МЭДЭЭ НЭМЭХ  

Биеэ үнэлэгчдийн тухай сонирхолтой баримтууд

  • 28,559 уншсан
  • 2
  • 2015/09/10

Биеэ үнэлэгчдийн тухай бүр Хуучин гэрээнд хүртэл бичсэн байдаг. Раав нэртэй садар эм МЭӨ II мянганд Иерихон хотод амьдарч байсан гэж дурдагджээ.


Тэдэнтэй хааяа нэг тэмцэхээр оролддог байсан ч ихэнхдээ үр дүнд хүрдэггүй байв.


Афродита бурхан ч өөрөө дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч-куртизанка байсан гэж үздэг тул Грекийн Пафос болон бусад сүмд бүлэг биеэ үнэлэгчид заавал байдаг байжээ.



Вавилоны “хайрын тахилчид” олны дунд ихээхэн нэр хүндтэй байв. Тэд үнэхээр сүмд тахилчийн ажлыг давхар гүйцэтгэдэг байжээ. Түүнээс гадна вавилон эмэгтэй бүр амьдралдаа нэг удаа Афродитын сүмд харийн хүнд мөнгөөр биеэ үнэлэх хуультай байсан гэнэ.


Биеэ үнэлэх явдлыг хуульчлан, татвар төлдөг болгосон хүн нь Афины хуульч Солон юм. (МЭӨ 640-559 он). Түүний үед эмсийн хүрээлэнгүүд үүд хаалгаа нээсэн бөгөөд үйлчлүүлэгчдээ урин дуудахын тулд хүүхнүүд нь үүдэндээ шалдан нүцгэн зогсдог байжээ.



Гейша нар бол биеэ үнэлэгчид биш. Тэднийг хувцсаар нь ялгаж болно. Биеэ үнэлэгчид кимоногоо өдөрт олон удаа тайлж байх тул бүсээ жирийн байдлаар өмнөө зангидсан байна. Харин гейша нарын бүс нь ардаа, маш нарийн зангилаагаар уясан байх тул бусдын тусламжгүйгээр тайлах, дахин бүслэх нь боломжгүй зүйл.


Хамгийн дээд зиндааны биеэ үнэлэгчдийг гетера (найз бүсгүй гэсэн үг) гэж нэрлэнэ. Тэдний зарим нь гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа алдаршиж байв. Эмсийн хүрээлэнгийн эзэн, гетера Аспасия гэх эмэгтэй Периклийн (Афины төрийн зүтгэлтэн, алдарт жанжин, уран илтгэгч) эхнэр болж орон гэрийг нь Афины оюуны төв болгож байжээ.



Ромын эмэгтэйчүүд биеэ үнэлэхийг хүсвэл захирагчид хүсэлтээ гаргаж, албан ёсоор нэрээ бичүүлээд licentia stupri эрх авна. Эзэнт гүрний үед садар самуун дээд цэгтээ хүрч, сенатын гишүүдийн охид хүртэл «licentia stupri» авахаар ирэх болсон тул эзэн хаан Тиберий сурвалжит өрхийн охид биеэ үнэлэхийг хориглосон тусгай зарлиг гаргаж байжээ. МЭ 40-өөд онд эзэн хаан  Клавдий Мессалины эхнэр хурц мэдрэмж амсахын тулд шөнөдөө Лизиски хэмээх нууц нэрээр эмсийн хүрээлэнд ажилладаг байсан гэнэ. 


Орост 1589 оноос биеэ үнэлэгчдийг хамгаалалтанд авч, тэднийг доромжилсон, гутаасан тохиолдолд 2 мөнгөөр торгодог байв. Алексей Михайлович хааны үед (1649 он) биеэ үнэлэгчдийг мөшгиж эхэлсэн гэдэг.



Мусульман шашинт орнуудад (шиит үндэстэнд) бас биеэ үнэлэгчид бий. Тэнд ганц шөнийн гэрлэлт маягаар дэлгэрчээ. Энэ нь мөн л сексийн эрх, хуримын бэлгийг зөвшөөрдөг байна.


Европын «шударга куртизанка» нар нь нэг буюу хэд хэдэн баян ивээн тэтгэгчтэй байсан бөгөөд орлого сайтай амьдарч гэрлэж ч болдог байв. Харин тэдний нөхрүүд нь голдуу доод зиндааны хүмүүс байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Биеэ үнэлэгчдийн тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Jantsan Ariun 1 сар
    bdag l bsan bh ch bolno hun l ym chin

    0 0 Хариу бичих
  • Davaa Ulziibayar 2015/06/04
    Sonirholtoi zvil alga

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох