Ч.Бадрал Марийнскийн театрт урилгаар дуулжээ

ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Бадрал ОХУ-ын алдарт Марийнский театрт уригдан Дж.Вердийн "Травиата" дуурийн Жермоны дүрд дуулжээ. Ингэснээр тэрээр энэхүү алдарт театрын урилгын гоцлоочоор ажиллахаар болсон байна. Дуучин Ч.Бадрал Марийнскийн театрт тавигдах дараагийн дуурьт удахгүй тоглохоор болсон аж. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Италийн Бари хотын "Teatro Petruzzelli"-д Пьетро Масканийн бүтээл "Cavalleria rusticana" дуурийн Aлфиогийн дүрийг бүтээсэн  юм.