МЭДЭЭ НЭМЭХ  

Бид 3 сая боллоо.

  • 407 уншсан
  • 0
  • 2015/01/28

Монгол улсын 3 сая дахь иргэн төрсөн таатай мэдээ өнөөдөр цацагдаж байна. Дэлхийн талыг дайлж явсан Монголчууд тархан сууж, хуваагдан хавчигдсаар хагас сая гаран л үлдээд байсан бол тусгаар тогтнолоо зарласнаас хойш нэгэн зууны дараа 30 бум болжээ.
1918 онд 600 гаруй мянган иргэнтэй гэж тоологдож байсан бол үүнээс 44 жилийн дараа буюу 1962 онд 1 сая хүрсэн байна. Харин үүнээс 20 гаруйхан жилийн дотор 2 дахин олон болж 1989 онд хоёр сая дахь иргэнээ хүлээж авчээ.
Шинэ мянган, шинэ зуун гарсаар Монголчууд маань улам олуулаа болж өнөөдөр 3 сая иргэнтэй боллоо.
2015 оны 01 дүгээр сарын 24. Энэ өдөр бидний түүхэнд тодоор бичигдэх болно. Энэ өдрөөс хойш бид 3 саяулаа гэж ярих цаг ирлээ.

3 сая иргэний нэг танд ч гэсэн баяр хүргэе. Монголын үрс маш олон болох болтугай.

3 сая дахь иргэн

Бид 3 сая боллоо.

Нэгэн зуунд монголчууд 6 дахин олуулаа болжээ.

Зургийн эх сурвалж: Bayar Saikhan

3 сая Монгол

Бид 3 сая боллоо.

Өнөөдрөөс дэлхий дахинд 3 сая иргэнтэй улс гэдгээ зарлаж хамгийн эхэнд Wikipedia хуудас дахь хүн амын тоог өөрчиллөө.

Зургийн эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Mongolia
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бид 3 сая боллоо.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох