жил захирчихсан л байгаа юм даа. Түүний хаанчлалын үед Англи улстай хийсэн 100 жилийн дайн ид болж байсан билээ. Улс орон ийм хүнд хэцүү байдалтай байхад “ Солиотой “ хаанаар удирдуулах ямар байсан нь ойлгомжтой. Карл хааныг 24 настай байхад нь анх өвчний шинж тэмдэг илэрсэн гэдэг. Бүлэг рыцарийнхаа хамт ойд явж байсан тэрээр гэнэт өөрийн хүмүүс рүүгээ дайрч, хэд хэдэн хүн алсан байна. Тэр үед хэт ядарч, сэтгэл түгшсэнээс боллоо гээд өнгөрчээ. Хожим нь Карл ойр дотныхон болон өөрийнхөө нэрийг ч мартах болжээ. Бүр хаан гэдгээ ч мартаж, ордноор тэнүүчлэн өөрийгөө чоно хэмээн баталж, ульж үзүүлдэг байв. Бас хэн нэгэн түүнд гар хүрэхэд их уурлаж, өөрийгөө шилээр хийгдсэн тул хагарчихна хэмээн болгоомжлох болжээ. Энэ бүхний уршгаар нэгэн цагт хүчирхэг явсан Францын хаант төр ихээхэн суларч, хааны ах дүү нар хоорондоо зөрчилдөн иргэний дайн эхэлсэн байна. Үүнийг Англи мэт дайсагнагч орнууд дор нь ашиглаж ил цагаан халдлага үйлдэх болжээ. Карлын хаанчлал дуусгавар болох үед Францын газар нутгийн ихэнх нь харь орнуудын мэдэлд шилжсэн байлаа.


Данийн хаан YII Кристиан өөртөө гар хангалга хийх донтой нэгэн байжээ

Түүнийг 1766 онд хаан ширээнд залрахад бүгд энэ тухай мэдэж байсан боловч тоогоогүй гэдэг. Бас Кристиан идэж байгаа хоолноосоо зочид руу чулууддаг зантай байсан гэнэ. Гэхдээ тэр үед бүх л дээдсүүд хачин сонин ааш гаргадаг байсан болохоор нэг их анхаарал татаагүй байж болох юм. Хэсэг хугацааны дараа түүний өөрийгөө хангах дон нь хэрээс хэтэрч, төрийн хэргийг хэлэлцэж байхдаа хүртэл гар нь өмдөндөө байдаг болсон байна. Харин тэргүүн санваартнуудынхаа хажууд л биеэ арай дээр барьдаг байлаа. Хэдэн жилийн дараа Кристиан бүр галзуурч, ордны эмч Иоганн Струэнзи бараг л толгой даан төрийн хэргийг шийдэх болсон байна. Энэ эмч эхлээд хатан хааны нууц амраг болж, дараа нь хааныг ятгаж төрийн хэргийг шийдэх эрхийг өөртөө авчээ. Кристиан хаан энэ тухай огт санаа зовдоггүй байсан гэдэг.


Хятадын эзэн хаан Чжэндэ хий мөрөөдөлд автдаг хүн байв

Тэрээр 16-р зууны эхэн үеэр 14 настайдаа хаан сэнтийд заларсан ч дараачийн 10 жил буюу өөрийн хаанчлалын ихэнх үеийг 14 настай хүү шиг л байсаар өнгөрөөжээ. Тэр төрөл бүрийн тоглоом, наадгайд маш дуртай байсан гэнэ. Жишээ нь, маш баян лангуутай дэлгүүрийн худалдагч болж, дорд хүмүүсээ тоглоомондоо татан оролцуулах гэдэг байв. Ордныхон гайхан балмагддаг байсан боловч дүр эсгэхээс өөр аргагүйд хүрдэг байлаа. Бас дайчдаа командалсан генерал болж тоглохын тулд ордны бүх хүмүүст торгон дээл өмсгөж байсан гэдэг. Энэ нь түүний албатуудын сэтгэлд нийцэхгүй байсан нь мэдээж. Тэгээд ч түүний амьдрал зохих ёсоороо төгссөн байна. Хаантан  загасчлах үедээ архи хэтрүүлэн зооглож завинаас унан живж үхжээ.


Египетийн хаан Фарук бусдын халаасыг суйлах дуртай байв

Фарук бол Египетийн сүүлчийн хаан байсан бөгөөд дэлхийн 2-р дайны үеийн дийлэнх удирдагчдын нэгэн адилаар “жаахан зүгээргүй “ хүн байсан гэнэ. Хаанчлалынхаа эхний жилүүдэд тэр мөрийтэй тоглоом тоглож, эх захгүй найр наадам хийдгээрээ алдаршжээ. Хэсэг хугацааны дараа хоолны хэнээ тусч 130 кг жинтэй болсон ч өдөрт 30 шил содтой ундаа, хэд хэдэн том савтай түрс цааш харуулах болсон гэнэ. Гэхдээ энэ бүгд хоолны донгоор зогссонгүй. Ийм баян тансаг хүний хувьд бүр гайхалтай юм болж клептомани буюу хулгайн дон шүглэх болжээ. Фарук нэг удаа Уинстон Черчиллийн цагийг хулгайлж баригдангуутаа “оллоо” хэмээн гөрдсөн гэдэг. Бас арсланд бариуллаа гэж зүүдэлж хоноод, маргааш нь Каир хотын зоопаркт очиж бүх арсланг торон дотор нь буудаж алсан байна. Түүний сэтгэл мэдрэлийн хэвийн бус байдлыг илчилж, олны дургүйцлийг хамгийг ихээр хүргэсэн нэг баримт гэвэл: тэр улс орноо түрэмгийлэн эзлэх гэсэн Гитлерийн санаархлыг хөхүүлэн дэмжсэн дэлхийн цорын ганц удирдагч байсан явдал юм. Фашистууд Египет рүү довтлох гэж байхад тэр Гитлерт баяр хүргэсэн цахилгаан утас илгээж байжээ. Эцсийн эцэст Египетийн ард түмний тэвчээр барагдаж хаан эзнээ түлхэн унагасан билээ. 1952 онд Фарук хаан ширээнээсээ хөөгдөхөд түүний эрдэнэсийн санд тонноор хэмжигдэх алтан зоос, илбэчний хэрэгслүүд, порно киноны дэлхийн хамгийн томд орох цуглуулга байсан гэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Толгойдоо “ юмтай “ эзэн хаадын хачирхалтай түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Монгол Хүү 2015/04/21
    Манай ерөнхийлөгч бас хэдэн сум тээж явдаг шүү хаха.

    29 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/09
      Манай ерөнхийлөгч худлаа ярих донтой....

  • t 2015/02/20
    zov

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/19
    Altankhuyag ch bas neg hudalch iimerhuu hun he he he

    4 2 Хариу бичих
  • Зочин 2014/11/18
    Ер нь иймэрхүү удирдагч байлаа гээд тэр улс мөхчөөгүй л юм байна ш дээ. ХАХА гэхдээ гаж гаж.

    0 1 Хариу бичих
  • mj 2014/04/30
    yamar bsan bidnig ho huyag omsoj ybahad barunihan shaldan yabsan bizde teher haad ni im bh ni argagyi

    26 0 Хариу бичих
  • Za za 2014/04/29
    Minii odoo baij bgaa baidliig tumen olon ta nar mini heleh baihdaa bi ingej tenegtdeggui bizdee,,, kkkkkkkk

    20 1 Хариу бичих
    • Xaxa 2014/08/06
      Chi ch haya tgdeg bj magadguil nuhur bnashuu xaxa

  • Зочин 2014/04/29
    Европын хаан угсааны төрөл садангууд хаан ширээгээ мөнх үргэлжлүүлэхийн тулд хоорондоо сууж, цус ойртсоноос л болсон хэрэг байх.

    35 0 Хариу бичих
  • zzz 2014/04/29
    oid tuursun sarmagchinguud bsan ch iim dongio ch bish bhaa. hvn alah bugs buurnii ene ter hvrtel hamgiin hatuu huuli tsaaztai gvren bsan tegeed ch yaj dugui. energy ni zuw gertei hvmvvs ingej yawah we dee. eej ni hvvgee uwurtulj usgudug gazar iim yum bhgvidee. odoo harin bgaa bhooo

    21 0 Хариу бичих
  • zz 2014/04/28
    za mongolchuud ttuuhee medehgui sh dee yamar ch barimt baihgui hytad pers oros baruunii aynchin lam tuuhchidiin bichej uldeesen zuil baidag l baih tuuniig ni unshij sudalsan hun baihgui haantai bsn l baih gehdee ene geed bariad uzuulchih ed ulgiin yamarch yum baihguitei adil barag l oid tuursun sarmagchin gesen ug

    5 6 Хариу бичих
  • Зочин 2014/04/28
    Монголын хаадууд өдөр болгон нэг улс эзэлдэг муу зуршилтай байжээ.Нэг өдөр байлдах дайсангүй болоод хоорондоо байлдсан гэдэг кк

    28 0 Хариу бичих
  • puujee 2014/04/28
    монголын түүхэнд олон хаан байсан л даа. тэхдээ ийм донгио юмнууд байгаагүй.

    12 0 Хариу бичих
  • CV 2014/04/28
    Hahaha. Bas l ovoo garuud yumaa :))

    2 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох