МЭДЭЭ НЭМЭХ  

Хавч-хөгширдөггүй амьтан

  • 4,146 уншсан
  • 5
  • 2015/01/28

Хүн ч бай, амьтан ч бай ялгаагүй л хөгширч, чалх тэнхээ нь буурч, үрчлээснээс эхлээд олон төрлийн шинж тэмдэг бий болж эхэлдэг. Харин хавчны ДНК өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай гэнэ. Хавчнуудыг хүн барьж иддэггүй, өөр бусад дайсан байдаггүйсэн бол тэд мөнх наслах байсан биз.

Хавчны ДНК-г төлжүүлдэг теломераз гэх фермент нь хавчийг хөгшрөхгүйгээр удаан амьдарч асар том болтлоо өсөж хөгжихөд нь нөлөөлдөг байна. 20 кг жинтэй хавч Гиннесийн номонд бичигдсэн байдаг.

Теломераз нь хромсомуудын төгсгөл хэсэгт байх теломерт нөлөөлж, харин теломер нь хромсомыг хөгшрөлтөөс хамгаалж байдаг. Гэхдээ эс хуваагдах бүрд теломер агшина. Яваандаа бүр богинохон болдог тул эсийн хуваагдал зогсдог байна. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд Хейфликийн хязгаар гэж нэрлэдэг. Теломераз нь эсийг хамгаалж теломерийн хэмжээг нөхөн сэргээдэг. Хавч теломеразыг зогсолтгүй боловсруулан гаргаж байх тул энэ фермент элбэг дэлбэг байна.

Эрдэмтэд хавчны биеэс хөгшрөлтийн ямар ч шинж тэмдэг илрүүлж чадаагүй юм. Тэдний хоолны дуршил, бодисын солилцооны дэглэм, нөхөн үржихүйн чадвар, эрүүл мэнд зэрэг нь ямар ч өөрчлөлтгүйгээр он удаан жил болдог ажээ. Хавч гадаад нөхцөл шалтгааны улмаас л үхэж үрэгддэг байна. 

Харамсалтай нь, үхэлгүй мөнхийн амьдралд хүрэх энэ зам хүнд тохирохгүй гэнэ. Хейфликийн хязгаарт хүрсэн хүний эс хавдрын эс болж хувирдаг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хавч-хөгширдөггүй амьтан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Erdene Baatar 2015/07/24
    hezee negen odor boljl taaraa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    pizda havch idej uzeeguishd,

    0 0 Хариу бичих
  • Galzuu-bish 2015/02/01
    ter yahve humus nmg galzu ged bhin gehdee bi galzuu bish bhgu yu haha shaal sonin remember.. za garj saihan uliatii

    0 0 Хариу бичих
  • zunch 2015/01/29
    Havch ideel bjdee teguul kk

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/29
      hawch ih idwel harin hort hawdartai bolhin bishuu?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох