МЭДЭЭ НЭМЭХ  

50 наснаас хойш амьдрал эхэлдгийн 10+1 нотолгоо

  • 4,678 уншсан
  • 4
  • 2015/01/26

Бидний сайн мэдэх «Амьдрал нулимсанд дургүй» киноны баатар “40 насанд амьдрал эхэлнэ” гэж хэлдэг шүү дээ. гэтэл 40 байтугай 50 нас хүрсэн хойноо амьдралаа цэцэглүүлсэн хүмүүс зөндөө олон байх юм. Ингээд бодохоор тэтгэврийнхэн гэж ширээ тойрч суучихаад л даалуудаж байдаг, эсвэл гэртээ савангийн дуурь үзээд л хэвтэж байдаг хүмүүс гэвэл буруудах нь байна шүү. Харин хүүхдийнхээ хүүхдийг хардаг “ажилтай”, “зөнөж байна” гэж хэлүүлдэг монгол хөгшчүүдэд маань ийм боломж байдаг юм болов уу гэж бодлоо.


Грета Понтарелли, 64 настай

Грета баганатай бүжиглээд ердөө хоёрхон жил болж байгаа ч, нарийн түвэгтэй үзүүлбэр, содон хурц гоёлоороо үзэгчдийг гайхашруулаад амжжээ. «Остеопороз» гэсэн аймшигт онош сонссон тэр цагаас бүх зүйл эхэлсэн гэнэ. Өвчнийг удаашруулахын тулд эмч нар хүнд юм өргөж байхыг зөвлөсөн байна. Харин Грета өөрийгөө өргөхөөр шийджээ. Өдөрт хэдэн цагаар дасгал хийдэг болсноос хойш нурууны өвчин нь аажмаар намдаж, бие нь уян хатан, цэх шулуун болжээ. Гол нь Грета өөрийн авьяасыг нээж, амжилтанд хүрэхэд насны хязгаар байхгүй гэдгийг хүмүүст харуулж чаджээ. 


Рут Флауэрс, 75 насалсан

Рут 68-тай байхдаа дижей болохоор шийдсэн байна. Түүний амьдралд гэнэт аймшигт зүйл тохиолдож, 40 жил аз жаргалтай амьдарсан хань ижил нь нас баржээ. Зовж шаналсан эхнэр дурсамжаас өөр юмгүй, орь ганцаар хорвоог элээх нь дээ хэмээн итгэж байв. Жилийн дараа Рут цэнгээний газрын бүжгэнд орох гэтэл хамгаалагч нь “хэт хөгшин” гэсэн шалтгаанаар нэвтрүүлсэнгүй. Доромжлогдсон эмэгтэй «Хэрвээ хүсэх л юм бол би дижей болж чадна»! хэмээн хашгирчээ. Тэгээд болж чадсан байна. Мами Рок гэдэг нууц нэрээр Рут дэлхийн хамгийн үнэтэй цэнгээний газруудад сар бүр хэд хэдэн тоглолт хийх болжээ. Харамсалтай нь, Рут өнгөрсөн оны 5 сард хорвоог орхисон юм. Гэхдээ тэр олон хүмүүсийн мөрөөддөг шиг сэтгэлээр залуу, аз жаргалтай байж байгаад өнгөрсөн билээ.


Ивонн Доулен, 88 настай

Ивонн бүхэл амьдралынхаа турш тэшүүрээр гулгасан боловч, автын хүнд осолд орж тархиа хөдөлгөснөөс хойш эмч нар үүнийг нь тас хоригложээ. Эмэгтэй дуртай зүйлээ орхихыг тэвчиж чадалгүй дахин тэшүүр дээр зогсох болсон байна. Одоо Ивонн өдөр бүр цаг орчим гулгаж урьдынх шигээ сэтгэл санаа өндөр алхах болжээ.


Пэт ба Алисия Мурхэд, 82, 67 настай

80 насны ойн өдрөө Пэт 80 удаа шүхрээр буусан бөгөөд үүндээ 6 цаг хагас орчим хугацаа зарцуулжээ. Тэрээр эхнэр Алисиягийн хамтаар жуулчлан явах тун дуртай бөгөөд нэг орноос нөгөө рүү аялж, шинэ газар орон, шинэ соёлтой танилцан, шинэ мэдрэмж авч байдаг гэнэ. Гэхдээ тэд алдартай түүхийн дурсгалт зүйлс гэхээсээ илүү хамгийн бөглүү буйд газрыг очиж үздэг байна.


Фаужа Сингх, 100 настай

Энэ хүн их энгийн. Бурхантайгаа яриад л гүйгээд байна. Фаужа 92 настайдаа Лондонгийн марафон гүйлтийн рекордыг эвдэж байжээ. 89 насандаа энэ зайг 7 цагийн дотор туулсан бол 92-тойдоо 5 цаг 40 минут гүйсэн ажээ. Итгэмээргүй дайчин, бие сайтай энэ хүн одоо ч сэрүүн тунгалаг, Лондон хотын паркад гүйсээр л байгаа гэнэ.


Монсерат Мечо, 81 настай

Монсерат 49 настай байхдаа анх шүхрээр бууж үзжээ. Түүнээс хойш тасралтгүй энэ спортоор хичээллэж байна. Тэрээр онгоцноос үсэрч чөлөөтэй унаж явахдаа жинхэнэ аз жаргалыг мэдэрч инээмсэглэлээ барьж чаддаггүй хэмээн ярьжээ.


Александр Розенталь, 98 насалсан

Энэ хүн 99 хүрэхэд 9 хоног дутуу байхад хорвоог орхисон юм. Гэхдээ туйлын аз жаргалтайгаар явсан гэдэг. Тэрээр өвөл зунгүй Москвагийн ойролцоох хиймэл зам дээр очиж гулгадаг байж. Хүйтэн өдөр гараа дааруулахгүйн тулд дэлгүүрийн гялгар уут углачихаад залуусын дунд ороод л гулгадаг байсан гэнэ. Оросууд энэ хүнийг театрын алдартай жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. Нэгэнтээ тэрээр: «Хамгийн сайхан зүйл бол амьдрал, дараагийнх нь уулын цана» гэсэн гайхалтай үгийг хэлсэн гэдэг.


Жон Лоу, 92 настай

Жон бүр багаасаа л бүжигчин болохыг хүсдэг байв. Бүжгэн жүжиг үзэх бүрдээ бүжигчдийг шимтэн шүтэж харах боловч өөрөө бүжиглэх зориг хүрдэггүй байв. Ингэсээр маш олон жилийн дараа, 79 настайдаа л сая балет сурах шийдвэр гаргажээ. Итгэхэд хэцүү ч анхны тоглолтоо 89 настай байхдаа хийсэн байна. Одоо Жон Лондонд бүжиглэдэг бөгөөд Прокофьевын «Чулуун цэцэг» балетад өөрийн бүжигтэй гэнэ.


Нора Брайер, 100 настай

Энэ англи хатагтай 100 насныхаа төрсөн өдрийг глайдер онгоцоор нисэж тэмдэглэжээ. Ингэхдээ мэргэжлийн хүмүүс “Битүү гогцоо” гэж нэрлэдэг маш хэцүү үзүүлбэрийг гүйцэтгэсэн байна. Нора нисдэг тэрэг, агаарын бөмбөрцөг хөлөглөөд үзсэн бөгөөд жинхэнэ уралдааны машин унаж үзэх бодолтой гэнэ.


Ллойд Кан, 80 настай

Ллоид 65 настайдаа анх скейтборд дээр гарч, тэр дороо унаж гараа хугалсан гэнэ. Гэсэн ч тэр бууж өгсөнгүй. Төрөлх хотынхоо гудмаар бага зэргийн налуу замыг сонгон хурдалдаг энэ хүн эхнэрийн хамтаар хоол унд, түлээ түлшнээс эхлээд эдэлж хэрэглэдэг бүх зүйлсээ өөрсдөө хийдэг сонин амьдралтай гэнэ.


Дуань Цзиньфу, 76 настай

Дуань шилний үйлдвэрт 50 жил ажиллаад хорвоогоос халих цаг ч удахгүй ирэх нь дээ гэж бодож явдаг байжээ. Түүний уушиг нь шилний тоосоор дүүрч, бие нь хөшингө болсон байв. Нэг удаа тэр цэцэрлэг дотор настай хүмүүс гимнастик хийж байгаатай тааралджээ. Тэд насаар хамаагүй ахимаг хирнээ бие нь уян хатан, хөдөлгөөний эвсэлтэй байгааг харж гайхсан байна. Ингээд тэднийг дагахаар шийджээ. Тэндээс Дуань эрүүл мэнд, 2 дахь залуу нас, найз нөхдөө олжээ.


Ийм гайхалтай хүмүүсийн тухай уншихаар өөрийн суумал амьдралаасаа ичиж, бас түгших юм. Та ч гэсэн нэг дүгнэлт хийгээрэй.


30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд

20 настнуудын мэдвэл зохих 20 дүрэм

АРВАН хэдтэй идэр залуучуудад өгөх АРВАН зөвлөгөө

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
50 наснаас хойш амьдрал эхэлдгийн 10+1 нотолгоо
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • hi 2015/12/08
    ooroosoo ch ichij bna daa

    0 0 Хариу бичих
  • :") 2015/10/01
    Sex ийн талаар нэг ч мэдээлэл алга

    1 0 Хариу бичих
  • joker 2015/02/12
    ter 100 nastai uvuu aimar2

    0 0 Хариу бичих
  • tuul 2015/01/26
    ymar goy niitlel we bayrlala

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох