МЭДЭЭ НЭМЭХ  

Эрчүүд ээ, болгоомжтой байцгаа, толгойг чинь эргүүлэх гэж байна!

  • 14,391 уншсан
  • 5
  • 2015/01/29

Гэхдээ энэ бол эр, эмийн аль алинд нь хандсан анхааруулга юм л даа.

Эрчүүдэд: яаж “урхинд” орчихгүй байх вэ? Бүсгүйчүүдийн гаргадаг залийг яаж таньж сурах вэ?

Хүүхнүүдэд: Үнэхээр ингэж “урхидах” нь хэрэгтэй юу? Өөрөө инээдтэй байдалд орох юм биш биз?

1-р арга. Залууг хошин юм ярих болгонд инээх

Эрчүүдэд: Таныг үг дуугарах болгонд бүсгүй чинь учир зүггүй инээгээд байвал ердөө л таны аяыг дагуулж буй нь тэр. Та хичнээн алиа хошин, бүсгүй чинь хичнээн сэтгэлийн хөдөлгөөнтэй байлаа ч зогсолтгүй инээднээс болгоомжлох ёстой шүү. Тэр хуурамч амьтан.

Хүүхнүүдэд: Үнэхээр инээх шалтгаан байгаад инээвэл сайхан. Сайхан инээх нь нөхцөл байдлыг хөнгөвчилдөг тул эрчүүдэд таалагддаг. Инээд бол маш чухал зүйл тул хэтрүүлэх нь осолтой.


2-р арга. Нүдээрээ олзлох

Эрчүүдэд: Эхлээд нүд рүү чинь хэдэн секунд халз ширтэнэ. Тэгснээ маш түргэнээр харц буруулах байх. Дараа нь дахиад л сормуусан дороосоо сэмхэн ширтэж магадгүй. Зарим бүсгүйчүүд үүнийг үнэхээр гарамгай хийдэг. Бас нүдээ талимааруулан харахыг яана! Энэ бүхнийг хүүхнүүд толины өмнө маш сайн сургуулилсан байдаг юм. Битгий могойд илбэдүүлсэн оготно шиг болчихоорой!

Хүүхнүүдэд: Ямар ч нэмэлт маяггүй жинхэнээсээ харц тулгарах л бүхнээс сайхан байдаг юм. Элдэв заавар зөвлөгөөг дагаж нүдээ жирвэгнүүлээд байвал хамгийн гол зүйлээ алдана. Нүд бол сэтгэлийн толь. Нүдэнд үнэн сэтгэл л тодорч байх ёстой.


3-р арга. Ямар нэгэн юм унагаад туяхнаар бөхийж авах

Эрчүүдэд: Энэ аргын тусламжтайгаар хүүхнүүд голдуу сайхан хөлөө гайхуулах гэдэг юм. Гэхдээ санаатай, санамсаргүй унагасан болохын алиныг ч тааж мэдэх боломжгүй. Уян хөдөлгөөнийг нь бишрээд зогсож байхаас л өөр аргагүй.

Хүүхнүүдэд: Ямар нэг юм унагасан бол аятайхнаар авахаас өөр аргагүй. Харин нуруугаа хэт хотолзуулж, үсээ сэгсрэх нь илүүднэ шүү. Ингэвэл эр хүн бүр ч эвгүй байдалд орно.


4-р арга. Хундаганыхаа хөлийг хуруугаараа илэх

Эрчүүдэд: Энэ бол таны толгойд эротик дүр зураг төрүүлэх гэсэн арга. Тохируулж хийвэл болох л юм. Гэвч ихэнхдээ муухай харагддаг.

Хүүхнүүдэд: Энэ нь өөрийгөө тавган дээр тавиад өргөн барьж байгаатай яг адил зүйл. Кино дуурайж болохгүй, маш бүдүүлэг харагддаг.


5-р арга. Түүний сонирхлыг хуваалцах

Эрчүүдэд: Бүсгүй чинь бөх юм уу, хөл бөмбөг үзэхээр хамт явъя гэвэл дуртайдаа биш, зүгээр л таны таалалд нийцүүлэх гэж оролдож байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл таалагдах гэж л хичээж байна. Тэгвэл та хоёрын зарим сонирхол өөр байж болох нь зүйн хэрэг гэдгийг аятайхнаар ойлгуул.

Хүүхнүүдэд: Яг үнэндээ тэмцээн дээр «го-о-о-о-ол» гээд орилж байгаа хүүхнүүдийг эрчүүд нэг их таалдаггүй юм. Тэгээд ч эрчүүдийн сонирхлыг дагах албагүй шүү дээ. “Эрчүүдийн” юм эрчүүддээ л дээр. Эмэгтэй хүн өөр байдаг болохоор л эрчүүд сонирхдог юм шүү дээ.


6-р арга. Ямар нэгэн юмыг эротик маягаар идэх, долоох

Эрчүүдэд: Гадил идэх, зайрмаг долоох зэрэг нь эрчүүдийн сэрлийг хөдөлгөх зөвлөмжийн 1-рт бичигдсэн байгаа.

Хүүхнүүдэд: Энэ бол порно киноны үеэ өнгөрөөж хуучирсан үзэгдэл. Их бүдүүлэг харагддаг зүйл. Гэхдээ хам хум идэх нь бас хориотой. Алтан дундаж гэж сайхан үг байна...


7-р арга. Нууцлаг, учир нь олдохгүй байдал гаргах

Эрчүүдэд: Бүсгүй чинь болзооноосоо ердөө 5 минутын өмнө утасдаад очиж чадахгүй боллоо гэсэн мөртлөө шалтгаанаа хэлээгүй бол тантай уулзах хүсэлгүйдээ биш, ердөө л шаналгаж, зовоож байгаа нь тэр. Тэгвэл дахин урь, гэхдээ танд минут бүр “үнэтэй” гэдгийг аятайхан тайлбарлаарай.

Хүүхнүүдэд: Эмэгтэй хүн нууцлаг, гэнэтийн бэлэг шиг байх нь сайхан. Гэхдээ хуурамчаар биш шүү. Эр хүний хувьд эмэгтэй хүн бүр оньсого байдаг. Тэгэхээр илүүц ажил нэмж яана!


8-р арга. Үсээ оролдож, хүзүүгээ ил гаргах

Эрчүүдэд: Бүсгүйчүүд үсээ гартаа ороох, үсээ засах дуртай байдаг. Нэг хэсэг нь бага зэрэг аалигүйтэж байгаа нь энэ, зарим нь үнэхээр үс гэзгээ янзалж, нөгөө нь зүгээр л гар хуруугаа ажилтай байлгаж байгаа нь тэр. Аль нь ч байсан, танд таалагдахыг хичээж байна гэсэн үг. Тэгээд ч эмэгтэйчүүдийн сэтгүүлд хүзүүгээ сайн харуулж бай гэж зөвлөсөн байгаа.

Хүүхнүүдэд: Байж болох л зүйл. Хэтрүүлчихгүй л бол. Үсэндээ байн байн гараа хийгээд байвал бас эвгүй сэтгэгдэл төрүүлнэ шүү.


9-р арга. Намуухан хоолойгоор санаа алдан ярих

Эрчүүдэд: Бүсгүйчүүд бага зэрэг сөөнгө хоолойгоор ярих ,санаа алдах, чихэнд шивнэхийг их л тачаангуй зүйл гэж боддог. Ингэж байвал танд бүр унаж өгч дээ гэж ойлгоорой.

Хүүхнүүдэд: Яг үнэндээ эрчүүдэд эмэгтэй хүний нарийн шингэн дуу л таалагддаг ажээ. Үүний оронд 2-р сувгийн үг хэрэглэлгүй, цэгцтэй зөв ярихад л анхаар. Хэт нялуун дуу бүр ч түлхэж магадгүй. Ер нь хоёулхнаа байхад дуу хоолой аяндаа л намуухан тачаангуй болж ирдэг шүү дээ.


10-р арга. Утсаар ярихдаа ваннанд хэвтэж байна гэж хэлэх

Эрчүүдэд: Утасдаад байдаг, хариу байдаггүй. Дараа нь усанд орж байсан, эсвэл дөнгөж сая шүршүүрээс гарлаа, одоо оймсоо өмсөж байна гэх мэт жижиг сажиг зүйлээр цусыг чинь хөөргөх вий.

Хүүхнүүдэд: Гэм зэмгүй арга л даа. Гэхдээ худал хэлэхгүй л харилцаж сурвал сайхан сан.


11-р арга. Тусламж гуйгаад дараа нь магтах

Эрчүүдэд: Хүүхнүүд тийм ч сул дорой амьтад биш гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Савны бөглөө онгойлгож чадахгүй юм бол ганцаараа амьдардаг хэдэн сая эмэгтэйчүүд яадаг болж байна? Эр хүний бараа харагдмагц л чаддаг ажлаа хийж чадахаа больдог улс шүү дээ. Энэ нь аль алинд нь ашигтай ч хэрээс хэтэрвэл аюултай.

Хүүхнүүдэд: Эрчүүд эмэгтэй хүнд туслах дуртай, дараа нь магтуулах ч дуртай. Гэвч заримдаа тусламж онц шаардлагагүй, магтаал хуурамч байгаа нь мэдрэгддэг. Харин эрчүүд хуурамч зүйлд ясны дургүй улс.


Эцэст нь хэлэхэд: эрчүүд хүүхнүүдийн элдэв нарийн арга, бага зэрэг аалигүй зан, дур татам байдалд учиргүй дургүй ч бас бишээ. Гэхдээ хэрээс хэтрээгүй л бол тэр шүү. Байгаль эх төрөлхөөс хүүхнүүдэд ийм авьяас заяасан байдаг. Иймд хүүхнүүд байгаагаараа л байвал эрчүүдэд бүр илүү таалагдана. Та бүхэн сайхан хайртай учрах болтугай!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрчүүд ээ, болгоомжтой байцгаа, толгойг чинь эргүүлэх гэж байна!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Zochin 2015/03/18
    Ter 2 doh ni bainga l tohiolddog ym bna tegeheer bugd uduj baina gsn ug uu?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/31
    Tehdee ene arguud bol bvgd l hiij bsan zuilvvd bnaa. Yagaad ch yum durlalt.zaluugiinhaa umnu iim arguud baidag gedgiig medeegui bj l hiichihsen bn. Odoo bol saihan l amidarch bn bid 2.

    3 0 Хариу бичих
  • 12 2015/01/29
    хүүхнүүд хялам хийчихээд, ярих хэрэг гарвал робот шиг дуугарчаад, буруу хараад зогсож байх ёстойм байна... эмэгтэй хүний үйлдэл бүр буруу болох нь ээ... илт айлгүйтлийг хэн ч ялгана...

    6 7 Хариу бичих
    • Зочин 2015/01/30
      Хаха харин тхх

    • Зочин 2015/01/30
      dandaa chinii arga bolhoor uurlaad bgaamuu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох