Сийлбэрч Т.Баттогтохын бүтээлүүд тэргүүн байр эзлэв

Монголын Сийлбэрч уран бүтээлчдийн нэгдсэн “ЦОЙ-2019” уран бүтээлийн үзэсгэлэнд оролцсон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, сийлбэрч Т.Баттогтохын бүтээлүүд тэргүүн байр эзэлсэн байна. Түүний бүтээлүүд энэ намар Унгар улсад зохиогдсон Унгар, Монгол, Итали, БНХАУ, ӨМӨЗО-ны зураачдын “Eco land art-2” үзэсгэлэнд амжилттай оролцож байсан билээ. Тэрээр уг үзэсгэлэнд далны ясан сийлбэрээр оролцсоноос гадна монгол дуучны хувьд уртын дуугаа өргөж байсан юм.