МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

  • 1,241 уншсан
  • 0
  • 2015/01/28

Хүний бие гэдэг өөрөө үнэхээр хачирхалтай зүйл юм. Эдгээрээс харин хамгийн хачирхалтайг нь хүргье!!!

1. Нүд өнгөрсөнийг хардаг

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Бидний нүд маш мэдрэмтгий бөгөөд дан ганц гэрлийн фотоныг ажиглаж чаддаг байна. Тэнгэр цэлмэг байхад "Andromeda" оддын хэсгийг харж, дэлхийтэй хамгийн ойр галактикуудыг телескопгүйгээр харж чаддаг юм. Тэдгээр галактикууд 2,5 сая жилийн зайтай оршдог. Энэ нь бид галактикийн однуудыг харах үед, үнэндээ бараг 2,5 сая жилийн өмнөх зүйлийг харж байдаг байна.

2. Дэлхий хоёрхон төмсгөнд багтдаг

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Эр хүний төмсөг өдөрт 10 сая гаруй эр бэлгийн эс ялгаруулдаг байна. Энэ нь нэг эр хүн 6 сарын дотор дэлхийн бүх хүнтэй тэнцэхүйц хүн дахин суурьшуулах боломжтой гэсэн үг юм байна.

3. Устаж буй тархи

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

35 наснаасаа эхлэн, хүн өдөр бүр ойролцоогоор тархиныхаа 7000 эсийг алддаг байна. Харамсалтай нь тэдгээр эсүүд эргэн хэзээ ч төлждөггүй аж.

4. Өвөө, Таны чих чинь яагаад ийм том юм бэ?

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Мөгөөрс бол та хөгширч байсан ч ургаж л байдаг таны биеийн дан эсүүдийн нэг аж. Жишээлбэл – Хамар гэхэд л таны амьдралын 3 дахь 10 жилээс тогтмол ургаж, 7 дох 10 жил буюу 70 нас хүрэхэд ойролцоогоор 2,5 см ургасан байдаг байна. Энэ нь ойролцоогоор жилд хагас см ургадаг гэсэн үг аж.

5. Хойд Америкаас Өмнөд Америк руу

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Хүний уушги 300,000 гаруй цусны нарийн судсуудыг агуулж байдаг байна. Хэрэв тэднийг нэг нэгээр нь дарааллуулан тавьбал – яг Хойд Америкаас Өмнөд Америк руу хүртлэх зай буюу 2400км хүрэх аж.

6. Хүчирхэг яс

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Хүний араг яс бол яг л боржин чулуу шиг бат бөх байдаг байна. Хэрэв бид хүний ясаар тоосга хийвэл – тэд яг бетон шиг 9 тонныг даах чадалтай ажээ.

7. Арьс

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Хүний хамгийн том эрхтэн бол арьс юм. Түүний эсүүд зогсолтгүй шинэчлэгдэж байдаг. Хүн амьдралынхаа туршид 18кг гаруй арьс гуужуулдаг байна.

8. Агаар амьсгалах

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Эрэгтэй хүн сансарт хүчилтөрөгчийн маскгүйгээр хэдхэн секунд амьд байж чаддаг байна. Хүчилтөрөгчгүйгээр ойролцоогоор 7 секундын болсоны дараа муужирч унах бөгөөд ойролцоогоор 4,5 минутын дараа тархи үхдэг ажээ.

9. Улаан-Улаан

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Ихэнх хүмүүс цусыг төмрийн найрлагатай учраас улаан өнгөтэй гэж итгэдэг. Гэвч түүнд ямарч улаан өнгөтэй зүйл байдаггүй байна. Цусны эсүүдийн дотор порпирин гэж нэрлэгддэг гемоглобин (хүчилтөрөгч агуулсан төмөр) агуулагддаг аж. Гемоглобин нь хүчилтөрөгчтэй нэгдсэнээр бүтцийг нь өөрчилж, улаан болгодог байна.

10. 30 секундэд хүний биеийн эргэн тойронд

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Дусал цус хүний биеийг бүтэн нэг тойроход 30 сек шаардлагатай аж.

11. Амархан өлсөх

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Хүн хоолгүйгээр 40 өдөр, унтахгүйгээр 11 өдөр, ус уухгүйгээр 6 өдөр, агааргүйгээр 4 минут л амьд байх боломжтой ажээ.

12. Мэдрэхүйнүүд

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

Хүний нүд ойролцоогоор 1 сая төрлийн өнгө, сүүдрийг ялгах чадвартай. Гэхдээ мэдээллийнхээ 90 хувийг тархинд илгээдэг байна. Харин бидний хамар 50,000 үнэрийн ялгааг тодорхойлож чаддаг аж.

13. Үс

Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд

13. Үс Хүний биеийн хамгийн хурдан ургадаг үс бол сахал юм.

Эх сурвалж: caak.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний биеийн тухай 13 хачирхалтай баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох