МЭДЭЭ НЭМЭХ  

Одоог хүртэл оршсоор байгаа биеэ зэрэмдэглэх эртний ёс

  • 8,217 уншсан
  • 2
  • 2015/02/04

Манай гарагийн зарим газарт соёл иргэншлийн улбаа огт хүрээгүй гэмээр. Тэндэхийн оршин суугчид орчин үеийн хүмүүсийг цочролд оруулмаар эртний аймшигт ёс заншлаа хадгалан үлджээ. Эдгээрийн заримаас танилцуулъя.

Уруулын диск

Бие галбираа өөрчлөх нь манай үед жирийн үзэгдэл л дээ. Гэхдээ уруулын диск бол арай л...Энэ омгийн эмэгтэйчүүд доод уруулаа нүхэлж жижиг диск суулгадаг байна. Уруул сунахын хэрээр дискийг томсгоно. Гэхдээ уруул сунах хэмжээ нь гайхалтай. Зарим нь 10 см голчтой диск хийдэг гэнэ. Эфиопийн нэг хүүхний уруулын диск 19,5 см голчтой байсан нь дээд амжилт болжээ.

Эрт үед энэ заншил Африк, Америкийн зэрлэг омгийнхны дунд түгээмэл зүйл байв. Одоо Эфиопийн мурси, сурма омгийнхонд л хадгалагдан үлдсэн байна.


Сорвижуулах

Энэ нь орчин үед бас л байдаг үзэгдэл. Гэхдээ хийх аргачлал нь шивээснээс шал өөр. Бэхээр зураг зурахын оронд бие дээр шарх үүсгэнэ. Эдгэрсэн хойноо сорви үүсгэхүйц шархыг огтлох, зүсэх, түлэх аргаар гаргана. Ялангуяа Шинэ Гвинейн Папуад Сепик голын хөндийгөөр  амьдрах уугуул иргэд энэ талаар хосгүй “мэргэжилтнүүд” ажээ. Тэд бүх биеийг зүсэж, “матрын сорви” гэж нэрлэгддэг, үнэхээр ч матрын арьстай төстэй шархыг үүсгэдэг байна.

Голдуу чээж, нуруу, хонгонд зурах бөгөөд энэ процесс хэдэн долоо хоног үргэлжилнэ. Эдгэрэх хугацааг тооцоогүй шүү. Энэ сорилтыг давж байж залуу хөвгүүн эр хүний тоонд багтдаг байна. Хүүг бие бялдрын хувьд төдийгүй, сэтгэл санаагаар хүчтэй болгохын тулд энэ ёсыг гүйцэтгэж байх үеэр омгийн бусад эрчүүд шоолж, доромжилж, элдвээр дарамталдаг гэнэ.


Шоргоолжин бээлий

Зэрлэг ёс заншлын үеэр зайлшгүй амсах өвчин шаналгааны хувьд Paraponera clavata төрлийн шоргоолж дүүргэсэн бээлий өмсөх шиг бэрх зүйл байхгүй гэнэ. Энэ төрлийн шоргоолж маш хүчтэй мөн хортой хатгууртай аж. Суман шоргоолжны хатгуурт өртөх нь Шмидтийн хэмжүүрийн хамгийн дээд түвшний өвдөлтийг үүсгэх бөгөөд энэ нь буудуулсантай адил гэнэ.  

Satere-Mawe гэдэг индиан овгийн залуу хэдэн зуун суман шоргоолжтой бээлийнд 10 минутын турш гараа хийх ёстой. Залуугийн гар хорноос болж мэдээ алдаж, хэдэн өдрийн турш тэсэхийн аргагүй өвддөг ч, энэ ёсыг хэд хэдэн удаа давтана. Жинхэнэ эр хүн болохын тулд хэдэн сар, эсвэл жилийн дотор наад зах нь 20 удаа энэ бээлийг өмсөх ёстой гэнэ.


Хүзүүний цагариг

Бирмийн падаунг омгийн эмэгтэйчүүд хүзүүндээ цагариг зүүдэг уламжлалтай. 20 хүртэл цагаригтай эмэгтэйчүүд элбэг тааралддаг. Цагаригийг бага балчраасаа эхлэн 5-10 ширхэгээр зүүж эхэлнэ. Дасаад ирмэгц нь аажмаар нэмсээр байна.

Олон эмэгтэй эдгээр цагаригийг байнга зүүдэг тул цагаригаа авмагц хүзүү нь толгойныхоо жинг дийлэхгүй хугардаг гэж хүмүүс ташаа боддог. Бас цагариг хүзүүг сунгадаг гэдэг нь ч худал аж. Үнэндээ цагариг мөрөнд даралт өгч эгмийг доош нь суулгадаг байна.

Эх сурвалж: National geographic
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Одоог хүртэл оршсоор байгаа биеэ зэрэмдэглэх эртний ёс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/16
    elbegeed heden tsagirag hiichhiinsen

    11 1 Хариу бичих
  • Зочин 2015/02/04
    Bidend hachirhaltai sanagdaj bgaa shigee bie biendee ch hachin sanagdana.uruuldaa disktei hun huzuundee tsagarigtaigaa gajig l gene.es surtahuun ertontsiig uzeh uzel ch undesten bolgond adilgui.zarim gazar jigshuurtei muuhai zuil oor gazar erhem hundteid tootsogdoj bolno.gehdee suuliin ued eronhiidoo baruunii soyol amidrah heb mayag delhiid tugeemel bolj bn.

    2 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох