14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг Засгийн газар шийднэ

МХЕГ-аас 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа ХХААХҮЯ-д хүргүүлжээ.

Дээрх ААН-үүдээс үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг зөрчил илэрчээ.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчлүүд илрсэн учир тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал гаргасан байна. Саналыг ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх аж.