МЭДЭЭ НЭМЭХ  

Өглөө эрт босч сурах энгийн аргууд

  • 45,287 уншсан
  • 25
  • 2014/04/28

Өмнөө ямар нэгэн том зорилго тавьсан хүмүүс заавал эрт босч сурах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эрт босох нь зөв хүмүүжил, сэтгэлийн тэнхээтэй холбоотой жирийн л зүйл гэж хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь маш том асуудал юм байна.

Яагаад ч юм, хүмүүс аль болох их унтахыг эрмэлздэг. Тэгээд эрт босох шаардлага тулгарахаар бөөн бэрхшээлтэй тулгардаг байна. Нойроо хялбархан дийлж өглөө эрт босч сурах зарим аргуудыг санал болгож байна.

 

Өдрийн дэглэмээ өөрчлөх

Олон хүмүүс “ юу ч хийж амжихгүй байгаагаас “ өглөө эрт босохыг хүсдэг. Эхлээд энэ сэтгэхүйгээ өөрчилж өдрийн тодорхой дэглэмтэй болж ажил амралтаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. Унтах  гэдэг бол шинэ өдрийн эхлэл, сайн сайхны угтал гэж бодож сур.


Унтах цаг тогтмол, тодорхой байх

Хүмүүс ханаагүй нойрондоо их харам байдаг тул 1-2 цаг дутуу унтах нь тэвчишгүй зүйл мэт санагддаг. Ганц арга нь эрт унтаж сурах явдал. Гэхдээ эхлээд хэдэн цаг унтвал бие организмд тань хангалттай байгааг тодруулах хэрэгтэй. Үүн дээрээ л үндэслэж ажил төрлөө төлөвлөнө шүү дээ. Харин хуучин зуршлуудаа үндсээр нь хаях хэрэгтэй дээ.


Оройныхоо ажилд онцгой анхаарах

Оройн хоол, амралтын цагаа бас зохицуулах хэрэгтэй болно. Маргааш өглөө эрт босохоор шийдчихээд байгаа атлаа өдрийн дэглэмээ өөрчлөхгүй байна гэдэг бол байж болшгүй асуудал. Оройн хоолоо унтахаас 2-3 цагийн өмнө идсэн байх шаардлагатай.


Өглөө босоод хийхээр шийдсэн ажилдаа сайн бэлтгэх

Заримдаа хүн нойроо харамласандаа биш, хийх ажлаасаа халширсандаа босч чадахгүй байх тохиолдол гардаг. Энэ асуудлыг өөрт эвтэйхнээр шийдэх төлөвлөгөөг та урьдчилж гаргасан байх ёстой. Жишээ нь, өглөө босоод спортоор хичээллэхээр шийдсэн бол биеийн тамирын хувцас худалдаж аваад, дасгал хийх гудсаа дэвсчихээд унтах гэх мэт. Компьютерийн ард сууж ажиллахаар бол тэр хавиа цэвэрлээд, кофе чанагчаа бэлдчихсэн байж болно шүү дээ.


Бүх цахилгаан хэрэгслээ салгах

Унтахаасаа дор хаяж 1,5 цагийн өмнө цахилгаан хэрэгслүүдээ унтрааж бай. Телевизийн кино, электрон шуудан, электрон ном... гээд л бүгдийг шүү. Бүх төрлийн энергийн эх үүсгэврүүд хүнийг маш хүчтэйгээр цочроож байдаг. Энэ нь унтахын өмнө Red Bull уухтай л адил зүйл бөгөөд хүн өөрөө өөртөө сайн унтах боломж олгодоггүй байна. Оройдоо телевизор үзэхийн оронд хөгжим сонсож, маргаашийнхаа хоолыг бэлтгэж, зураг зурж, ямар нэг тайвшруулах зүйлээр оролдож суусан нь дээр.


Яг унтахын өмнөх агшин маш чухал

Хамгийн гол нь маш сайн тайвширч, сэтгэл хөнгөрсөн байх хэрэгтэй. Гэрлээ унтраагаад сайн суниаж болно, салхинд жаахан гарвал маш сайн. Уушгинд орсон цэвэр агаар хурдан бөгөөд бөх нойрсоход тусалдаг тул маргааш өглөө нь ямар ч асуудалгүйгээр сэрдэг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өглөө эрт босч сурах энгийн аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

25 Сэтгэгдэл


  • nar 1 сар
    22tsagt untaj surah

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/19
    amidraldaa gants udaa 10.30 hurtel untaj bsan, 13 nasandaa , zunii amraltaar zusland garchihsan, borootoi udur urh ni haalttai ger dotor

    3 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/21
    Сайн сайхныг

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/14
    Өглөө болохын тэсэн ядан хүлээхээр зүйл байвал босох амархан даа. Тэгэхээр нэг бодлын сэтгэлгээгээ жаахан өөрчлөх хэрэгтэй ч юм шиг. Тийм арга байвал хэлээрэй. Ккк

    1 0 Хариу бичих
  • zochinko 2014/10/05
    Би уул нь багадаа орой эрт унтаад , өглөө эрт 7,8 цагт босоод сурчихсан байсан гэтэл одоо чадахаа байчижээ, заримдаа бүр өдрийн 2,3 хүртэл унтчихын :(

    3 0 Хариу бичих
  • unshigch 2014/08/19
    Bagiin dadal ix chuxal. Bagaasaa l ert bosood surchixwal yamarch yed xaana ch ert l bosno. Bagaasaa noirondoo xaram ix untaad surchixwal seryylgeer bosox ni mash xetsyy ajil xiix met sanagdana

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/04

    41 0 Хариу бичих
  • bi 2014/05/01

    44 0 Хариу бичих
  • Zochin 2014/05/01
    UTsan deeree seruuleg taviad oron dooguuraa chuluudchihdag ym bosoj awah gseer bgaad serchihne =))

    62 0 Хариу бичих
    • Зочин 2014/05/01
      хаха

  • Зочин 2014/05/01
    Nas ysvaad irheer ayaanda ugluu ert serddg boldiin...

    40 6 Хариу бичих
    • Зочин 2014/05/07
      Тэнэгдүү бодол. Нас явчихсан хойноо юу хийж бүтээх гэж эрт босох вэ дээ. Сүүжээ амрааж байсан нь дээр шүү дээ. Идэр насандаа л эрт босож сурах хэрэгтэй. Би сургуулийн дунд ангиасаа буюу 4 дүгээр ангиасаа л эрт босоод сурчихсан. Хичээлээ хийнэ, гарч гүйнэ, ном уншина ер нь л гоё байдаг. Одоо би 60 хүрч байна. Яг хэвээрээ... Амьдралын хэвшил. Би хотын уугуул боловч 4 дүгээр ангиасаа эхлээд зуны амралтаараа дандаа хөдөө гарчихдаг байсан юм. Хөдөөнийхөн маш эрт босдог. Тэр их нөлөөлсөн байх. Хоёрдугаарт багаасаа миний нэг их дуртай зүйл бол өглөө эрт босож аав ээждээ цай чанаж өгөх хүсэл байсан. Энэ маш их нөлөөлсөн. Аав ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулах хүсэл байсан. Манайх 6 хүүхэдтэй айл, би гурав дахь хүү нь юм шүү дээ. Гэхдээ би төгс хүн биш л дээ.

  • solongi 2014/04/30
    Sain saihan ashigtai medeelel hurgej baidag tanai huudsan amjilt husie

    46 0 Хариу бичих
  • ёс 2014/04/30
    эсрэгээрээ юм байна би лав тв үзхээр нүд анилдаад унтаад өгдөг эсвэл хоол идсэний дараа аймаар нойр хүрдэг

    43 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/19
      Би бас тв үзээ л нойр хүрээд өгдөг

    • muu-zurchil 2014/06/20
      zow dadal bish hsn ug sh deee

  • Зочин 2014/04/30

    37 0 Хариу бичих
  • miigaa 2014/04/30
    tiimee ogloo ert bosoj jaahan guij dasgal hiihed garah ur dun ni mash hurdan bogood sain shuu goo saihan, eruul mend, zan chanart hurtel nolooldog. Fitnesst yawj hooloo hasaj eldev em taria hergelej ooriigoo horduulj bsanaas ert bosood gui nemeed jaahan dasgal hii tegeed l hussen ur dungee haraarai bugd unegui gantshan jaahan hicheel zutgel bhad l bolloo.Amjilt.

    67 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/30
    Эрт унтах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/30

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/29

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/29

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/29
    oroldood uznee

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/08

    • Зочин 2014/04/30


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох