С.Амарсайхан: 1200 автобус хаанаас авах нь тодорхойгүй байгаа

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэж байгаа. Одоо 1200 автобус гаднаас орж ирнэ. Үүнийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг оруулж ирэн бизнес хийх гэж байна гэж хардах болсон. Энэ талаар түүнээс тодруулахад "Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Хаанаас авах нь тодорхойгүй. Төсөв хөрөнгө шийдэгдээгүй байгаа. УИХ-аар асуудлаа ярьж байна. Ер нь шинэчлэл хийгдэнэ. Энд ямар нэгэн шахааны бизнес байхгүй. Нийслэлчүүд явгарахгүйн тулд хэн, хэзээ хийж бүтээх нь мэдэгдэхгүй юмыг хүлээгээд эсвэл аль нэгэн улсаас авч ирсэн хугацаа дууссан автобусаар бид хангалттай явлаа. Хэн чадаж, хэн чанартай нийлүүлж байгааг нь авна" гэжээ.