МЭДЭЭ НЭМЭХ  

Бид яагаад урт насалж чадахгүй байна вэ?

  • 3,699 уншсан
  • 4
  • 2015/01/28

Уг нь анагаах ухаан хөгжиж, амьдралын нөхцөл сайжирч байна гэдэг. Гэтэл хүний амьдралын хугацаа дорвитой уртсахгүй юм. Яг үнэндээ 60 нас гэдэг бол тийм ч өндөр нас биш шүү дээ. Биологийн хувьд хүн 120-150 наслах боломжтой гээд эрдэмтэн мэргэд нотолчихсон байдаг. Энд чухам юу нөлөөлөөд байна вэ?

Өндөр насалсан хүмүүсийн тухай мэр сэр дуулдаж л байдаг. Гэхдээ тэд ч гэсэн 110-115 орчим л насалсан байдаг. 120 гарсан хүн гэж бараг л дуулдаагүй юм байна. Гэтэл эртний судар бичгүүдэд, тухайлбал, Библид 600-700 насалсан хүмүүсийн тухай бичсэн байдаг шүү дээ. Энд цаг тооллын алдаа гараа юу, эсвэл бид тэгтлээ богино настай болчихсон юм уу? 

Энэ талаар сайн бодож үзэх юм бол бид урт насалж чадахгүй байгааг хэд хэдэн учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.

Гадаад ба дотоод программчлал

Энэ бол хамгийн гол шалтгаан. Бүр жаахан байхаас нь эхлээд хүн бол 60-70 насалдаг гээд итгүүлж ойлгуулчихсан. Хүн 40 хүрээд хөгширч эхэлдэг, 70 орчим наслаад үхдэг. Энэ бол хүний хэвийн амьдрал, байгалийн жам, үүнийг хэн ч сөрөх аргагүй гээд л.

Ингэж хүн өөрийнхөө амьдралыг шинжлэх ухааны (яг үнэнээр нь хэлбэл нийгмийн сэтгэлгээний) заасан хугацаагаар программчилж орхидог.

Харин байгалийн жам (хууль) биднийг урт наслахад саад болдог эсэхийг хамгийн энгийн жишээн дээр харцгаая!

Дэлхийн татах хүчний хууль гэж хамгийн гол хууль бий. Энэ хууль хаана ч, хэзээ ч яг таг үйлчилж байдаг. Гадаа гараад чулуу аваад дээш нь шидвэл хэдхэн секундын дараа чулуу доош унана. Чулуу шидэж байх үед дээр чимээ гарахаар нь харвал онгоц нисэж байна. Онгоц манай чулуунаас юугаараа ялгаатай вэ? Огт ялгаагүй. Түүнд ч гэсэн дээрх хууль үйлчилж л байгаа. Гэхдээ онгоц унахгүй нисээд байна шүү дээ. Хууль нь адилхан үйлчилж байгаа хирнээ үр дүн нь өөр байгааг харж байгаа биз? Тэгэхлээр хэргийн учир хуулинд биш, харин энэ хуулийг хэрхэн ашиглаж байгаад оршдог байх нь.

Иймээс ертөнцийн хуулиуд биднийг 100 хүртэл наслахад саад болдоггүй, харин бид өөрсдөө л хамаагүй богино амьдралыг программчилдаг гэж хэлээд байгаа юм. Бидний дотоод ухамсар маш зальжин. Тэр бидний ил болон хамгийн гол нь, далд хүслийг биелүүлж байдаг. Түүний хувьд ил далд, зөв буруу нь огт хамаагүй. Хэрэв хүн 60 наслахад хангалттай гэж шийдсэн л бол далд ухамсар энэ хүслийг биелүүлэх аргаа яаж ийгээд л олно. Тэр дундаа сөрөг эрчим хүч, өвчнөөр дүүрэн манай үед энэ бол асуудал бишээ. Маш цөөн тооны хүмүүс өөрийгөө хэрхэн зөв программчилах аргыг мэдэж байдаг учир урт насалж чаддаг. Байгалийн хууль ч тэдэнд тусалж байдаг бололтой.  


Амьдралын хөтөлбөр нь дуусчихсан

Хүн тодорхой зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд л энэ ертөнцөд ирсэн жуулчин шиг байдаг нь богино наслахын бас нэг шалтгаан юм. Хүн өөрөө чухам ямар үүрэг зорилготой ирснээ мэддэг, мэддэггүй нь энд огт хамаагүй. Гол нь даалгавраа биелүүлж дууссан, эсвэл дуусгах хүч хүрэхгүй болсон гэдэг нь ямар нэгэн байдлаар хүнд мэдрэгддэг байна. Иймээс л хөгшчүүд маань “одоо үхсэн ч гомдолгүй” гэх юм уу, “тэрний гэрлэхийг л үзээд үхэх юмсан” гэх мэтээр ярьдаг байна. Энэ үйл явдлын дараагаар тэр хүн амьдралд хоргодох аливаа шалтгаан үнэхээр үгүй болдог ажээ. Манай ертөнцөд санамсаргүй болдог юм гэж үгүй. Хэрвээ тухайн хүн буруу замаар явж мухардалд ороод ертөнцөд ирсэн зорилгоо биелүүлж чадахгүй болбол үхэлд хүрдэг байна. Энэ тухай хүн судлаач, философич эрдэмтдийн гаргасан олон сонирхолтой онол байдаг.


Системчлэлгүй болох

Хүмүүс бид ихэнхдээ системчлэлгүй ажиллаж дассан. Нэг аргыг шүүрч аваад хэрэгжүүлж гардаг. Гэтэл нэг арга юуг ч шийдэхгүй. Гол нь тодорхой систем байх хэрэгтэй. Иймээс л урт насалдаг арга барил өөр өөр байдаг юм. Нэг хэсэг нь зэрлэг байгаль руу тэмүүлж, нөгөө нь сэтгэл санаагаа ариусгаж, бясалгал хийхийг бодно, гурав дахь нь хоолны дэглэм барьж, спортоор хичээллэнэ. Гэсэн ч гайхамшгийг бүтээх нь цөөн. «Архи ууж, тамхи татдаггүй хүн үхэхдээ эв эрүүл байдаг» гэж ёжлон ярилцдаг шиг л юм болно. Үнэн хэрэгтээ хүн бүр өөр өөрийн онцлогтой. Нэг хүнд тохирсон арга хэрэгсэл нөгөөд таарахгүй байж болно. Гол нь өөрийн бодит байдалд тохирсон системийг бүрдүүлэх хэрэгтэй.

Зарим хүмүүс тааруухан нөхцөлд, төдийлөн эрүүл бус дэглэмтэй амьдардаг хирнээ урт наслаад байдаг. Бас цэвэр ариун сэтгэлтэй, сайн сайхан хүмүүс л урт насалдаг гэвэл худлаа болно. Харгис хэрцгий, ёс суртахуунгүй хүмүүс ч урт насалдаг. Үүний учир нь ердөө л тэдний өөртөө тааруулан бий болгож чадсан системд байгаа юм.

Дүгнэлт: Хүмүүс шинжлэх ухаанаас их зүйлийг горьдон хүлээдэг. Нэг л өдөр урт наслуулдаг «шидэт үрэл» гарч, хүмүүс өөрсдөө зовохгүйгээр эрүүл амьдарч, урт удаан наслах болно гэж мөрөөддөг. Ийм юм бараг хэзээ ч болохгүй биз. 1-рт: шинжлэх ухаан хүмүүсийн хүссэн болгоныг өгч чадахаар тийм ч хүчирхэг зүйл биш. 2-рт: бүх зүйл хүнд өөрт нь бий. Түүнийг зөвхөн гаргаж авах нь л чухал. Эцэст нь хэлэхэд, урт наслах бол тийм ч биелэгдэшгүй зүйл биш, гагцхүү зөв л ажиллах хэрэгтэй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бид яагаад урт насалж чадахгүй байна вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • gan 2015/03/08
    tiim ee ene horvoogiin amidralig jiij hayah yum bol bid yavnaa. Ene horvoo...............

    0 0 Хариу бичих
  • 55 2015/01/28
    Юун урт наслах дуртай юм бэ дээ. Амьтан хүнд гай болоод, өөрөө ч бас зовлонтой урт наслах ч бас муухай юм биш үү. Үеийнх нь үхээд дуусчихсан одоо юу үзнэ гэж урт наслах вэ дээ

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/09
      Ta tegvel hurdan uhdee. Udaan amidarmaar baigaa neg ni amidrag l dee

    • Зочин 2015/01/28
      яг л ингэж байгаа юм даа хахахаха


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох