МЭДЭЭ НЭМЭХ  

Освенцимийн эх баригчийн өчил

  • 13,829 уншсан
  • 26
  • 2015/01/27

Одоогоос 70 жилийн өмнө, 1945 онд фашистуудын байгуулсан “газрын там”, хэдэн сая хүний амь насыг авч одсон Освенцим-Биркенаугийн хорих лагерийг чөлөөлжээ.

Хойшид ийм аймшигт зүйл гаргуулахгүй байхын тулд хүн бүр энэ түүхийг мэдэж, хойч үедээ  дамжуулан үлдээх чухал.

Польшийн эх баригч Станислава Лещинска 1945-01-27 хүртэл Освенцимийн хорих лагерьт хоригдож, тэндэхийн тамыг биеэр туулж өнгөрөөсөн хүний хувьд 1965 онд энэ дурдатгалыг бичсэн юм байна.

“ Би 35 жил эх баригчийн ажил хийсэн хүн. Освенцим-Бжезинкийн эмэгтэйчүүдийн хорих лагерьт 2 жил тарчлахдаа мөн л мэргэжлийн үүргээ гүйцэтгэж явлаа. Тэнд аваачсан эмэгтэйчүүдийн дунд жирэмсэн эхчүүд олноор байсан юм. Эмэгтэйчүүдийг харханд мэрэгдсэн нүх сүв бүхий модон ханатай саравчинд хорьдог байв. Дотор нь хана дагуулан тавьсан 3 давхар нааран орнууд байна. Нэг орон дээр 3-4 эмэгтэй байрлах ёстой. Орон дээр дэвссэн сүрлэн гудасны сүрэл нь идэгдээд дууссан, маш хатуу, тэгээд бохир, өвчтэй эмэгтэйчүүд бараг л нүцгэн модон дээр хэвтэнэ. Ядаж мод нь гөлгөр биш, яртай овон товон ихтэй тул их л зовдог байлаа. Саравчны голд тоосгон пийшин байна. Энэ л эх барьж авдаг гол талбар маань болж байлаа. Пийшинд жилд хэдхэн удаа л гал түлэх тул өвөлдөө аймшигтай хүйтэн, таазнаас мөсөн унжлага унжсан байдаг байлаа.

Төрөх үед хэрэг болох бүхнийг би өөрөө олж бэлдэх ёстой, нэг хувин ус олж ирэх гэж доод тал нь 20 минут явах хэрэгтэй болдог байв. Энэ хүнд нөхцөл төрөх гэж байгаа эхчүүдийн амь насанд нэн  халтай, ямар ч эм бэлдмэл, ороох боох материал огт байхгүй. Төрөлт хүндрэлтэй явагдах нь элбэг, нацистын эмч Роде, Кениг, Менгеле нар өөр үндэстнийг адгууснаас дор үзэх тул туслана гэсэн ойлголт байхгүй, би өөрөө л үзэж тардаг байлаа. Эхэс гардах зэрэг зүйлс байнга тохиолдоно.

Зэргэлдээх саравчинд ажилладаг байсан Ирена хэмээх эмч хүүхэн надад маш их тусалдаг байсан. Освенцимд ажиллаж байсан эмч нарын тухай ярихад үг ч багадам. Тэд амь биеэ үл хайхран үхэх ялтнуудад тусалдаг байлаа. Тэдэнд хэдхэн боодол аспиринаас өөр юу ч байхгүй, харин далай шиг уужим сэтгэл, эр зориг хоёр л байсан юм. Тэдний баатарлаг гавьяаг биеэр үзэж мэдэрсэн хүмүүс бүгд үхсэн тул хэн ч юу ч ярьж чадахаас өнгөрчээ.

Би үхлийн лагерьт 3000 орчим удаа эх барьж авсан. Хэцүү бохир байдал, өт хорхой, харх, халдварт өвчин, усгүйдэл зэрэг үгээр хэлэхийн аргагүй зовлон гамшгийг үл харгалзан жинхэнэ гайхамшиг тэнд болдог байлаа.

Нэгэн удаа эсэсийн эмч надаар эх хүүхдийн халдварт өвчин, эндэгдлийн талаар тайлан гаргуулах болов. Би нэг ч эх, хүүхэд үхээгүй гэж хариулахад эмч ихэд гайхан итгэлгүй харж билээ. Тэгээд манайхны төгс төгөлдөр эмнэлэгт ч ийм амжилт байдаггүй юм гэж уурсан хэлэхэд харцанд нь атаархал, хорсол дүрэлзэн байсан юм. Туйлдаа хүртэл тураалд орсон бие организмыг нян бактер ч тоодоггүй юм болов уу гэж би дотроо боддог байж билээ. Төрөх дөхсөн эмэгтэй орны даавуугаар солихын тулд удаан хугацааны туршид талх идэхгүй. Ингэж олсон даавуугаа хувааж хүүхдээ өлгийднэ. Саравчийг орхин гарч болохгүй, мөн дотор нь хөдлөх аргагүй чихцэлдэж байдгаас даавуугаа угаах нь туйлын бэрх асуудал болно. Арай хийж угаасан даавуугаа эх өөрийн биений элчээр хатаана.

1943 оны 5-р сар хүртэл Освенцимийн хорих лагерьт шинэ төрсөн хүүхдүүдийг зэрлэгээр устгадаг байв. Тэднийг Клара, Пфани гэгч 2 герман эмэгтэй торхтой усанд живүүлж алдаг байлаа. Клара нь эмнэлгийн мэргэжилтэй боловч хүүхэд алсны учир хорих лагерьт иржээ. Тэр саравчны ахлагч бөгөөд удирдлагаас даалгасан бохир ажлыг гардан гүйцэтгэгч нь болж байв. Түүний туслагч Пфани нь германы янхан байсан гэдэг. Энэ 2 эмэгтэйн саравчинд шинэ хүн мэндэлсний дараа ус цалгих чимээ сонсогдож, дараа нь эхчүүд саравчнаас шидэгдэж, харханд зулгаалгаж байгаа хүүхдийнхээ цогцсыг олж хардаг байсан гэнэ. 

1945 оны 5-р сараас хойш зарим хүүхдийн байдал өөрчлөгдөв. Шинэ үндэстэн бэлтгэх бодлогын дагуу цэнхэр нүдтэй, цайвар үстэй хүүхдүүдийг эхээс нь булааж Герман руу илгээх боллоо. Хорих лагераар өдөр бүр үрээ булаалгасан эхийн уйлан орилох дуу хадах болов. Хүүхэд бол эхийн хувьд үргэлж итгэл, найдварын од байдаг. Хамгийн хэцүү зүйл бол хагацал байлаа.  

Харин еврей хүүхдүүдийг хайр найргүйгээр хядаж байв. Тэднийг бусад хүүхдүүдийн дунд нууна гэж санахын ч аргагүй байлаа. Клара, Пфани 2 жирэмсэн еврей эмэгтэйчүүдийг нүд салгалгүй мөрддөг байв. Төрсөн хүүхдийг эхийнх номероор тамгалаад живүүлж, цогцсыг нь харханд хаяж өгнө. Бусад хүүхдийн хувь заяа ч дээрдэх юмгүй: тэд өлсгөлөнд нэрвэгдэн аажмаар үхэж байлаа. Арьс нь цаас шиг нимгэрч цаанаас нь судас шөрмөс, яс үс нь нэвт харагддаг байв.

Тэнд болж байсан аймаар зүйлсийн дотроос нэг явдал одоо ч нүдэнд харагддаг юм. Партизануудад тусалсны улмаас Освенцимд ирсэн нэг эмэгтэй дөнгөж төрчихөөд байтал харгалзагч дугаараар нь (хоригдлууд бүгд нэргүй, зөвхөн дугаартай) хашгиран дуудав. Би очиж байдлыг тайлбарласан ч тус болсонгүй, харин улам л уурыг нь хөдөлгөв. Түүнийг шатаах зуух руу дуудаж байгааг би ойлголоо. Эмэгтэй хүүхдээ бохир цаасанд ороож тэврээд элгэндээ наав...тэгээд уруул нь дуу гаралгүй хөдөлж байсан юм. Эмэгтэйчүүд хүүхдээ тэсгим хүйтэн, бэрх өлсгөлөнгийн үеэр тайвшруулж, зовлонг нь багасгах гэж бүүвэйн дуу аялдаг байлаа. Энэ эмэгтэй ч бас тэгэхийг хүссэн байх. Гэвч хүч нь хүрсэнгүй, хоолой нь ч гарсангүй, харин нүднээс нь том гэгчийн нулимс гарч зэвхий цагаан хацар дээгүүр нь бөмбөрөн, үхлийн ял сонссон жаал хүүгийн бяцхан толгой дээр унаж байж билээ. Эхийнхээ нүдэн дээр амь алдаж буй хүүхэд, эсвэл нялх үрээ орь ганцааранг орхиод үхэж буй эх хоёрын аль нь хэцүү болохыг хэлэхэд ч бэрх.

Ямар ч байсан Освенцимд хүүхдүүд эсэн мэнд төрж байсан юм шүү. Яагаад гэвэл тэдний зорилго нь амьдрал байсан юм. Тэднээс дөнгөж 30 орчим нь чөлөөлөгдөж чадсан. Хэдэн зуун хүүхдийг Герман руу авч явсан. Бараг 1500 гаруйг нь Клара, Пфани хоёр живүүлсэн, бас 1000 гаруй хүүхэд хожим өлсгөлөн, хүйтнээс болж өнгөрсөн юм. Энэ үхлийн лагерьт байгаль эх ямар ч тохиолдолд амьдралыг дэмждэг гэдгийг, мөн амьдрал дахь хамгийн сайхан зүйл нь нялх хүүхдийн халуун амьсгал гэдгийг би мэдэж авсан юм даа. “

Варшав хотын ойролцоо Гэгээн Аннагийн сүмд байдаг Станислава Лещинскад зориулан босгосон хөшөө


Освенцимийн хүүхдүүд буюу амьд үлдэгсэд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Освенцимийн эх баригчийн өчил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

26 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/22
    Sonirholtoi bla. Daraagiin udaa deerhi hushuuni tuuhiig niitlej uguurei.

    0 0 Хариу бичих
  • Erhembolor ErdeneOchir 2015/09/21
    ee byrhan min eh urs uurd monh hamtdaa baig. arhichin,alyyrchin, hylgaich lyivarchin hen ch bolson eh hund ur ni ene ertontsod hamgiin saihan baharham dyrsamj uldeej chadsan tsor gants hun ni bdag. er ni hun ooroo l hamgiin hargis tamlan zovoogch bdag iym bnlee

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/05/02
    Gulugnud

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/05/01
    Ymar ih avral irj burhand murgusun boldoo.garah gartsgvi boldon ved burhan bdag bol tuslaach l geh bhdaa.

    0 0 Хариу бичих
  • MGL 2015/05/01
    Uneheer aimar yumaa hunii amidral iim ih une tsenetei bas asar boginohon tuuhiig unen munuur ni uldeeh l chuhal yumdaa

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/24
    ЭНЭ УКРАЙНЫ БАНДЕРҮҮД АХИАД ИЙМ ЗҮЙЛ ХҮСЭЭД БАЙХ ШИГ САНАГДАХ ЮМ.

    1 0 Хариу бичих
  • bbbbbb 2015/02/09
    muusain pashist muu yragchid hunii aris nomorson chotgoruud

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/01
    Хорих лагерьт 2 жил байхдаа 3000 удаа эх барьсан гэхээр жилд 1500, хоногт 4-5 хүүхэд эх барьж байсан болж байна уу. Өдөр бүр тасралтгүй 4-5 хүүхэд эх барьж, 1 хувин ус авчрахдаа 20 минут явж байсан гэх. Манайхаар бол нэг аймгийн төрөх эмнэлгийн дайны ачаалалтай ажилласан байх нь. Хорих лагерь шүү дээ. Итгэхэд бэрх л юм даа.

    0 3 Хариу бичих
    • -- 2015/02/24
      10-30 НАСНЫХАН САЙН МЭДЭХГҮЙ БАЙХ Нь АРГАГҮЙ БАЙХ АА.БИДНИЙ ҮЕД УТГА ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ,ТҮҮГ\ХИЙН ХИЧЭЭЛ ДЭЭР ЗААДАГ БАЙСАН УЧРААС 40 ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН САЙН МЭДНЭ.ЭНЭ БОЛ СОЦИАЛИСТ СУРТАЛ УХУУЛГА БИШ ДАЙНЫ МӨН ЧАНАРЫГ Л МЭДҮҮЛДЭГ БАЙСАН ХИЧЭЭЛҮҮД.ОДОО БОЛ НАЦИСТ,ФАШИСТАА МЭДЭХГҮЙ БАЦААНУУД ЭНД ТЭНДЭЭС ОЛЖ ,ТҮҮСЭН ХУВЦАС ХУНАРАА ИХ Л ГОЁ ЗҮЙЛД БОДОЖ УЧРЫГ Нь Ч ОЙЛГОХГҮЙГЭЭР ӨМСӨӨД БАЙДАГ.ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ ХУВЦАСНААС БИШ ХЭЛ СОЁЛ,ЗАН ЗАНШИЛ,ЁС СУРТАХУУНААС ЭХЭЛДЭГ ГЭДГИЙГ ЭХЛЭЭД САЙН ОЙЛГООД ЗӨВ ЮМ ӨМСӨЖ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХ.УГ СЭТГЭЛ Нь ЗӨВ БОЛОВЧ ҮЙЛДЭЛ Нь УТГАГҮЙ БОЛГООД БАЙГААГАА МЭДРЭХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ.ТҮҮХЭНД ЭНЭ ХОРИХ ЛАГЕРТ 1,1 САЯАС -1,5 САЯ ОЛОН ҮНДЭСТНИЙ ИРГЭД ТАМЛУУЛЖ,ШАТААЛГАЖ АМь ҮРЭГДСЭНИЙГ ТЭМДЭГЛЭСЭН БАЙГАА.140 ОНЫ 6 САРААС 1945 ОНЫ 1 САРЫН 27 ХҮРТЭЛ ХЭД ХОНОГ БОЛЖ БАЙНА ЭНЭ ХУГАЦААГ АМь ҮРЭГДСЭН ХҮМҮҮСТ ХУВААХААР ХОНОГТ ХЭДЭН ХҮН ШАТААЛГАДАГ БАЙСАН ТОО ГАРНА.МӨН ИХЭНХИ ХОРИГДЛУУД Нь ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙСАН ГЭЭД БОДВОЛ ӨДӨРТ 4-5 ХҮН ТӨРӨХ БОЛ ........БАЙХ.ТҮҮХЭЭ САЙН УНШИЖ ТУНГААХ ХЭРЭГТЭЙ.

    • Zochin- 2015/02/17
      Chi hedtei ve? Tuuhen nom sain unshij ene lageri heden huntei baisaniig medeh uu? 46000 huntei baisan yum da tegeed udurt 4-5 turuh magdlaltai too shuu ene lageri ni chuluulugduh hurtlee uhsen horigdoluud shineer avchirch baigaa ni taarch l baisan yum da.

  • hehe 2015/01/29
    ene niitlel, setgegdluudiig unshaad sonin bolchihson bsan chine Мөнгө олох хамгийн амархан арга eniig unshaad ineedeg bn shd. Haana ch gsn bj l bh yuma.

    0 0 Хариу бичих
  • setgegdel 2015/01/28
    Ene bol yugaa ch medehgui teneg hunii daranguilal

    0 0 Хариу бичих
  • mnl 2015/01/28
    aimaar yum heleh ug alga.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/28
    Хөөрхий хүүхдүүд ээжүүд. уншсан сонин болчихлоо

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/28
    Энэ Германчууд ер нь бузар шаарнууд шүү. Одоо байгааг нь дураар нь тавибал муусайн новшнууд яг ингэнэ дээ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/28
    Ene bol baigaliin huuli huchtei n huchguigee honooh n engiin yvdal

    2 11 Хариу бичих
    • Зочин 2015/02/02
      Сул дорой юмнуудыг хөнөөхгүй байгаад байхаар энэ доор хариу бичсэн хоёр шиг шалчганасан, нялцгай юмнууд олширцгоож байгаам ш д.

    • Зочин 2015/01/28
      heleh muu ug oldohgui yum aa. Chamshig adgiin shaarnuud dahij dahij bitgii turuusei.

    • Зочин 2015/01/28
      Erguu gichii we chi chn. Tgd chmas huchtei n chinii huuhdg bulaaj awaad hunuuh n engiin ywdal uu? Ydag oldmol oyunii homsdol we chi??!!

  • Зочин 2015/01/27
    Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=328317 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана

    0 7 Хариу бичих
    • Зочин 2015/02/01
      zail aaa chi muu shal hudlaa naadah chin

  • Zochin 2015/01/27
    Muu buhen bidnii ur hoichoos mini holuur baih boltugai... Etseg tenger eh delhii mini iveej hairlaarai

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/27
    Ingeed bodoxoor Burxan baidag uu????????

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/01/28
      Хүмүүс өөрсдөө л бурхан чөтгөрийн аль нэг нь болдог бололтой

  • naraa 2015/01/27
    hvn torlohtnii tvvhend tsus nulmis 2iig zereg ursgasan iim gashuun dain ahij bvv boloosoi burhan min

    5 0 Хариу бичих
  • Zochin 2015/01/27
    Ee burhan mini

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох