МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн амь бөхтэй, хамгийн урт настай...

  • 3,066 уншсан
  • 4
  • 2014/04/30

Юу ч мөнх бус, гэхдээ ертөнц дээр зарим талаар мөнх мэт санагдам урт настай амьд биетүүд, идээшиж дассан хэрэглээ бас байх аж.

Зар суртчилгааны ажил

Зар суртчилгааны түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн ажил нь TBWA агентлагийн Absolut архины реклам байсан юм. Уг бренд 1879 оноос үүдэлтэй ч, хэвлэмэл реклам нь 1980 онд гарчээ.


Организм

Turritopsis nutricula Turritopsis nutricula буюу Үхэшгүй мөнх медуз нь нас бие гүйцэж, үр удмаа үлдээмэгц эргэж амьдралын эхний шатандаа орж “өсөж” эхэлдэг байна. Энэ мэт дуусахгүй үргэлжлэх боломжтой.


Хавханд орсон хүн

Петер Скиллберг гэгч швед эр бол байгалийн хамгийн хүнд шалгуурыг давсан хүн юм. Тэрээр төөрч цасанд дарагдсан машин дотроо 2 сарыг өнгөрөөжээ. Түүнд цаснаас өөр идэж уух зүйл байгаагүй боловч хөлдөж үхэх аюулыг давж амь гарч чадсан байна.


Автомашин

Германы Mercedes Smart ForTwo CDI машин нь хамгийн бага зардалтай учир хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж байгаа машин гэнэ. Уг машин 0,8 литрийн хөдөлгүүртэй, агрегатын хүч нь 40 м.х, 100 км-т ердөө 4 литр түлш зарцуулдаг юм байна.


Комикс ном

АНУ-ын « Катценд-жаммерийн хүүхдүүд Ганс Фриц хоёр » гэдэг комикс бараг 100 гаруй жил хэвлэгдэж байна. Анх 1897-12-12-нд гарсан түүхтэй. Энэ комикс өнөөдөр ч 50 гаруй сэтгүүлд нийтлэгддэг гэнэ.


Олон ангит кино

«Санта-Барбара» биш ээ. Харин 1937-2009 онд гарч байсан « Зам заагч гэрэл » гэдэг 15 500 ангитай кино хамгийн удаан гарсан юм байна. Энэхүү савангийн дуурийг бүхлээр нь тасралтгүй үзнэ гэвэл амьдралынхаа 1,5 жилийг барах юм байна. Тэгэхдээ 24 цагаар нойр хоолгүй үзвэл шүү.


Смартфон

Саяхныг хүртэл смартфонууд удаан хэрэглэгддэггүй байлаа. Гэтэл дөнгөж 15-20 цаг цэнэгээ барьдаг байсан хуучин загварын оронд идэвхтэй хэрэглээний 7 хоногийг даадаг шинэ Highscreen Boost гарч иржээ. Энэ нь 4 160 мАh багтаамжтай аккумуляторын ачаар боломжтой болсон байна. Харин бусад талаар онцын ялгаагүй ажээ.


Гүйгчид

Тарахумара овгийн индианчууд дэлхийн марафон гүйлтийн аваргууд гэнэ. Тэд Мексикийн баруун хэсэг болон АНУ-ын Калифорн мужийн өмнөд хэсгээр амьдардаг ба 700 км зайг торохгүй гүйгээд туулдаг ажээ.


Ургамал

Хамгийн тэсвэртэй ургамал бол хаг юм байна. Уулын чулуулгийн дотор хүртэл ургах чадвартай энэ ургамлын нэг төрөл Антарктидад ургадаг гэнэ. Энэ гайхалтай ургамал Цельсийн хасах 196 градусын хүйтнийг ч даадаг ажээ.


Бактер

АНУ-ын эрдэмтэд 250 сая жилийн настай давсны талстаас гаргаж авсан бактерийг амьдруулж чаджээ. Энэ бактер бол хүмүүсээс, бүр динозавруудаас ч “ахмад” юм. Түүнийг «Бациллус 2-9-3» гэж нэрлэсэн байна.


Пивоны үйлдвэр

Хамгийн анхны пивоны үйлдвэр Германд нээгджээ. 1040 онд лицензээ авсан энэ үйлдвэр одоо Bayerische Staatsbrauerei Weihenstepha нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Барилгын ажил

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн барилгын ажил бол 2000 гаруй жилийн турш  баригдсан Хятадын “ Цагаан хэрэм “ юм. МЭӨ 400 онд эхэлж, 1600 онд дууссан энэ хэрмийг босгох явцад 3 сая гаруй хүний амь хохирсон гэж судлаачид үздэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн амь бөхтэй, хамгийн урт настай...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Mongolia 2014/05/27
    Eniig barital n ailgasan Humuus n aguu bn busuu

    2 0 Хариу бичих
  • Mongolia 2014/04/30
    Ter aguu baiguulamjiig bariulsan hvmvvs bvvrch aguuaa baigaa biz

    23 3 Хариу бичих
    • zochin 2014/04/30
      aisandaal ahsen yun aguu daidag yum be zvrhiig ni vhvvlej tsusiig ni shirgeej baisan minii bidnii udam aguu shvv de!!!

  • tseegii 2014/04/30
    ene unen shu viva.mn bayarlalaa

    20 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох